Ирэх долоо хоногоос 670 мянган төгрөг олгож эхэлнэ

Гэвч одоогоор тус мөнгийг дансанд байршуулаагүй байгаа аж. Албаныхны мэдээлснээр хэдийгээр ирэх долоо хоногт олгох шийдвэр гарсан ч төсөв мөнгөний асуудлаас болоод хойшлох магадлалтай гэдгийг сануулж байна. Хүний хөгжил сангаас олгож буй 21 мянган төгрөгийн тараалт энэ сарын 15-аар дуусгавар болж байгаа бөгөөд зогсоосны дараа зөвхөн ядуу өрхүүдэд олгох тусламж үргэлжлэх аж. Харин 21 мянгаа тухай бүрт нь аваагүй хуримтлуулсан иргэд зургадугаар сараас хойш хоцорсон тохиолдолд өргөдөл гарган, нөхөн авах боломжтой юм байна.

Харин Засгийн газрын зургадугаар сарын 1-ний хуралдаанаас гарсан ихэр хүүхэд болоод асран хамгаалагчгүй хүүхдүүдэд олгох мөнгийг олгох албан ёсны захирамж одоогоор ирээгүй байгаа тухай албаныхан мэдээлжээ.

Б.Золзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button