Гадаадад байгаа 2777 иргэн санал өгчээ

хийж битүүмжлэн саналын хайрцагт хийх ёстой. Энэ дагуу гадаад улс оронд ажиллаж, амьдарч байгаа монголчууд өнгөрсөн ням гаригт орон нутгийн цагаар 0700-2000 цаг хүртэл тухайн улс оронд суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газарт очиж зөвхөн намын төлөө саналаа өгч эхэлсэн. Сонгуулийн ерөнхий хороо нь Гадаад харилцааны яамтай хамтран энэ ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газар бүрт комисс байгуулсан.

Иймд гадаад улсад суугаа монголчууд УИХ-ын сонгуульд санал өгч байгаа тухай мэдээллийг хоёр цаг тутамд ГХЯ-ны Төв комиссоос мэдээлж байсан билээ. Харин гадаад дахь монголчуудын санал өгөх хугацаа өчигдөр 1100 цагийн үед дуусч нэгдсэн дүнгээ гаргасан байна. Энэ талаар ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Б.Баярсайханаас тодрууллаа.

-Гадаадад байгаа хэчнээн хүн сонгууль өгсөн бэ?

-Гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдээс Монгол Улс анх удаа сонгуулийн санал авлаа. Сонгуульд оролцоно гэж бүртгүүлсэн 4276 иргэнээс 2777 нь санал өглөө.

-Анх удаа санал авч байгаа учраас зохион байгуулалт ямар байсан бол?

-Харьцангуй сайн зохион байгуулсан.

-Саналын хуудсыг хэзээ Монголд авчрах вэ?

-Хамгийн ойрхон буюу Сөүлээс өнөөдөр/өчигдөр/ ирнэ. Харин АНУ-гаас нөгөөдөр /маргааш/ авчирна. 17-18 хүнийг итгэмжлэн саналын хуудсыг хүргүүлсэн. Тэд буцаагаад авчирна.

-Тэгэхээр саналын хуудсыг хэзээ тоолох юм?

-Бид энэ сарын 14-нд СЕХ-нд саналын хуудсыг хүргэж өгнө. Харин СЕХ энэ сарын 28-нд тоолно.

-Битүүмжлэл нь ямар түвшинд байгаа бол?

-Нууцлал өндөртэй байгаа. Бүх сонгогчдын саналын хуудсыг тусгай дугтуйнд хийсэн байгаа. Түүнийг нь салбар комиссынхон СЕХ-ноос өгсөн нэг удаа хэрэглэдэг, лацтай тусгай уутанд хийсэн.

-Хамгийн их санал өгсөн нь иргэд аль улсад байна вэ?

-Энэ их харьцангуй зүйл. Тухайлбал, Кувейтэд 10 хүн сонгууль өгөх байсан бүгд өгсөн. Ер нь 90-ээс дээш хувьтай оролцсон нэлээд хэдэн газар бий. Тэр нь сонгогчид цөөхөнтэй газрууд байсан. Хамгийн олон иргэн бүртгүүлсэн нь ОХУ, БНХАУ-ын Хөх хот, Эрээн, Бээжин, Сөүлд 512 хүн өгсөн. Европын сонгогчид нэлээд идэвхтэй оролцлоо.

-Иргэдээс ямар нэг гомдол ирсэн үү?

-Үгүй. Долоон ажиглагч АНУ, БНСУ, ОХУ-д ажилласан.

Б.Азаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button