Нийслэлчүүд энэ жилийн наадмаар шинэ замаар зорчих уу?

Нийслэл хот шөнө өдөргүй ажилладаг байх хэрэгтэй. Ингэж байж бид хийхээр төлөвлөсөн олон ажлыг бодитоор бий болгох боломж бүрдэнэ … хэмээн өнгөрөгч өдөр хуралдсан шуурхай хуралдаанд онцолж байсан. Хэлсэн ёсоор нийслэлийн удирдлагууд болон наадмыг зохион байгуулах салбар хорооны дарга тэргүүтэй гишүүд энэ өглөөний 06.00 цагт 22-ын товчоо орчимд хийгдэж байгаа зам засварын ажлын явцтай танилцлаа.

Одоогоос хоёр гурван жилийн өмнөхийг бодвол ашиглаж байгаа техник технологи сайжирч, ажил хурдан явагдах боломж бүрдсэн байх ч жил дамнан хийгдсээр байгаа юм. Иймд энэ жил дахин сунжруулахгүй байхад анхаарч наадмаас өмнө дуусгахыг үүрэг болгосон байгаа. Мөн Хүй долоон худаг орчимд хийгдэж байгаа тохижилт болон бусад ажлын явц удаашралтай байгаа тул энэ ажлын байдалтай танилцаж, мөн хугацаандаа багтаан дуусгахыг холбогдох нэгжүүдэд үүрэг болгон өгсөн юм.

Т.Ариунаа

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button