Б.Тэмүүжин Анх ээжээрээ нүүрээ будуулдаг байлаа

хамтлаг нь Японы Вижуал Кэе урсгалын Монгол төлөөлөгчид хэмээн тус улсын талархлыг хүлээгээд байгаа юм. Тэд саяхан Endless нэртэй шинэ уран бүтээлээ өлгийдөөд байна. Түүнчлэн Киви хамтлагийн Өөрийгөө чи мэдэх үү дууны хөгжмийг тоглосон аж. Хамтлагийн ахлагч Б.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Хамтлаг хэдэн онд байгуулагдсан бэ?

-2009 оны хоёрдугаар сарын 14-нд зургаан гишүүнтэйгээр байгуулагдаж байлаа. Харин одоо дөрвүүлээ урын сангаа аривжуулж байна. World of darkness дуугаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж байлаа. Саяхан энэ дууныхаа хөгжмийн найруулгыг шинэчилсэн. Удахгүй клипжүүлнэ.

-Хамтлагийн гишүүдийг танилцуулаач. Хаана ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Хамтлагийн дуучин Б.Тэмүүлэн. Харин би гитарчин. Бид хоёр ихэр юм. Бид Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцааны ангид сурдаг. Басс гитарчин Казуяа Улаанбаатар дээд сургуулийн маркетингийн ангид сурч байгаа. Электрон хөгжимчин Дсон Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн. Дсоныг бид нар заримдаа ах аа гэж дууддаг.

-Эрэгтэй хүүхдүүд атлаа нүүрээ будаж, бусдаас өөр стилээр хувцасладагт чинь гэр бүлийнхэн тань дургүйцдаг уу?

-Үгүй ээ. Харин ч дэмждэг. Анх ээжээрээ нүүрээ будуулдаг байлаа.

-Танай хамтлагийнхны гадаад төрх, нүүр будалт, хувцаслалтын талаар ярихгүй өнгөрч болохгүй. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Үнэнийг хэлэхэд хажуугаар өнгөрсөн 10 хүний найм нь хараадаг (инээв). Тэгэхэд анх хэцүү байсан. Харин одоо бид аль болох өөрсддөө эерэгээр хүлээж авахыг л хичээдэг. Цаг хугацаа өнгөрөхөөр тэдний ойлголт өөрчлөгдөж зөвөөр хүлээж авах байх. Гэхдээ манай Монголчууд тэр тусмаа залуу үеийнхэн маань арай л бүдүүлэг байгаа юм. Харааж элдэвээр хэлэхийг ч одоо яая гэх вэ. Бүр чулуу шиднэ. Гэхдээ бүх хүн тийм биш шүү. Биднийг дэмждэг олон сайн залуу хөөрхөн охид, ах эгч нар байдаг. Тэд нарт бид маш их баярладаг.

-Яагаад ийм урсгалаар дуулах болсон юм бэ. Энэ урсгалынхаа талаар уншигчдадаа мэдээлэл өгөөч…

Манай хамтлагийн гишүүд тус бүр өөр төрлийн хөгжим сонсох дуртай. Жишээ нь Казуяа К-поп харин Б.Тэмүүлэн барууны дууг сонсдог. Гэхдээ биднийг Вижуал кэе урсгал нэгтгэсэнээр энэ урсгалаар дуулах болсон. Үүнийг 1980-аад оны эхээр гарч ирсэн Японы хөдөлгөөний үеэс үүссэн гэдэг юм билээ. Вижуал кэе нь олон улсын шинжтэй урлагийн нэг урсгал. Онцлог нь содон хэв маягтай үс засалт, нүүр будалттай байдаг. Гэхдээ хүмүүс гадаад үзэмжийг нь хараад Эмо гэдэг барууны урсгалтай хольж андуурдаг л даа.

-Танай хамтлагийг Японы нэг сувгаар гарсан гэсэн. Ямар нэвтрүүлэгт оролцсон юм бэ?

-Үisual land нэртэй телевизийн нэвтрүүлэгт. Тэр нэвтрүүлэгт Японы том вижуал кей хамтлагууд оролцдог юм. Ийм стилийн гадаадын хамтлагуудыг танилцуулдаг буланд оролцсон.

-Шинэ уран бүтээл чинь их өвөрмөц болсон байсан. Дараагийн уран бүтээлийн ажилдаа орсон уу?

-Шинэ Endless гэдэг дууны хувьд залуу хүмүүст тохиолддог энгийн зүйлийн тухай л өгүүлэхийг зорьсон. Хэд хэдэн клип хийхээр ч төлөвлөсөн байгаа. Гэхдээ цомгийн ажилд орсон байгаа болохоор зав муутай л байна. Ямар ч байсан энэ онд багтаахаар төлөвлөсөн. Бусад зүйлийг нууцалъя.

-Шинэ цомог ямар нэртэй гарах вэ. Хэчнээн дуутай, ямар ритмтэй бүтээлүүд багтах вэ?

-Ямар ч байсан Legend of the Moon нэртэйгээр гарна. Мэдээж бүгд шинэ уран бүтээл байх болно.

-Ямар байгууллагатай хамтран ажилладаг вэ?

-Бичлэгээ Нэгүүн студид хийлгэж байгаа.

-Тоглолтод оролцох урилга ирж байна уу?

-Ирдэг. Өнгөрсөн хүүхдийн баяраар төв талбайд тоглосон. Гэхдээ бид тоглолтод оролцох сонирхолгүй байна.

-Яагаад?

-Залуу хүн учраас хийж бүтээх юм их байна шүү дээ. Ядаж өөрсдийн гэсэн чанартай хэдэн уран бүтээлтэй болох хэрэгтэй байна. Эхлээд уран бүтээлээрээ өөрсдийгөө хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Мөн бусдад хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байна.

Б.Батгэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button