Хутгалуулсан цагдаагийн биеийн байдал хүнд байна

Хутгалуулсан цагдаагийн биеийн байдал хүнд байсан тул ГССҮТ-д шилжүүлж 1800 цагийн үед шуурхай хагалгаанд орсон ч биеийн байдал нь бүр муудсан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад Нарантуул-2 зах дээр байнга архи уудаг эрхэлсэн тодорхой ажилгүй, тус дүүргийн XҮ хороонд оршин суух 60 настай Энхбаатар гэгч этгээд хоёр нөхрийн хамт архи уугаад, хэв журмын зөрчил гаргаад байхаар нь цагдаа шаардлага тавьсан.

Харин тэр хариуд нь шаардлагыг эсэргүүцэж, махны лангуун дээрээс хутга булааж авч цагдаагийн хэвлийд нь хутгалжээ. Дотуур цус алдалттай эмнэлэгт хүргэгдсэн. Биеийн байдал нь хүнд байна. Хутгалуулсан цагдааг Бат-Эрдэнэ гэдэг бөгөөд цагдаагийн ахлах ахлагч цолтой гэв.

О.Сайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button