Хятадууд геополитикийн шинэ бодлогоо төмөр замаар дамжуулан хэрэгжүүлж байна

Олон улсын тоймч Уильям Энгдалийн нийтлэлийг хүргэж байна. Евразийн эрин эхэллээ. Хятад улс Евразийн өргөн уудам нутагт хурдны төмөр зам барьж байна.

Шанхайн хамтын ажил­лагааны орнуудын бай­гууллага ба НАТО-гийн харилцаа муудах цаг удахгүй. Иймээс аюул осолгүй газрын тээвэр чухал хэмээн Хятадын стратегичид мэдэгд­сэн. Хамгийн гол нь хятадууд анзаарагдамгүй, аажмаар энэ бүхнийг хийсээр. Яг л Би явж байна, Бээжин сууж байна гэгчийн үлгэрээр.

Хятад, Туркийн хамтар­сан хурдны төмөр зам 35 тэрбум долларын өртөгтэй. Энэ зам Армянтай хил залгаа Карсаар дамжин, Стамбулд очиж, Босфорын доорх төмөр замын Мармарт хонгилтой /одоо барьж буй/ нэгдэн, цаашаа Грек, Болгарын хилийн ойролцоох Эдирн хүрнэ. Ингэснээр Евразийг дамнасан уг замаар хятад бараа Европын Испани, Англид төвөггүй очих аж. Туркээр 36 цаг явж байгаа бол Карс-Эдирний зам 12 цаг болгон богиносгоно. Төсөлд зориулан Хятад 30 тэрбум долларыг Туркэд өгөх гэнэ.

Түүнээс гадна Баку-Тбилис-Карсын төмөр зам баригдаж байгаа. Ингэснээр Эдирн-Карсын шугамын стратегийн ач холбогдол бүр ч нэмэгдэнэ. Хятадууд Туркийн Ерөнхий сайд Эрдагоныг өндөр түвшинд хүлээж авч, Шинжаанд айлчлуулан, Ойрх Дорнод дахь стратегийн гол түнш гэдгийг баталсан. Шинжаан бол Хятадын эмзэг сэдэв. Энд есөн сая уйгар амьдардаг.

АНУ 2009 оны долоодугаар сард Ардчиллыг дэмжих үндэсний сангаар дамжуулан /АНУ-ын Засгийн газар өөрт таагүй дэглэмүүдийг унагах зорилгоор энэ санг санхүүжүүлдэг/ уйгарчуудын том бослогыг дэмжсэн. Учир нь Евразийн нэгдсэн зах зээл үүсэхэд НАТО, АНУ-ын Пентагон саад тотгор учруулахыг хичээдэг.

Хятадууд дэлхийн хам­гийн том зах зээлийг барьж байна. Ер нь зах зээл хэзээ ч чөлөөт байдаггүй, үргэлж зохиомол байдаг. Шинэ зах зээл үүсгэхийн тулд дэд бүтцээ эхлээд барьдаг учраас хятадууд хурдны төмөр замдаа ач холбогдол өгдөг.

Евразийн уудам нутагт дэлхийн эрчим хүчний нөөцийн дөрөвний гурав бий. Мөн металл, бусад эрдэс, хөдөө аж ахуйд ашиглах газар, үнэлшгүй үнэт зүйлсийн актив ч байгаа. Эндхийн 88 улсад манай гарагийн хүн амын дөрөвний гурав нь амьдардаг.

Гэхдээ Турк-Хятадын төмөр зам бол Евразийг нүхлэх Хятадын стратегийн зөвхөн нэг хэсэг. Энэ зам нь агаарын тээврээс, мөн далайн болон автомашины тээвэрлэлтээс ч хямд бөгөөд хурдан.

Хятад улс хоёр дахь төмөр замаа 2011 оноос барьсан. Тэрхүү төмөр зам нь Хятадын зүүн далайн эргийн Ляньюнган хотоос эхэлж, Казахстаны Найрамдал хот, цаашаа Дундад болон Баруун Ази, Европ гээд Атлантын эрэг дагуух Голландын Роттердам боомт хүрчээ. Хятад, Казахстан хоёр Номхон ба Атлантын далайг холбосон төмөр замыг барьж дууссан. 360000 м.кв газрыг хамарсан зам Хятадын газар нутгийн 37 хувийг дамжин өнгөрдөг. Энд 400 сая хүн амьдарч байгаа нь дэлхийн хүн амын 30 хувь юм.

