Тэррэнс Б.Адамсон Сэтгэл хөдөлгөсөн, сонирхолтой ирээдүй харагдаж байна

Үндэсний Газар Зүйн Нийгэмлэгийн National Geographic, National Geographic Kids, National Geographic Traүeler гэсэн нэгэн брэндийн гурван сэтгүүл тун удахгүй Монгол хувилбараар мэндлэх нь. Ингээд бид АНУ-ын Үндэсний Газар Зүйн Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Тэррэнс Б.Адамсонтай энэ талаар уулзаж ярилцлаа.

Та National Geographic-ийн бэлгэ тэмдгийг энгэртээ зүүжээ. Энэ тэмдэг юуг бэлгэддэг юм бэ?

Энэ цонхыг хүмүүс дэлхий рүү харсан цонх хэмээн үнэлж ярих нь бий.

National Geographic хэдэн цонхтой вэ? Олон улсын хэдэн хувилбартай вэ?

Та хоёр өөр асуултыг надад тавилаа. Хэдэн цонхтой вэ? гэвэл тоолж баршгүй, яагаад гэвэл агуулгаа хүргэдэг талбар олон. Сэтгүүл, ном, цахим хувилбарууд, веб сайт, телевизийн сувгууд, тоглоом, кино гэх мэт. Эд бүгд National Geographic-ийн дэлхий рүү харсан цонх. Харин National Geographic сэтгүүлийн хувьд 34 хувилбартай. Албан ёсны Монгол хувилбар нэгдсэнээр энэ тоо 35 болж байгаа юм. Энэ жил мөн Энэтхэг, Гүрж улсад албан ёсны нээлтээ хийнэ.

Бидэнд Үндэсний Газар Зүйн Нийгэмлэгийн үүсэл, хөгжлийн тухай ярьж өгөөч?

Манайх ашгийн бус байгууллага. Хувь нийлүүлэгчгүй гэсэн үг. Бид шинжлэх ухаан, боловсролыг дэмжих эрхэм дээд зорилготой. Энэ зорилгоо олон замаар хэрэгжүүлдгийн дунд сар тутмын National Geographic сэтгүүл багтана. Ирэх жилийн 1 дүгээр сард энэ сэтгүүлийн маань 125 жилийн ой болно.

Монголчууд National Geographic телевизийн сувгийг сайн мэднэ. Харин сэтгүүл талаас нь та ярьж өгөөч? National Geographic Kids, National Geographic, National Geographic Traүeler гээд бид энд харж байна л даа.

National Geographic сэтгүүл сар тутам найман сая хувь хэвлэгдэн гардаг бөгөөд 40-50 сая хүн уншиж байна. Kids болон Little kids сэтгүүлүүд 3-14 насны хүүхдэд зориулагдсан. Харин National Geographic бүх насныханд зориулагдсан. Traүeler нь дэлхийн өнцөг булан бүрт аялах сонирхолтой хүмүүст бүх талын мэдээлэл хүргэхэд зориулсан маш нэр хүндтэй аяллын сэтгүүл юм. National Geographic хүмүүсийн мэдлэг, боловсролыг дээшлүүлдэг. Хүмүүсийг эх дэлхийдээ анхаарал тавих хүсэл эрмэлзлэлтэй болгох нь бидний эрхэм зорилго. Бид аль нэг бодлогыг дэмжиж, сурталчилдаггүй бөгөөд байгаль орчноо хамгаалах, түүх, соёл, шинжлэх ухаан зэргийг гол сэдвээ болгодог. Энд саяхан гарсан 6 сарын дугаар байна. Нүүрэн дээр нь онцолсон нийтлэл бол наран дээрх хүчтэй шуурганы тухай юм. Наран дээр дэгддэг салхи, шуурганы гайхалтай зургууд багтсан байгаа. АНУ-ын далайн эрэг, Хятадын терракота армийн тухай нийтлэл, мөн зөвхөн Эстонид олддог шар шувуу гээд байгаль, түүхийн тухай нийтлэлүүд бий. Хонг Конгод өрнөж буй өнөөгийн амьдрал, олон төрлийн загас, амьтан, ургамал, цэнгэг устай Ойрхи Дорнодын Йемэн дахь нэгэн үзэсгэлэнтэй арлын талаар ч мөн бичсэн байгаа. Тэгэхээр National Geographic дэлхийн тухай маш олон сэдвийг хөнддөг гэсэн үг. Тун гайхамшигтай зургуудтай. National Geographic дээр нийтлэгдсэн зургуудыг хамгийн шилдэг зурагчид авсан гэж үздэг. Манай сэтгүүл дээр нийтлэгдэхийн тулд зураг нь үнэхээр онцгой, гойд байх ёстой байдаг.

