Н.Бонапартын захидал 400 мянган ам.долларт хүрчээ

Осенат дуудлага худалдааны ордноос зохион байгуулсан худалдаагаар уг захидал 325 мянган евро /400 мянган ам.доллар/ хүрч зарагдсан байна. Хосгүй үнэт захидал урьдчилан таамагласан үнээсээ дөрөв дахин нэмэгдсэн нь энэ аж. Дуудлага худалдааг зохион байгуулагчид захидлыг 80 мянган еврод хүрнэ гэж үзэж байсан гэнэ. Учир нь үүний өмнөх дуудлага худалдаагаар Н.Бонапартын өөр нэг захидал 90 гаруй мянган евро хүрч байжээ. Н.Бонапарт дээрх захидлыг Атлантын далайн өмнөд хэсэгт орших Сеинт Хелен аралд цөлөгдсөн байхдаа буюу 1816 оны гуравдугаар сард бичсэн аж.

Тэрбээр англи хэл мэддэггүй байсан бөгөөд цөллөгөд байхдаа мөнхийн дайсан англичуудын хэлийг сурахаар шийджээ. Уг захидал Н.Бонапартын гэрийн даалгавраа шалгуулахаар англи хэлний багшдаа илгээсэн захидал байжээ. Уг захидлын алдааг багш нь засч, хан бүргэдийн дүрстэй тосон лац дарсан тэмдэглэгээтэй байв. Н.Бонапарт уг захидал дээр дүүрэн алдаа гаргасан байж. Учир нь тэрбээр маш хүнд нөхцөлд сурч байсан гэнэ.

Түүний багш, хувийн нарийн бичиг Каунт Эммануэль де Ласказ англи хэлийг төгс эзэмшсэн нэгэн байсан, хожмоо өөрийн Н.Бонапартын тухай дурдатгалдаа эзэн хааныг Шөнө ч унтдаггүй хичээнгүй сурагч байсан. Энэ нь түүнийг нойргүйдэх өвчтэй болгосон гэж бичжээ. Нэрт жанжин, эзэн хаан Н.Бонапарт англи хэл дээр ердөө гуравхан захидал бичсэн агаад үүний нэг нь энэ юм. Эх сурвалжийн мэдээлснээр уг захидлыг Парисын хувийн музейн нэг худалдан авчээ. Н.Бонапарт 1815 онд Ватерлоогийн тулалдаанд ялагдсаныхаа дараа Сеинт Хелен рүү цөлөгдөж 1821 оны тавдугаар сарын 5-нд 52 настайдаа нас нөгчжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button