Жолооны ард суухдаа ямар эм ууж болохгүй вэ?

өвчнийг намдааж, тайвшруулах үүрэгтэй. Өвчин намдаагч эм төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах, нойр хүргэх, хөдөлгөөний баримжааг алдагдуулах, дагалдах үйлчлэл үзүүлдэг.

Ийм эмийг машин барихаасаа өмнө уувал зам тээврийн осол аваар гаргах магадлал өндөр болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс жолоо барьдаг хэн боловч эм уухдаа зарим зүйлийг анхаарах хэрэгтэй. Замд гарахаасаа өмнө ямар нэгэн эм уух шаардлага гарвал юуг анхаарах талаар зөвлөе.

Нэгд Тайвшруулах эм бэлдмэл уухаас зайлсхий. Ийм эмийн улмаас зам тээврийн осол 2-5 дахин ихэсдэг гэсэн судалгааг Германы эрдэмтэд гаргасан байдаг. Европын орнуудад автозамын аваар ослын 10 хувь нь тайвшруулах эм уусан үедээ жолоо барьснаас үүдэлтэй болох нь тогтоогджээ. Тиймээс ямар ч эм уухаасаа өмнө заавартай нь танилц. Хэрэв эмийн заалт дээр тухайн эмийг хэрэглэсний дараа тээврийн хэрэгсэл жолоодох, бусад өндөр анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхаар гэсэн байвал ууж болохгүй гэсэн үг.

Хоёрт Хэрэв эмийн зааварт уг эм нойрсуулах, тайвшруулах, бухимдал тайлах зэрэг үйлчлэлтэй гэж дурьдсан байвал түүнийг уусан бол жолооны ард огт суухгүй байсан нь дээр.

Гуравт Ядаргааны эсрэг болон өвчин намдаах эм уусны дараа биед ямар нэг нойр хүрэх, нозоорох байдал мэдрэгдвэл жолоо барихаа хойшлуулах нь зүйтэй. Яагаад гэвэл тухайн эм өөр ямар үйлчлэл үзүүлж болохыг харзнах шаардлагатай гэсэн үг. Ер нь тайвшруулах янз бүрийн эм нь анхаарал төвлөрлийг сулруулж, хөдөлгөөний баримжааг алдагдуулах магадлал ихтэй байдаг юм.

Бензинээ хэмнэ

Автомашиныг байрнаас нь хөдөлгөхөд хөдөлгүүр нэлээд хүч гаргадаг. Энэ үед хэвийн ажлын үеийнхээс илүү шатахуун зарна. Хотын дотор автомашин олон зогсох шаардлага гарах тул хотын гадна явахаас илүү шатахуун зарцуулдаг. Хэдийгээр ийм байдаг боловч жолоодох арга барилаас хамааран шатахуун зарцуулалт ялгаатай байх тал бий (зарим үед энэ ялгаа нь 25 хувьд ч хүрдэг). Ногоон гэрэл асахад байрнаасаа огцом ухасхийлгэх, уулзварын өмнө очиж огцом тоормослох нь шатахууныг үр ашиггүй зарцуулаад зогсохгүй, резин дугуй, тоормосыг түргэн элэгдэхэд хүргэнэ.

Ногоон гэрэлтэй үед уралдахгүй, цаг алдахгүйгээр хурдаа аажим нэмэгдүүлж, араагаа солиод шулуун дамжуулгаар жигд хурдтай явдаг, улаан гэрэлтэйг мэдвэл уулзвар хүрч очоод автомашиныг яг зогсоох эцсийн цэгт тоормосоо гишгэдэг тэр л жолооч шатахуун хэмнэнэ.

Харин хотын гаднах замд явахад цөөн тооромслож, цөөн зогсдог. Гэхдээ хөдөлгөөн их, гүйцэж түрүүлэх явдал олонтаа тохиолдох үед автомашиныг ихээхэн ухаалаг жолоодох хэрэгтэй. Гүйцэж түрүүлэх гэж байгаа автомашинд хэтэрхий ойртох хэрэггүй. Учир нь энэ үед араагаа хүнд араанд сольж, дараа нь хурдаа нэмэх шаардлага гарна. Иймд өмнөх автомашинаасаа нэлээд зайтай явж байгаад боломж гарахад шулуун араагаараа хурдаа нэмээд, гүйцэж түрүүлэх хэрэгтэй. Ер нь автомашиныг жигд зөөлөн явуулж, хөдөлгөөний үед аль болохоор цөөн тоормослож, цөөн зогсохыг хичээх нь зүйтэй.

-Боломжтой бол ажлын цагаа зохицуулах. Замын түгжрэлийн үед хөдөлгөөнд оролцохгүй байх. Зам түгжрэх оргил цагаас өмнө гэрээсээ гарч байх.

-Заавал тулж ойрхон зогсох гэж зогсох талбай хайж, цаг, бензинээ үрээд хэрэггүй. Харсан эхний зайндаа л зогсчих. Цаашаагаа алхаж болно.

-Гэрлэн дохион дээр зогсоод, түүнээс хөдлөхдөө зугуухан өөрөөр нь хүчийг нь авахуул. Хажуу эгнээний жолоочтой та ямар уралдаж байгаа биш. Уулзварыг хэт огцом өндөр хурдаар нэвтэрсэн автомашин бензин их иддэг.

-Хурдаа тохируулах хэрэгтэй. Улаан гэрэл асч байвал холоос хурдаа сааж, ногоон гэрэлд тааруулан явбал моторт сайн. 5-10 км/цаг хурдтай явж байгаад дахин хурд авах нь бүрэн зогссон байрлалаас хурд авснаас илүү моторт бага ачаалал өгдөг.

-Хэрэв ойр газар бол алхаж байх. Таны эрүүл мэндэд ч сайн.

Эх сурвалж e-health.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button