Монголд хэзээ нээлтээ хийхээр төлөвлөж байгаа вэ?

Бид Ирмүүн хэвлэлийн газартай хамтарч ажиллаж байгаа. Аравдугаар сарын дугаараар Монголд нээлтээ хийнэ.

National Geographic-ийн Монгол хувилбарт монгол сэтгүүлч, зурагчид ажиллана. Тэдэнд ямар шаардлага тавигдах вэ? Чанар гэж та хэлэх байх л даа, харин бусад ямар шаардлагыг тэд хангасан байх ёстой вэ?

Бид сэтгүүлдээ тухайн улс орны хэл соёл, өв уламжлалыг тусгах тал дээр арвин туршлага хуримтлуулсан байгаа. Маш олон улсад амжилттай яваа. Том, жижиг бүр цаашлаад бичил зах зээлтэй орон ч бий. Сэтгүүл дээрх зарим орон нутгийн тухай мэдээллийг бэлтгэхийн тулд шилдэг зурагчин, нийтлэлчдийг татан оролцуулж, хамтран ажиллах юм. Монголд ийм хүмүүс олон. Монгол түүх болон өөрийн гэсэн онцлогтой орон учраас энд бэлтгэгдэх нийтлэл зургууд National Geographic-ийн бусад хувилбаруудад гарах нь мэдээжийн хэрэг юм.

Тэгэхээр монгол зурагчны авсан гэрэл зураг National Geographic сэтгүүлийн нүүрэн дээр гарах цаг удахгүй гэсэн үг үү?

Яагаад болохгүй гэж?

Нээлтээ хийхдээ яагаад энэ цаг үеийг сонгов?

Нөхцөл боломж бүрэлдэн бий болсон. Монголд одоо болж буй үйл явдлуудтай ч гэсэн холбоотой. За, энэ жил нээлтээ хийчихье гээд шийдсэн юм биш л дээ. Монголд сэтгүүл хөгжих боломж их байгаа нь илэрхий байна. Монголд их зүйл өөрчлөгдөж байна. ДНБ нь огцом өсч буйг хүн бүр мэдэж байгаа. Үүний тодорхой хувь нь уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотой. Бид ямагт зөв хариултыг хэлж мэдэхгүй байж болох ч монголд өрнөж буй үйл явдлын талаар нийтлэлүүд бэлтгэх боломжтой юм. Мөн байгаль орчноо анхаарах, ашигт малтмал олборлож байгаа газруудад нөхөн сэргээлт хийх шаардлагатай тухай хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх боломжтой. Аж үйлдвэр эрхлэх, иргэн бүрийнх нь ашиг орлогыг нэмэгдүүлэх, энэ сайхан орны үзэсгэлэнт байгалийг хадгалж үлдэх тал дээр зохистой зохицуулалт хийж болно.

National Geographic манай орны хөгжилд хувь нэмэр оруулж, хүмүүсийн мэдлэгт хөрөнгө оруулалт хийнэ гэж та бодож байна уу?

Тэгнэ гэж найдаж байна. Тэгэхийг бид эрмэлзэж байна. Бид зөвхөн эх дэлхийгээ анхаараач гэхгүй. Харин олон асуудлыг хөндсөн хүчтэй, чанартай нийтлэлээрээ хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэхийг хүсч байна. Хүн болгоныг эх дэлхийдээ сайхан амьдрал бүтээх, байгалийн нөөц баялгаа хадгалах, ус, агаараа хамгаалахад оролцох эрмэлзлэлтэй болгохыг хүсч байна. National Geographic-ийн бэлгэдэл болсон цэнхэр, бор, ногоон өнгүүд тэнгэр, газар, ургамал, амьтны аймгийг хадгалж хамгаалахыг бэлгэддэг юм.

Сэтгүүлийн зүгээс хэрэгжүүлдэг зарим төсөл, арга хэмжээнээсээ танилцуулаач?

Маш олон төслүүд хэрэгждэг. Тухайлбал эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэтгэлэг олгодог. Бид олон жилийн хугацаанд Монгол улсад энэ тэтгэлгээ хэрэгжүүлсээр ирсэн. Өчигдөр би хөдөөгүүр явж үзлээ. Хөдөөгийн айл нарны эрчим хүчтэй, хиймэл дагуулын антентай байх нь тийм ч сонин зүйл биш болж. Washington D.C-д үздэгээс ч олон кабелийн сувгийг тэнд үзэж магад.