Хоёр дахь төмөр зам нь Ази, Европын 40 улс, түүний дотор далайд гарцгүй Дундад Азийн орнуудаар дамждаг. Хятадын Шадар сайд Ван Цишань Казахстаны Астан, Алма Атаг холбох хурдны төмөр зам 2015 онд дуусна хэмээжээ. 10500 км урт төмөр замаар цагт 350 км хурдална гээд төсөөл дөө. Жишээ нь DB Schenker Rail Automotiүe компани Германы Лейпциг хотоос BMW-ийн сэлбэгийг Хятадын Шеньян хүртэл 21 хоногт зөөнө. Бельгийн Антверпен боомтоос Герман, Польш, Украин, Белорус, Орос, Монголоор дамжин Хятадын Чунцин орох 10000 км замыг 15-20 өдөрт туулна. Гэтэл одоо 20-25 өдөр зөөвөрлөдөг.

Өөр нэг шугам нь Таш­кент, Ашхабадаар дам­жин, Ираны хил хүрнэ. Шанхайн орнууд ийнхүү өөрт тохиромжтой тээврийн хэрэгслээ хөгжүүлсээр. Хятадууд 20 тэрбум дол­ларын өртөгтэй хурдны замыг Оросод 2018 онд болох Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээний өмнө дуусгана. Түүнчлэн ОХУ 10 тэрбумын төмөр замын хувьцаа гаргах гэнэ. Гуандунаас эхэлсэн төмөр зам цаашаа Куньминээр дамжин Мьянмар, Бангла­деш, Энэтхэг, Пакистан, Иран, Турк хүрэх тул хятадууд бараагаа Ази, Африк, Европын хэрэглэгч­дэд хүргэнэ. Энэ зам Ази, Европын 20 орныг огтолж, 15000 км үргэлжлэн, эцэст нь Туркэд барих төмөр замаар Сири, Палестиныг огтлон Египет хүрэх аж.

Евразийн орнууд болон Африкийн эдийн засгийн холбоо сайжирч байгаад АНУ тэргүүтэй өрнөдийнхөн дургүйцдэг. АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх З.Бжезинский АНУ-ын хувьд Евразийн геостратеги нь эрчимтэй хөгжиж байгаа орнуудыг удирдаж, чиглүүлэх юм. Эзэнт гүрний геостратегийн гурван агуу үүрэг бий. Үүнд Дагуул орнууд хоорондоо хэлэлцээ байгуулахаас сэрэмжлэх, тэднийг номхон, дуулгавартай байлгах, мөн бүдүүл­гүүд эвсэн нэгдэж, аюулгүй байдлаа хангахаас сэргийлэх хэмээн 1997 онд бичжээ. Эзэнт гүрэн гэж АНУ, харин Хятад, Оросыг бүдүүлгүүд хэмээжээ. Дагуул орнууд нь Герман, Япон зэрэг НАТО-гийн холбоотон. АНУ-ын энэ геополитик өнөөдөр ч хэвээр байна.

Евразийн эдийн засгийн хөгжил ирэх 100 жил, түүнээс ч цааш үргэлжилнэ. Үүний суурийг Хятадын төмөр замын сүлжээ тавьж байна.

Дэлхийн I дайнаас өмнө Берлинээс Багдад орох төмөр замыг Османы эзэнт гүрнээр дамжуулан барихаар төлөвлөжээ. Гэвч Их Британийн стратегичид дайн дэгдээхийг өдөөн хатгасан юм. Харин энэ удаа евразичууд үүнээс зайлсхийх боломжтой. Европын холбоо эдийн засгийн хямралд живэх тусам Атлантын далайн чанад руу ширтэхээ больж, харин дорно зүг рүү найдвар тавьж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button