Далай ээжийг цэвэрлэх үйлсэд төрийн байгууллагууд нэгдлээ

Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль нуурын усны 60 орчим хувийг хангадаг. Байгаль нуур цааш эх авсан гол мөрнөөрөө дамжуулан Хойд мөсөн далайн ай савд цутгадаг. Тийм учраас Хөвсгөл-Байгаль нуур хоёр хүйн холбоотой, дэлхийн цэвэр усны үүц билээ.

Иймээс Хөвсгөл далайгаа ариун дагшин, цэнгэг цэврээр нь хадгалан, хамгаалж үлдээх нь хүн төрөлхтний өмнө монголчууд бидний хүлээсэн үүрэг юм. Усны төлөөх тэмцэл бол амьдралын төлөөх тэмцэл юм хэмээн Бал эрхлэгч маань хориод жилийн өмнө захиж хэлсэн байдаг. Эдүгээ энэ үг биеллээ олж дэлхийн улс орнууд алт эрдэнэсээс илүү цэвэр усны төлөө нэгдэж, нийлж эхэлсэн. Ус алт, нефтиэс илүү үнэд орж байна.

Хөвсгөл далайгаа, цэнгэг усаа хамгаалахын төлөө монголчууд бид нэгдэж Хөвсгөл далай-Хөх нэгдэл нийгэмлэгийг байгуулаад байгаа. Хөвсгөл далай-Хөх нэгдэл бол Далай ээжийгээ, амьтай бүхнийг тэтгэгч чандмань эрдэнэ бол сон усаа хамгаалах нэгдэл. Тийм учраас энэ нэгдэл хүн бүхэнд нээлттэй. Хөвсгөл далай -Хөх нэгдлийн зорилго Далай ээжийгээ цэвэрлэснээр дуусахгүй. Энэ нэгдэл ганц Хөвсгөл далайтай биш чандмань эрдэнэ болсон усаа хамгаалах зорилготой хүн бүрийн хөх-нэгдэл тул цааш цаашдаа Монгол орон даяар, дэлхийн хэмжээнд үргэлжлэх сайхан мөрөөдөл зорилго, ирээдүй агуулж буй. Тиймээс дэлхийн хөх сувд болсон цэвэр усны энэ ундаргаа монголчууд бид ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгүүлж, дэлхийн хамгаалалтад оруулахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх том зорилготой. Үүний тулд монгол хүн бүрийн эх оронч санал санаачилга, үндэсний компаниудын оролцоо хэрэгтэй байна. Бид Далай ээжээ ариун дагшинаар нь хамгаалж, хадгалж, хойч үедээ өвлүүлж чадна.

Далай ээж өнөөдрийг хүртэл цаазын тавцангаас буугаагүйг хүн бүр мартах учиргүй. Баялаг дагасан шунал тачаалаар Хөвсгөл далайн ойр орчмыг ухаж төнхчин, амийг нь таслахыг санаархагчдын хүчит техникүүд Далай ээжийн ойр орчмын уул нуруудыг хэрэн сүлжиж, ухаж төнхөх сиймхийг ашиглан хулгайч шиг гэтсэн хэвээр байгаа. Далай ээж бол мөнгөний авдар биш. Харин та бидний амьдралын баталгаа, амьд байхын утга учрыг агуулсан чандмань эрдэнийн үүц. Тийм учраас Далай ээжийнхээ хэвлийг ард түмэн хамтаараа хамгаалж, гаднаас айсуй, баялаг дагасан аюулаас Далай ээжээ хамгаалахад төрийн байгууллагууд, хувь хүмүүс боломж бололцоогоороо нэгдэн оролцож, хамтран ажиллахаа илэрхийлэв. Манай ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, ЗТБХБЯ-ны дэргэдэх Далайн захиргаа, БОАЖЯ-ны харьяа Усны газар гээд Хөвсгөл далай-Хөх нэгдэл-ийг дэмжигчдийн жагсаалт цуварч эхэллээ. Мөн ОХУ-ын Онц байдлын яам Байгаль далайтай хүйн холбоотой Хөвсгөл далайг цэвэрлэх үйлсэд оролцох бололцоотойгоо илэрхийлснийг баяртайгаар хүргэж байна.

