Э.Амартүвшин шилдгээр тодорлоо

дуурийн залуу дуулаачдын олон улсын уралдаанд ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин тэргүүн байрт шалгарч, дэлхийн шилдэг сонгодог дуучнаар тодорлоо. Тэрбээр Пласи­до Домингогийн удирдсан симфони найрал хөгжимтэй дуулж, Шилдгийн шилдэг дуучин хэмээх эрхэм алдрыг хүртэснээс гадна 30 мянган ам.долларын шагналын эзэн болов. Америк, Итали, Хятад, Канадын дуучдыг ардаа орхисон гавьяат маань одоо тоглолтод оролцож байгаа бөгөөд гурав хоногийн дараа эх орондоо ирэх ажээ.

Тэрбээр өмнө нь дэлхийн сонгодог урлагийн олимп П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуу­лаачдын уралдаанд оролцож, дэд байрт шалгарч байсан. Харин түүний оролцсон The Placido Domingos Operalia уралдаан дэлхийн шилдэг дуурийн дуучдын мөрөөдөл болсон наадам юм.

СУИС-ийн дуулаачийн тэнхимийн Ц.Ерөө багшийн шавь тэрбээр Сүхбаатар аймгийн уугуул аж.

Б.СЭЛЭНГЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button