Аваргууд тэнцэж, Хорват хэсгийг тэргүүлж эхэллээ

Испани – Итали, Хорват- Ирланд. Энэ хэсгийн гол паворетаар нэрлэгдэж байгаа өнгөрсөн удаагийн Европын аварга Испани болон 1968 оны аварга, 2000 оны мөнгөн медальт Италийн багууд хоорондоо таарч тоглолоо. Хамгаалалт голлосон Итали, довтолгоо богино дамжуулалтаар гаршаад байгаа Испанийн ялагдашгүй Рамада нар эхний тоглолтоо эвийн гэрээгээр өндөрлүүллээ. Тоглолтын 60 дахь минутанд Италийн багийн хагас хамгаалагч Ди Натали багтаа тэргүүллийг авчирсан ч Фабрегас Ж.Буффоны хаалгыг мялааж хэсгийн анхны оноогоо авлаа.

Энэхүү тэнцсэн боломжийг ашиглан Хорватын баг өрсөлдөгч Ирландын шигшээг 3-1 харьцаатай хожиж хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ. Өнөө шөнө Д хэсгийн эхний тоглолтууд явагдах учиртай. 1968 болон 1996 оны хүрэл медальт Английн шигшээ 2000 оны аварга Францын багтай, зохион байгуулагч Украин улс Шведийн шигшээ багтай тус тус тоглоно.

Г.Энхтайван

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button