ДАЛАЙН ЗАХИРГААНЫХАН ОХУ-ЫН ОНЦ БАЙДЛЫНХТАЙ ХОЛБОО ТОГТООЛОО

ЗТБХБЯ-ны Далайн захиргааны ажилтан Д.Ганбаатар ОХУ-ын далай, тэнгист живсэн техник хэрэгслийг татаж гаргадаг төрийн болон хувийн байгууллагуудын мэргэжилтнүүдтэй уулзаж, анхны танилцуулгыг өгөөд ирлээ. ОХУ-ын Онц байдлын яам, Зүүн Сибирийн Усан замын удирдах газар болон Далай тэнгист живсэн техник хэрэгслийг гаргадаг Наймаалж нийгэмлэгийнхэнтэй уулзжээ. Тэд монголчууд Хөвсгөл далайд живсэн техник хэрэгслийг татаж гарган, Далай ээжийгээ цэвэрлэн, цэвэр усны нөөцөө хамгаалах санаачилга гаргасныг дэмжиж буйгаа илэрхийлээд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна.

ОХУ-ын Онц байдлын аврагчид далай тэнгист осолдож, живсэн машин, техник хэрэгслийг татаж гаргах туршлагатай. Их уснаас айдаг бидний хувьд боломжгүй мэт санагдах хэдэн арав, зуун метрийн гүнд шумбахаас гадна, далайн гүнд аврах үйл ажиллагаа явуулах дээд зэргийн аппарат, техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Тиймдээ ч монголчууд далайгаа цэвэрлэхэд зарцуулагдах хөрөнгө мөнгөний асуудлаа л шийдэж чадвал 100-аас доош метрийн гүнд хэвтэж буй төмрийн сэгүүдийг татаж гаргахад ямар ч асуудалгүй гэжээ. Гэхдээ шумбагч-аврагчдын хувьд 50-иас дээш метрийн гүнд шумбаж, аврах үйл ажиллагаа явуулах нь эрүүл мэндийн хувьд ч, аюулгүй байдлын талаасаа ч тоглоом биш учраас хэд хэдэн үе шаттай тусгай судалгаа хийдэг юм байна. Тэр тусмаа Хөвсгөл далайд хагас жарнаас ч илүү хугацааг үдсэн тээврийн хэрэгслүүдийн байршлыг яг тодорхой болгохын тулд усны гүнд байршил тогтоох видео судалгаа хийх шаардлагатай гэж үзэж буй юм байна.

Давалгаа ихтэй, 260 гаруй метрийн гүнтэй учраас живсэн машинууд усны ёроолд элс шаварт дарагдах, замагт орооцолдон шигдсэн байх магадлалтай тул ийм судалгааг зайлшгүй хийх хэрэгтэй аж. Үүний дараа боломжтой гэж үзвэл хоёрдугаар шат буюу татаж гаргах ажиллагааг эхлүүлэх юм байна. Гэхдээ энэ ажиллагаанд хөвөгч кран, усан онгоц, тусгай аппарат, хэрэгсэл гээд бараг хэдэн вагон техник хэрэгсэл шаардагдана. Тиймээс ганц тээврийн хэрэгсэл татаж гаргах төдийд биш харин Далай ээжийг бүхэлд нь цэвэрлэж, ёроолд нь байгаа тээврийн бүх хэрэгслийг татаж гаргах хэмжээнд зохион байгуулахыг бидэнд зөвлөжээ.

Мэдээж үүнд ганц нэг компанийн болон хувь хүмүүсийн хандив мөнгө хүрэлцэхгүй. Тиймээс хоёр улсын Засгийн газрын хэмжээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулан, ажиллах нь өндөр ач холбогдолтой болохыг хэлжээ. Хэрэв үүнийг Засгийн газрын хэмжээнд дэмжвэл, эсвэл монголчууд үүнд шаардлагатай зардлыг төлөх хэмжээний хандив цуглуулж чадвал 2-3 жилийн дотор Хөвсгөл далайг төмрийн сэгээс нь бүрэн цэвэрлэх боломжтой юм байна. Гэхдээ ямар ч байсан Хөх нэгдлийнхэн Хөвсгөл далайд живсэн тээврийн хэрэгслүүдийг байршил, судалгааг тогтоосон баримтуудаа ОХУ-ын талд явуулаад байна. Тэд удахгүй хариугаа ирүүлнэ. Үүний дараа яаж хамтрах, ямар хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах талаар урьдчилсан мэдээлэл, тооцоо ирэх юм.

