АНУ-ын Вашингтон хотоос маргааш битүүмжилсэн саналын хуудас ирнэ

эвслийн төлөө саналаа өгч дууссан.

Ийнхүү саналын хуудас бүхий сүүлчийн битүүмжилсэн сав нь АНУ-ын Вашингтон хотоос маргааш хүргэгдэж ирэх бөгөөд улмаар битүүмжилсэн савыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор хүлээлгэн өгнө. Энэ тухай ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах хамтарсан комиссын дарга Б.Батхишиг өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд Монгол Улсын түүхэнд анх удаа Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж байгааг тэрбээр онцлон тэмдэглээд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газартай 39 улсад мөн тооны сонгуулийн салбар комисс байгуулагдаж тэдгээрт 188 хүн ажиллаа. Сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4 мянга 321 нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлснээс 2779 нь буюу 65 хувь нь ийнхүү саналаа өгчээ.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button