Иранд эмэгтэйчүүдийг Евро-2012 үзэхийг хоригложээ

асар зэрэг бүх газарт эмэгтэйчүүдийг хөлбөмбөг үзэхийг хориглосон гэж тус улсын Цагдаагийн газрын дарга Бахман Каргар Интерфакс агентлагт мэдээлэв. Уг журам 14 дэх удаагийн эл тэмцээнийг дуустал буюу ирэх долдугаар сарын 1-нийг өнгөртөл хүчин төгөлдөр хэрэгжих юм байна. Харин эр хүн байхгүй шар айргийн мухлаг, асарт эмэгтэйчүүд хөлбөмбөг үзэж болох гэнэ. Түүнчлэн нөхрүүдийг эхнэрээ тийм газарт дагуулан очихыг хориглосон байна.

Ираны эрх баригчдын хэлснээр хөлбөмбөгийн тоглолт эмэгтэйчүүдийн ёс суртахуунд харшлах аж. Цагдаагийн дарга Б.Каргар Эрчүүд, эмэгтэйчүүд хамтдаа хөлбөмбөг үзнэ гэдэг байж болохгүй асуудал. Эрчүүд тоглолтын үеэр бүдүүлэг авир гаргадаг. Хөлбөмбөг үзүүлж буй албан байгууллагууд эмэгтэйчүүдэд үйлчлэхгүй гэдэгт итгэж байна. Эмэгтэйчүүд энэ шийдвэрийн төлөө цагдаа нарт талархана гэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button