ОБЕГ-ЫН АВРАХ ТУСГАЙ АНГИЙН УСЧИН-АВРАГЧИД ХАМТАРНА

Үүнээс үүдээд монголчууд өөрсдөө, Монголын усчин-аврагчид Далай ээжийгээ цэвэрлэж болохгүй юу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар ч Хөх нэгдэл-ийнхэн судалсан. Манай Онцгой байдлынхан Далай ээжийг цэвэрлэх үйлсэд нэгдэж, оролцохоо илэрхийлсэн. Гэхдээ тэдний хувьд 50- иас доош метрийн гүнд шумбах туршлагагүй, гүнийн шумбалтын аппарат, техник хэрэгслээс эхлээд аврагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлтэй юм. Өнөөдөр манай ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид гүний шумбалт гүйцэтгэж эрэн хайх, аврах ажлын явуулах, чадвартай нэг, хоёрдугаар зэргийн одтой 20 орчим усчин аврагч байдаг. Тэдний цөөхөн нь 40- 50 метрийн гүнд шумбах тусгай зөвшөөрөлтэй. Усчин-аврагчдын хувьд тусгай бэлтгэл, эрүүл мэндийн шаардлага шалгуурыг хангаж чадвал 40-өөс доош метрийн гүнд шумбах тусгай сертификат авдаг аж.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Жаргалсайханы танилцуулснаар, ОБЕГ-ын Аврах тусгай ангид 20-иос доош метрийн гүнд үйл ажиллагаа явуулах хувцас хэрэглэл, аппарат техник хэрэгсэл дутагдалтай. Тиймээс одоо байгаа техник хэрэгслээр Хөвсгөл далайн 70-100 метрийн гүнд байгаа машин техникийг татаж гаргана гэдэг шаардлага хангахгүй, эрсдэлтэй аж. Харин ОХУ-ын шумбагчид оролцсон тохиолдолд аюулгүй байдлыг нь усан дээр болон усан дотор хангахаас гадна техник хэрэгсэл нь байвал 50-иас дээш метрийн гүнд хамтран ажиллах боломжтой аж. Иймээс Монголын усчин-аврагчид бие даан, Хөвсгөл далайг цэвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болоод байгаа юм. Гэхдээ манай усчин-аврагчдын хувьд эрүүл мэнд болон бэлтгэл сургуулилтын хувьд 50-иас доош метрт шумбах бүрэн боломжтой ч техник хэрэгслийн хувьд үнэхээр дутмаг юм билээ.

50 метрийн гүнд шумбах тусгай хувцас хэрэгсэл л гэхэд улсын хэмжээнд ганцхан ширхэг байдаг аж. Тиймээс Усан спорт сургалтын төвд гүний шумбалтын бэлтгэлээ хийхээс аргагүй байдаг бололтой. Усан спорт сургалтын төвийн багш Баярсайхан гэж залуу бий. Тэрбээр сар гаруйн өмнө бидэнтэй холбогдож, Далай ээжийг цэвэрлэх санаачилгыг дэмжиж, хамтран оролцоход бэлэн байгаагаа хэлж байсан. Тухайн үед түүнтэй уулзаж амжаагүй ч энэ хүн манай усчин аврагчдыг бэлтгэх, дадлага сургуулилтыг хангадаг мэргэжлийн багш-шумбагч хэмээн Аврах тусгай ангийнхан бидэнд танилцуулсан. Энэ мэтээр Далай ээжийг цэвэрлэх үйлсэд хүн бүхэн юу чаддагаараа дэмжин оролцохоо илэрхийлж байна. БОАЖЯ-ны харьяа Усны газар 1,5 сая төгрөгийн хандив өгөхөө хэлсэн бол Өдрийн сонины тоймч, Балдорж шагналт сэтгүүлч Ж.Гангаа 100 мянган төгрөгөөр Далай ээжийнхээ хэвлийг амраах ариун үйлсэд нэгдээд байна. Та ч бас нэгдээрэй.

Д.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button