Хамтарч ажилладаг брэндүүдээсээ дурдаач?

Заримдаа зүгээр сурталчилгаа тавихаасаа илүү ивээн тэтгэдэг. Энэ дугаарыг жишээ болгоход бидний олон жил хамтарч байгаа CANON брэнд байна. 30 жилийн туршид CANON дугаар бүрийн нэг бүтэн нүүрэнд сурталчилгаагаа тавьсаар ирсэн. Зөвхөн Бид сайн аппарат бүтээдэг гэж хэлэхээсээ илүү тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ховордсон амьтдын зургийг авахад гэрэл зурагчдыг ивээн тэтгэх гэх мэт. Тэгэхээр тэдний сурталчилгаа бүр нь дэлхийн аль нэг цэгт амьдардаг устаж үгүй болох аюул тулгараад буй ан амьтны зураг байдаг. CANON өөрийн зургийн аппаратаа эх дэлхийг хайрлаж, хамгаалахад туслах ач холбогдолтой гэдэг. Тэгэхээр зүгээр нэг сурталчилгаа биш харин хэрэгтэй мэдээлэл, гайхалтай зургийг сар бүр харж болох юм. Машин үйлдвэрлэгчид, электрон хэрэгсэл, банкны болон санхүүгийн үйлчилгээ, агаарын тээврийн компани, аялал жуулчлалаа сурталчлах улс орон манай сэтгүүлтэй хамтран ажилладаг. Жишээ нь энэ дугаарт Турк, Тайланд зэрэг улсууд орсон байна.

Та Монголд анх удаагаа ирж байна уу?

Тийм ээ, анх удаагаа ирж байна. Дөрөвхөн хонож байна. Олон ажлаар ирсэн л дээ. Гэхдээ гол ажил маань National Geographic-ийг эрхлэн гаргах багийнхантай уулзах байсан юм. Тэдний санаа, санаачлагыг сонсоод их өндөр сэтгэгдэлтэй байгаа. Монголд сэтгүүлээ гаргах гэж байгаадаа их баяртай байна. Мөн иргэний нийгмийг дэмжих зорилготой Азийн сантай уулзаж олон зүйлийн талаар олж мэдлээ. Улаанбаатараас цаг хагасын зайд байрладаг гэр баазад очиж үзлээ. Сайхан цаг агаартай өдөр таарч, од харахад маш үзэсгэлэнтэй байсан. Мөн хүжийн гал асааж, уул даваагаар явж үзлээ. Монголын нарны илчнээс ихийг авч харьж байна даа.

Монголд өнгөрүүлсэн дөрвөн өдрийн дараа энэ оронд сэтгүүлээ нээх гэж байгаа таны бодол хэр өөрчлөгдсөн бэ?

Тохиромжтой үе таарч байна. Монгол орон дэлхийн анхаарлын төвд байдаг. Одоо хүртэл нууцлаг, этгээд санагддаг. Уудам газар нутаг, үзэсгэлэнт байгалиараа танигдсан энэ орныг гэх сонирхол ч их бий. Тиймээс Монголын талаар илүү их мэдээлэл түгээхэд нэг шат ахилаа гэж үзэж байна. Ирэх жилүүдэд Монголын хөгжилтэй зэрэгцэн өөрчлөгдөж буй хувьсалд нь тусална гэдэгт найдаж байгаа. Бидний хувьд сэтгэл хөдөлгөсөн, сонирхолтой содон ирээдүй харагдаж байна.

Бидний ч гэсэн сэтгэл хөдөлж байна. Ирэх жилүүдэд National Geographic-ийн үнэнч уншигчдын тоо олон болно гэдэгт итгэж байна.

Баярлалаа.

Цаг зав гаргасан танд баярлалаа.

Бид ийнхүү ярилцсан юм. Өнөөдөр Монгол улс уул уурхайд түшиглэн хөгжих замыг сонгоод байгаа. Харин National Geographic сэтгүүл Монголд орж ирснээр байгаль дэлхий хэмээх гэрээ хамгаалж, оюун санааны баялаг бүтээх, зөв хөгжлийг сурталчлах, дэлхий дахинаас суралцах, дэлхийн сонорт өөрсдийн дуу хоолой хүргэх тэрхүү маргаашийн зүгт алхаж байна гэдэгт би итгэлээ.

Ярилцсан З. Болор

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button