60-75 хэмийн хүйтэнд хийсэн судалгааны бүтээлээ дэлгэлээ

үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдлээ. Уг үзэсгэлэнд доктор Б.Баасансүрэнгийн ОХУ-ын алс дорнод, Якут нутагт ажиллаж байх хугацаандаа уламжлалт анагаах ухааны оношлогоо эмчилгээний аргыг эх орондоо төдийгүй хилийн чанадад дэлгэрүүлэх тэндээс уламжлалт анагаах ухааны эм танг найруулахад ашигладаг эмийн ховор түүхий эдийг олж илрүүлэн Цааны эврээр төөнүүр хийх шинжлэх ухааны үндэслэл, цусан эврийн ургалтыг орооны булчирхайн бүтэц үүрэгтэй нь холбон судалсан нь, Буган цааны зарим эрхтний бүтэц макро-микро элементийн бүрдэл, тосны хүчлийн найрлагын судалгаа хийж эрдмийн зэрэг хамгаалжээ.

Үзэсгэлэнг сонирхож олон эрдэмтэд ирсэн байлаа. Түүн дотор Ерөнхийлөгч асан П.Очирбат Нөр их хөдөлмөр гарган ажил амьдралынхаа бүхий л цаг завыг гаргаж тууштай зүтгэж ажилласанд нь бид талархах ёстой хэмээн сэтгэлийнхээ үгийг хэлж байлаа. Уг үзэсгэлэнд судлаачийн олон жилийн туршид судалсан бүхий л баримт, материал дэлгэгджээ. Түүний 60-75 градусын хүйтэнд шантралгүй олон жилийн турш хийсэн судалгааны үр дүнтэй танилцах гэж эрдэмтэн, судлаач, академич нар цугласан байлаа. Олны сонирхлыг хамгийн их татсан зүйл нь Якутад амьдарч байсан урцаа байгаагаар нь харуулсан явдал байлаа. Мөн судалгаа хийх явцдаа хийсэн дүрс бичлэг, 20 жилийн турш бичсэн ном, фото зурагнууд гээд олон зүйл тавигджээ.

Мөн судлаач Якутын үргүйдэлд өртөөд, хүүхэд олохгүй 5-10 жил үргэлжилсэн 200 гаруй гэр бүлийн хосуудыг уламжлалт анагаах ухааны эм тангаар эмчилж 167 rap бүлд нь үрийн зулай үнэрлэх буян хайрлаж, үүнийг нь Дэлхийн Улаан загалмайн холбоо үнэлж Мэргэжил ба амьдрал хэмээх дээд шагналаар шагнасан юм байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь судлаачийн хоёр дахь үзэсгэлэн аж. Үзэсгэлэнд нийтдээ 216 төрлийн томоохон үзмэр тавигджээ.

Ч.СУВДАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button