Хоггүй Улаанбаатар аяныг энэ долоо хоногт дүгнэнэ

энэ долоо хоногт дүгнэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа хур хог хаягдлыг зайлуулах, ачиж цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх, орчныг эрүүл болгох 2 сарын аяны хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 111 цэгт буй 176,000 м2 хур хогийг цэвэрлэх ажил энэ сарын эхний байдлаар 70 гаруй хувьтай байна.

Сүхбаатар дүүрэг ганцаараа тогтсон хугацаанд ажлаа бүрэн гүйцэтгэж, хур хоггүй болжээ. Харин бусад дүүргүүд хараахан дуусаагүй байна. Иймээс энэ 7 хоногт үлдсэн дүүргүүд хог цэвэрлэгээний ажлыг дуусгаж, энэ сарын 18 гэхэд Хоггүй Улаанбаатар аяныг дүгнэнэ гэдгийг ЗАА-наас анхаарууллаа.

Мөн хур хог байсан газрыг цэвэрлэсэн хэдий ч иргэд эргээд хог хаях асуудал үүсч байгаа учир тухайн цэвэрлэсэн газруудад тохижилт хийж, ая тухтай орчинг бүрдүүлэх талаар ч анхаарч ажиллахыг дүүргийн удирдлагуудад даалгалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button