Үргэлжилсэн бороо Хятадад гамшиг дагуулж байна

Борооны улмаас одоогоор таван хүний амь эрсдэж, 700 шахам хүн бэртэж гэмтсэн, тэрчлэн хоёр хүн сураггүй алга болсон аж. Энэ усархаг бороо өнгөрсөн амралтын өдрүүдээр Төв Хятадын Хунань муж болон зүүн зүгийн Зянси, баруун өмнөд Гуйчжоу мужуудад илүүтэй оржээ. Хохирлын дийлэнхи нь хөдөө аж ахуйн салбарт учраад байгаа бөгөөд 48 мянга орчим гектар талбай усанд автжээ.

Засаг захиргааны байгууллагуудын гаргасан тооцоогоор нийт хохирлын хэмжээ 537 сая юань /82,2 сая ам доллар/, болжээ. Түүнчлэн гол мөрний усны түвшин нэмэгдэж аюултай хэмжээнд хүрээд байна хэмээн бүс нутгийн аврах албаныхан мэдээлжээ. Цаг уурын урьдчилсан мэдээгээр ойрын хоёр хоногт бас дахин хүчтэй бороо орох төлөвтэй байгаа ажээ.

П.Булган

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button