Литва Улсын Гадаад хэргийн сайд захидал ирүүлжээ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийг тэргүүлж байхаас эхлээд түүнийг илүү идэвхтэй, бүтээлч, төлөөлөл сайтай, нээлттэй, ил тод форум болгохын төлөө хоёр орон хамтран ажилласан бөгөөд энэ бүхнийг бататгасан Вильнюсын Сайд нарын бага хурлын шийдвэр өдгөө Монгол Улсын даргалах хугацаанд бодит биеллээ олж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр АОХН-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө бидний хамтын хүч чармайлт үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Вильнюсийн Сайд нарын хурлаас хойш Монгол Улсын удирдлага дор дорвитой ажлууд хийгдлээ гэжээ.

Мөн АОХН-ийг даргалж буй Монгол Улсын үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Литва нь АОХН-ийн Гурвал, Удирдах Зөвлөл болон Гүйцэтгэх хорооны гишүүн, АОХН-ийн Жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн эрхийн ажлын хэсгийг АНУ-тай хамтран даргалдаг юм байна.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button