Гадаадад суугаа Монголчууд анх удаа EXIT POLL хийжээ

Монголчуудаа сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан билээ. Тэдний уриалгыг дэмжиж Вашингтон, Сан-Франциско, Токио, Сөүл, Бүсан, Берлин, Лондон, Чикаго хотод суугаа иргэд видео уриалга явуулсан нь сонгуулийн үйл ажиллагааг идэвхижүүлэхэд томоохон хувь нэмэр болсныг тус хотууд дахь иргэд хэлжээ (видеог эндээс үзнэ үү http//youtube.com/electionMN)

1990 онд анх удаа гадаад паспорт эзэмших эрхтэй болсон Монгол улсын иргэд ийнхүү 2012 оны 6 сарын 10-ны өдөр дэлхийн өнцөг булан бүрт сонгуулиа анх удаа өгч байгааг Монголын нэртэй улстөрчид, судлаачид Монголын ардчилалд тохиосон түүхэн үйл явдал хэмээн тэмдэглэж байна.

Бид Сонгох Эрхтэй онлайн клуб нь гадаадад суугаа Монголчуудын Цахим Өртөө Сүлжээ, Сан Франциско хотын Замдаан сэтгүүл, Вашингтон дахь Монгол Соёлын Төв зэрэг хот бүрийн Монголчуудын сайн дурын холбоо, нийгэмлэгтэй хамтран анх удаа Exit Poll явууллаа. АНУ-ын Сан Франциско хотын 50 сонгогч иргэдийн дунд явуулсан сайн дурын судалгаагаар АН-д 29 хүн (58%), МАН-д 10 хүн (20%), ИЗНН-д 7 хүн (14%), МАХН-д 4 (8%) Бусад нам эвслийг дэмжсэн сонгогч гараагүй байна.

Харин Сөүл хотод хийгдсэн 65 сонгогчийн Exit Poll судалгаагаар АН 25 хүн (38%), МАН 19 хүн (29%), ИЗНН 7 хүн (11%), МАХН 8 хүн (12%), Бусад нам эвсэлд 6 хүн (9%) тус тус саналаа өгсөнөө илэрхийлжээ.

Exit Poll гэж юу болох талаар эндээс үзэхийг Бид Сонгох Эрхтэй хөдөлгөөнийхөн зөвлөж байна en.wikipedia.org/wiki/Exit_poll

Тус хөдөлгөөний фэйсбүүк хуудсанд мэдээлснээр бусад улс орнуудын судалгааны дүн тун удахгүй интернэтэд тавигдах ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button