Ерөнхий сайд найман настай охиноо уушийн газар мартжээ

The Sun сонины өчигдрийн дугаарт бичсэнээр, өнгөрсөн ням гаригт Д.Кэмерон эхнэр хүүхдүүд, ойр дотнын хүмүүсийн хамтаар Бакинхэмпшир гүнлигт байдаг ерөнхий сайдын зуны өргөөний ойролцоох Plough Inn’’хэмээх уушийн газар очсон гэнэ. Оройн хоол идээд гарахдаа эхнэр нөхөр хоёр охиноо бие засах газар руу явсныг анзаараагүй аж. Ерөнхий сайд бие хамгаалагч нарын хамтаар машиндаа суухдаа, том охин Нэнсигээ ээжтэйгээ яваа гэж боджээ. Харин эхнэр нь, зургаан настай Артур, хоёр ой хүрч яваа Флоренс охиноо авч машинд суухдаа Нэнсиг аавтайгаа нэг машинд суусан гэж бодсон аж.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснийг The Sun сонин иш татсаныг үзвэл, охиноо уушийн газар орхисон гэдгээ эхнэр нөхөр хоёр гэртээ ирсэн хойноо л мэджээ. Тус сонинд бичсэнээр Үнхэлцгээ хагартал айсан эр эм хоёр тэр даруй уушийн газар руу утасдан охиноо зүгээр байгааг мэдэж санаа амарчээ. Улмаар Д.Кэмерон уушийн газарт өөрийн биеэр очиж охиноо авсан байна. Охин эх эцэгтээ хаягдаад наад зах нь 15 минут болжээ.

Уушийн газрынхны хэлсэнээр тэд ерөнхий сайдын цувааг явсан даруйд охиныг олж авчээ. Тэгсэн хэдий боловч ерөнхий сайдтай хэрхэн холбоо барихаа мэдэхгүй тул тэд зуны өргөө Бакинхэмпшир гүнлигийн Элзборо тосгонтой залгаа байдаг. Д.Кэмерон гэр бүлийн хамтаар долоо хоног бүр тэнд амрахаар очдог байна. Харин охины үлдсэн Plough Inn уушийн газар байдаг Кэдсен хэмээх багахан хот нь өргөөнөөс гурван километрт байдаг ажээ. Уушийн газрын эзэн М.Холлингсийн хэлснээр ерөнхий сайд зуны өргөөндөө морилох бүртээ Plough Inn’’-д ирдэг бөгөөд заримдаа зоог барих гэж, заримдаа ууж наргих гэж ирдэг гэсэн байна.

Д.Кэмерон нь Английн хаан Карл II болон түүний нууц амраг Нелл Гвин нараас эхэлсэн язгууртны угсааны нэг удам Саманта Шэффилдтэй 1996 онд 30 настайдаа гэрлэсэн юм. Тэдний анхны хүү Авен төрөлхийн унаж татдаг өвчтэй, байнгын асаргаанд байсан бөгөөд 2009 онд долоон настайдаа нас баржээ. Одоо тэд хоёр охин нэг хүүтэй юм. 2006 онд Артур хүүгээ төрөхөд тэр үед Английн парламентын гишүүн, сөрөг намын дарга байсан Д.Кэмерон эхнэрээ амаржихын өмнө буюу хойно ажлаасаа чөлөө авч жирэмсний амралт эдэлсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг гол сэдэв болж байсан билээ.

Б.Амгалан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button