22-ын товчоо чиглэлийн зам засварыг түргэвчлэхийг үүрэг болголоо

зарим ажлуудын явцтай танилцлаа. Баяр наадмын бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ үед хамгийн чухал асуудал нь морь барианы газар луу зорчдог гол зам буюу 22-ын товчоо чиглэлийн зам засварын ажил болоод байгаа. Шадар сайд энэ зам болон шинээр тавигдаж буй гүүрний ажлын явцтай танилцлаа. Баруун Нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх 16,7 метр урттай гүүр барих ажлыг Тэргүүн саруул зам ХХК дөрөвдүгээр сарын 4-нөөс эхэлжээ. Ажил гүйцэтгэгчийн хийж буй мэдээллээр одоо суурийн ажил, багана цутгах ажил хийгдэж, гүүрэнд ашиглах хүчитгэсэн дам нуруу 20 гаруйг бэлэн болгожээ. Гүүрийг долоодугаар сарын 10 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Харин зам засварын ажлыг Бэрх зараа ХХК гүйцэтгэж байна. Гүүр, зам засварын ажлын явц тийм ч их хурдацтай биш, түргэвчлэх боломж байгаа учир гурван өдрийн баяр цэнгэлээрээ бүтэн жилийн сэтгэгдлээ тогтоодог наадамчдаа тав тухтай сайхан баярлуулахын тулд гүйцэтгэгч нэмж авах, өөр компаниудаас дэмжлэг авах, ажлаа хуваан гүйцэтгэх зэрэг байгаа бүхий л боломжийг ашиглаж, ажлаа түргэвчлэхийг Шадар сайд даалгалаа. Шадар сайд 22-ын товчоо чиглэлийн автозамын засварын ажлыг ирэх сарын 8 гэхэд, гүүрний ажлыг 5 гэхэд дуусгаж бэлэн болгохыг үүрэг болгосон юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button