Хот улс төрждөг талбар биш

хүний нүдээр харж өөд нь татсан гэж тус салбарын ажилтан, албан хаагчид үнэлж байна. Эхлүүлсэн ажлынхаа үргэлжлэл Инженерийн шийдэлтэй Улаанбаатар хот мөрийн хөтөлбөрөө тэрбээр орон сууц нийтийн аж ахуйн салбарынханд танилцууллаа. Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан жил бүрийн энэ цагт ирэх өвлийн бэлтгэл ажлаа хэлэлцдэг. Энэ удаад тус салбарын хамт олон 2012 оны өвөлд өнтэй давсан тухайгаа болон ирэх онд Улаанбаатар хотын оршин суугчдыг хэрхэн тав тухтай өвөлжүүлэх талаар ярилцлаа.

Орон сууц нийтийн аж ахуйн газрын тухайд харьяандаа 16 компанитай, 3 салбартай, 2 ОНӨҮГ-т нийт 1288 ажиллагсадтай өнөр өтгөн ам бүл. 2011-2012 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах, зуны их, урсгал засварын хүрээнд 1811 урт метр инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэн солих, 23 халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны насос, 1545 ширхэг хаалт арматур, 11 ширхэг халуун усны автомат, 98 ширхэг халаалт, хэрэгцээний халуун усны бойлер, 19 ширхэг цахилгааны ерөнхий шитийг шинэчлэн солих ажил хийсэн байна. Урсгал засвараар 641 секц хурдны бойлер, 136 ялтсан бойлер, 112 217 урт метр гадна шугам сүлжээ, 89 667 урт метр ариутгах татуургын шугам сүлжээг угааж цэвэрлэн, 819 ширхэг дулааны болон бохирын худгийн таг шинэчлэн сольжээ.

2011 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 30 обьектод ф32-ф200 мм голчтой 13,4 км хорооллын доторх гадна дулаан, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Өнгөрсөн онд тус салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжсэний нэг нь Түгээх сүлжээ төсөл. 2 дугаар 40 мянгатын 36, 37, 38-р байрнуудын гадна инженерийн шугам сүлжээг хонгилын системд оруулах загвар төслийг хийснээр Улаанбаатар хот зуны цагт хийж бүтээсэн бүтээн байгуулалтаа эвдэж устгадаг байдлаасаа салах эхлэл тавигдсан юм. Хонгилын системийн урт 196,4 м, өргөн 3 м, өндөр 2,3 м төмөр бетон цутгамал хийцтэй сувагт 937 урт метр инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн байна.

Орон сууц нийтийн аж ахуйн салбарт хийгдэж буй удаахь том төсөл БНСУ-ын Койка байгууллагаар дамжуулан ус дулаан дамжуулах төвүүдэд хэрэглээнээс хамаарч ажиллах насос тоноглол, удирдлагын автомат систем, хэрэгцээний халуун усны ялтсан бойлер шинээр суурилуулснаар хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад хангасан халуун, хүйтэн усаар хангах нөхцөл бүрдсэн талаар салбарын хуралдаан дээр яригдав.

Төсөл хэрэгжснээс хойш 1 жилийн хугацаанд цахилгаан 18 хувь, ус халаасан дулаан 11 хувь, ус 9 хувиар хэмнэгдсэн байна.

Салбарын амин чухал асуудлаа ярилцсан хуралдаанд НИТХ-д нэр дэвшигч Г. Мөнхбаяр уригдсан юм. Түүний хувьд орон сууц, нийтийн аж ахуйн салбараас ажил амьдралынхаа гарааг эхлүүлсэн. Орон сууцны конторт анхан шатнаас нь ажлаа эхлүүлсэн учраас хот гэдэг их айлын зовлон жаргалыг сайтар мэдэрдэг. Тиймдээ ч өнгөрсөн 4 жилийн хугацаанд Улаанбаатар хотыг улс төрч хүний ам ажлаар биш аж ахуйн талаас нь удирдаж өнгө төрхийг өөд татсан гэж ОСНААГ-ын дарга Д.Дашзэвэг тодорхойллоо. 4-5 хан жилийн өмнө Улаанбаатар хотод уур ус савссан, шугам сүлжээ энд тэндгүй хагарсан дүр зураг элбэг байсан бол өнөөдөр энэ салбарт технологийн шинэчлэлт үе шаттай хийгдэж буй нь инженер хотын даргатай байсны гавьяа гэдгийг орон сууцны салбарынхан онцолж байна.

НИТХ-д багаа ахлан оролцож байгаа Г.Мөнхбаяр орон сууцны салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гэж хэллээ. Нэр дэвшигчийн хувиар СӨХ, орон сууц нийтийн аж ахуйн салбар, эрчим хүчнийхэнтэйгээ биечлэн уулзаж явна. 80 жилийн түүхтэй танай хамт олон Улаанбаатар хотыг авч явж байгаа гол хөшүүргүүдийн нэг юм. Дулаан, цахилгаан, орон сууцны салбар салшгүй холбоотой байгууллагууд. Улаанбаатарт 51 настай ТЭЦ-2, 44 настай ТЭЦ- 3, 30 гаран настай ТЭЦ-4 ажиллаж байна. Дулааны цахилгаан станцыг ямар учраас хөндөж байна вэ гэхээр ирэх жилүүдэд нийслэлд цахилгаан дулааны хэрэглээ асар их өснө. Энд мэргэжлийн хурдтай шийдэл хэрэгтэй. Одоо гэр хороолол руу дэд бүтэц татаад эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалтанд салбарын мэргэшсэн албан хаагчид та бүхэн хүчийг ашиглах ёстой. Улс төржиж болохгүй салбар хотод олон байдгийн нэг нь орон сууц, цахилгаан дулааны салбарынхан та бүхэн юм гэж хэлэв.

Эхлүүлсэн ажлаа үр дүнтэй үргэлжлүүлэхийн тулд нэр дэвшигчдийн багаа мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлсэн гэдгээ МАН-аас НИТХ-д нэр дэвшигч Г.Мөнхбаяр онцлов. Түүний удирдсан багт эрчим хүчний салбарт 25 жил ажиллаж буй инженер, төмөр замын салбарын нүүр царай болсон инженер, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч гээд салбар бүрийн төлөөлөл бий. Эдгээр нэр дэвшигчид бүгд нийслэлчүүдийн төлөө тэдэнд тулгарч буй сайн саар бүхнийг мэддэг шийдэж чадах баг тул сонгуульд дэмжихийг хүслээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button