Нобелийн шагналын мөнгийг 20 хувиар танав

бууруулахаар болсон тухайгаа өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.

Шведэд төвтэй тус холбооноос жил бүр тодруулдаг наадмын шагналын эзэд өмнө нь 10 сая кронор авдаг байсан бол энэ жил 8 сая кронор авах бөгөөд шагналын хэмжээ 1,1 сая ам.доллараар буурч байгаа юм байна. Тэсрэх бодисыг зохион бүтээсэн Алфред Нобелийн сангаас санхүүжүүлж, жил ирэх бүр шагналын хэмжээгээ нэмдэг байсан холбооны хувьд энэ нь 63 жилийн туршид байгаагүй хэрэг болж байгаа аж.

Европын өрийн хямрал,Lehman Brothers хөрөнгө оруулалтын банкны дампуурлаас үүдэн холбоо сүүлийн хэдэн жилийн туршид хөрөнгө оруулалтын эргэлт хийх боломжгүй болсон бөгөөд эцэст нь ийнхүү шийдвэр гаргахаас аргагүйд хүрээд байгаа гэнэ. Ач холбогдол өндөртэй, алдар нэр хүндийн баталгаа болсон шагналын рэйтингийг хэвээр хадгалан авч явахын тулд ямар нэгэн арга хэмжээ авах цаг хэдийнэ болсныгхолбооны төлөөлөгчид мөн онцолсон байна.

О.Удвал

www.UNEN.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button