Гадаад суугаа Монгол Улсын иргэдийн саналыг анх удаа авав

, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулсан талаар хэвлэлийн бага хурал 2012 оны 6 дугаар сарын 12-нд ГХЯ-нд болов.

Хэвлэлийн бага хуралд Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комиссын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, СЕХ-ны гишүүн, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, Комиссийн орлогч дарга Б.Билигт, Комиссын нарийн бичгийн дарга, ГХЯ-ны ТЗУГ-ийн захирал Б.Баярсайхан, СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар оролцлоо.

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комиссын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг дараах мэдээллийг хийв. Үүнд

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг 2012 оны УИХ-ын сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг манай улс анх удаа зохион байгуулав.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хамтарсан тогтоол/тушаалаар баталсанМонгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журам –ын дагуу нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт сонгуулийн 39 Салбар комисс байгуулан нийт 188 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа.

2012 оны 5 дугаар сарын 11-нээс 30-ны өдрийг дуустал УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоор 4,320 иргэн бүртгүүлснээс дээрх журмын 5.1-т заасны дагуу УБЕГ салбар комиссуудаас ирүүлсэн нэрийн жагсаалтыг иргэний бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулгалт хийж, нягтлан шалган, 4276 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулав.

Санал хураалтын ажиллагаа 39 Салбар комисст суугаа орнуудын цагаар 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 20.00 цагийн хооронд явагдаж, эцсийн байдлаар нийт 2779 сонгогч өөрийн дэмжиж буй нам эвслийн төлөө саналаа өгөв. Энэ нь сонгогчдын 65 хувь болж байна.

Төв комисс сонгуулийн бэлтгэлийг хангаж ажилласнаас гадна Улаанбаатарын цагаар 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 05.00 цагаас 6 дугаар сарын 11-ний өдрийн 11.00 цаг хүртэл санал хураалт дуустал ажиллаж, 2 цаг тутамд Салбар комиссуудаас ирүүлсэн сонгуулийн явцын тухай мэдээллийг хүлээн авч, нэгтгэн Гадаад харилцааны яамны вэб сайтад байрлуулж, иргэд, хэвлэл мэдээллийнхэнд хүргэж байв.

Санал хураалт цагийн бүсийн зөрүүнээс хамаарч Австрали Улсын Канберра хотод хамгийн түрүүнд эхэлж /Улаанбаатарын цагаар 05.00/, АНУ-ын Сан Франциско хотод хамгийн сүүлд /Улаанбаатарын цагаар 6 дугаар сарын 11-ний өдрийн 11.00 цаг/ дууслаа. Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажиллагаа нийт 39 ДТГ-т ямар нэгэн маргаан зөрчилгүй, хэвийн явагдаж, амжилттай өндөрлөв.

Салбар комиссууд сонгогчдын битүүмжилсэн саналын хуудсыг 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн төв Комисст ирүүлж эхлээд байна. Одоогоор Сөүл, Токио, Осака, Улаан-Үд, Эрхүү, Кызыл, Хөх хот, Эрээн дэх Салбар комиссуудад саналаа өгсөн сонгогчдын саналын хуудас ирээд байна. Вашингтон дахь Салбар комисст саналаа өгсөн иргэдийн саналын хуудас хамгийн сүүлд буюу 6 дугаар сарын 13-ны өдрийн орой ирнэ.

Салбар комиссуудаас битүүмжлэн ирүүлсэн саналын хуудсыг битүүмжилсэн байдлаар нь төв Комисс Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх ба гадаадад байгаа иргэдийн өгсөн саналыг Монгол Улсад санал авах өдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдөр тоолно.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button