Кувейтийнхэн хамгийн идэвхтэй оролцож, Францынхан сүүл мушгижээ

сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй. Монгол Улсын иргэн /цаашид иргэн гэх/-ий сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно. гэж заасан боловч өнөөдрийг хүртэл зургаан удаагийн сонгуулийн хугацаанд гадаадад байгаа иргэдийн сонгох, саналаа өгөх эрх зөрчигдсөөр ирсэн юм. Харин энэ удаад гадаадад байгаа иргэд маань эрхээ эдэллээ. УИХ-ын сонгуулийн шинэчилсэн хуульд гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэднийг сонгуульд саналаа өгөх бололцоог бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг тусгаж өгсөн юм.

Гадаадад манай 130 гаруй мянган иргэн байдаг гэсэн албан бус судалгаа бий. Тэдний дийлэнх нь сонгуулийн насных. Гадаадад амьдарч байгаа иргэдийн 30 мянга гаруй нь шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Шинээр батлагдсан хуулийн дагуу гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхтэй болсон юм.

Иргэд саналаа өгөхдөө гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэн өөрийн биеэр оролцох шаардлагыг тавьсан. Тэд зөвхөн сонгуульд оролцож байгаа 11 нам, эвслийн төлөө саналаа өгнө. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлэхээр хуульчилсан юм.

СЕХ-ноос гадаад байгаа иргэдээ олноор хамруулах зорилгоор сонгуульд оролцох бүртгэлийг онлайнаар явуулах журам гаргасан юм. Энэ нь ч үр дүнгээ өгчээ. Онлайн бүртгэл явуулсны үр дүнд 2500 орчим байсан сонгуулийн насны гадаадад амьдарч байгаа иргэдийн тоо 4276-д хүрсэн байна. Гадаадад байгаа иргэд хэрвээ бичиг баримтын зөрчилтэй бол санал өгөх эрхгүй байсан. Харин бичиг баримтын зөрчилтэй 44 иргэн байсан байна. Тэд сонгуулийн санал хураалтад оролцох боломжгүй юм. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, бичиг баримтаа үрэгдүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй гэх зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлсөн байна.

Мөн ажил төрөл, хичээл сургуулийн цаг, ЭСЯ, консулын газрын орон зайнаас хамаараад сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдээс 1500 нь оролцож амжаагүй байна.

Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээгээр хамгийн олон сонгогчтой нь Эрхүү дэх Консулын газар байлаа. Тэнд нийтдээ 626 иргэн бүртгүүлснээс 350 нь санал хураалтад оролцжээ. Английн Лондон хотод 388 сонгогч бүртгүүлснээс 239 нь сонгуульд оролцжээ. БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-нд 512 хүн бүртгүүлжээ.

Саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцсон байна. Улаан-Үдэд 148, Хөх хотод 144, Бээжинд 125, Москвад 119, Вашингтонд 114, Варшавт 108 сонгогч сонгуульд оролцон, шинэ парламентыг бүрдүүлэхэд иргэний үүргээ биелүүлж, төрийг сонгох эрхээ эдэллээ. Гадаадад суугаа сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдоос ирцээрээ Кувейтийнхэн тэргүүлжээ. Кувейтийн 10 монгол 100 хувь сонгуульдаа оролцсон байна. Харин Тувагийн нийслэл Кызылийнх 96, Вьентьян 93.9, Хайнанийх 93.3, Бангкокийнх 92.9, Оттавагийн 92.9 хувийн ирцтэйгээр сонгуульд идэвхтэй оролцжээ. Харамсалтай нь Францын Парис дахь монголчууд маань санал хураалтдаа хангалтгүй оролцсон дүнтэй байна. Парист 178 сонгогч бүртгүүлснээс дөнгөж 48 хувь нь л санал хураалтдаа оролцжээ.

Харин гадаадад байгаа монголчууд аль намыг дэмжсэн нь одоогоо тодорхойгүй байгаа. Учир нь гадаад байгаа монголчуудын санал хураалтын дүн өнөөдөр гарах юм билээ. Ази, Европ болон хөрш орнуудад суугаа сонгуулийн салбар хэсгүүдэд ажилласан ажиглагч нар санал өгсөн хүмүүсийн дунд тандалт судалгааг явуулахад саналаа өгсөн иргэдийн дийлэнх нь МАН-ыг дэмжсэн бололтой. Юутай ч гадаадад амьдарч, ажиллаж байгаа монголчууд сонгуульдаа оролцож, төрд төлөөллөө сонгоход хувь нэмрээ орууллаа. Энэ удаад зөвхөн нам, эвсэлд саналаа өгсөн ч дараа дараагийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгох эрх цаг удахгүй биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button