Паттинсон Аделед зөвлөсөндөө харамсдаг

охидын хайрыг булаасан 26 настан тэрээр үдэшлэг дээр тийнхүү сургаал айлдчихаад маргааш өглөө нь сэрээд хэлсэн үгнээсээ ичиж, амаа барьсан гэнэ.

Тэрээр зочдын дунд байсан чадварлаг дуучин Аделе дээр хүрэлцэн очоод Чи сайн уран бүтээлч болж чадна аа. Чамд уран бүтээл туурвих ирээдүй байгаа шүү хэмээн хэлж орхисон байна. Ийм үг хэлэхийг нь сонссон Аделе нилээд эгдүүцсэн хэдий ч, эелдгээр Чи намайг уран бүтээлээрээ төдийгүй цомгийнхоо борлуулалтаар тэргүүлэгч шилдэг уран бүтээлч гэдгийг маань мэдэхгүй байгаа юм биш биз дээ? хэмээн хариу барьж, амыг нь таглажээ.

Хөгжмийн ертөнцөд хөл тавих чин хүсэлтэй төдийгүй, дахин цус сорогчтой кинонд хэдэн ч тэрбумыг амласан тоглохгүй гэдгээ мэдэгдээд байгаа тэрээр ийнхүү хоолойн цараатай чадварлаг дуучин бүсгүйд карьерийн зөвлөгөө өгж, тэнэг зүйл хийсэндээ үнэхээр их харамсдагаа contactmusic.com-д өгсөн ярилцлагандаа дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

О.Удвал

www.UNEN.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button