Иргэдийн эрх ашгийг хохироосон орон сууц баригдах гэж байна

Түүнчлэн тухайн газарт эрх мэдэлтнүүд хууль бусаар нийтийн орон сууц бариулах гэж Хан-уул дүүргийн хорооны барилга гэж иргэдийг хуурч байна гэж тус дүүргийн иргэд мэдэгдэл хийлээ. Урьд өмнө мөн үүнтэй холбоотой хэрэг гарч байсан гэдгийг хэлсэн бөгөөд дүүргийн 52-р сургуулийн хашаанд багш нарын нэрээр халхавчилж орон сууц, 75-р сургуулийн хашаанд эмнэлэг барих нэрийдлээр зочид буудал, 120 мянгатын автобусны буудлын ногоон байгууламжийг устган Алтай констракшн ХХК зочид буудал бариулсан гэсэн асуудал гарсан талаар 1-р хорооны иргэд хэлж байгаа.

Энэ асуудлаар зохих шатны бүхий л байгууллагад боловч нааштай хариу аваагүй гэнэ. Тухайн газарт сарын өмнөөс хашаа хатган барилгын ажлыг хийж эхэлсэн байна. Хэрэв 1-р хорооны 18 болон 19-р байрны дунд орон сууц баригдвал авто машины зогсоолгүйн дээр, ногоон байгууламж сүйтгэгдэх юм байна.

Акре

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button