Уртын дууны тасархай сонгодог урлагийн хаан

Тэрбээр Сүхбаатар аймгийн уугуул. Алдрын оргил хэн нэгэнд тийм ч амар олддоггүй. Тэр дундаа дэлхийн сонгодог урлагийн алтан тайз дээр улс орноо төлөөлөн гарах агшин, хором бүхний үнэ цэнэ нь хөдөлмөр, авьяасаас шалтгаалдаг билээ. Анхныхаа гарааг дунд сургуулиас СУИС-ийн өндөр босгыг давсан алтан агшин хэмээн сэтгэлдээ залбирч явдаг түүнд сонгодог урлагийн гэгээн хоймор тийм ч амар олдоогүй. Эгэл оюутны ширээнээс ДБЭТ- ын тайзанд шилжихдээ Би дуурийн дуучин болно гэсэн итгэл сэтгэлээр жигүүрлэн ирсэн нь Э.Амартүвшингийн дуулах дуунд нь хөг, аялах аялгуунд нь эгшиг нэмсэн буй за.

Сонгодог урлагийн олимпоос анхны медалийг Монголдоо авчирсан энэ залууд магадгүй хамгийн үнэ цэнэтэй юм нь театрын ягаан байшин ч байж болно. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцох нь нэр хүндтэй том боломж хэдий ч тэр бүр хүнд тохиолддог хувь заяа биш. Энэ залуу ямар гайхамшигтай дуучин болохоо энэ үеэс л түмэн олондоо харуулж эхэлсэн юм. Дэлхийн сонгодог урлагийн одод хуран чуулсан дуурийн их ордонд улс орныхоо нэрийг мандуулсан түүнд зорьсноо биелүүлээд эх орондоо ирэх шиг гайхам амжилт гэж юу байх билээ.

Тэрбээр Монголоороо их омогшсон. Тэмцээнийг урлагийнхан, эгэл үзэгчид цахим хуудсаар их үзсэн байна. Зарим таньдаг хүн утсаар холбоо барьж Би шууд үзэж байна. Чи яг тэнд сууж байна гээд хэлэхээр хүн сандардаг юм билээ гэж ярьсан нь уран бүтээлчийн нутаг орон, ард түмнээ гэсэн сэтгэлийн зовинол байлаа. Мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн, дэлхийн А зэрэглэлийн том тэмцээний тэргүүн байрын шагналт дуучидтай өрсөлдөхийн зэрэгцээ дуучин хүн өөрийгөө ямар төвшинд яваагаа жишиж харьцуулдаг. Манай сонгодог урлаг дэлхийн сонгодог урлагт ямар орон зай эзэлж буйг Э.Амартүвшин энэ тэмцээнд тэргүүлснээр илтгэн харууллаа. Түүний хоолойны цар хүрээ, тавилтыг гадныхан ихэд сонирхож байсныг тэрбээр өмнөх ярилцлагууддаа онцолсон. Тэмцээнд оролцож байгаа дуучдаас өгсүүлээд үзэгчид, тэр ч байтугай дэлхийн том удирдаач Валерий Георгиев Хаана чи энэ боловсролыг эзэмшив. Чиний багш гэж ямар хүн байна гэж асуусан. Миний багш, миний багшийн үеийн тэр аугаа хүмүүс бидэнд энэ зам мөрийг үнэхээр гайхалтай сайхан тавьж өгчээ. Бидний үндэс суурийг маш сайн тавьж өгсөн юм байна. Ерөө багшаараа л бахархаж байлаа. Намайг хаана сурсан, хаана мэргэжил дээшлүүлсэн гэж асуугаад байсан. Итали, өөр хаана ч байдаг юм зөндөө том газруудад мэргэжил дээшлүүлсэн гэж л ойлгоод байх шиг байгаа юм. Гэтэл би ердөө Монголдоо л СУИС-ийг л төгссөн хүн шүү дээ. Манай сургалт их сайн юм байна гэдгийг мэдэрсэн.

Энэ эгэл хариулт нь Э.Амартүвшингийн ард түмнээ шагнасан хамгийн том шагнал байлаа. Энэ залууг шагнал хүртэх бүрийд зон олон нь өөрсдөө шагнуулчихсан мэт баярлаж, түүний их амжилтын төлөө хундага тулгаж, ерөөл бэлгэддэг. Энэ бол монгол хүний сэтгэлийн бахархал билээ. Ийнхүү их амжилтын төлөө өөрийн хүч авьяасаараа зүтгэж яваа дуучинд Смол арт агентлагийн тэргүүн, түүний ерөнхий менежер Сергей Молчанов дэмжиж тусалдаг ажээ. Тэд анх 2009 онд танилцжээ. Э.Амартүвшингийн багш концерт мейстер Б.Солонго, УГЖ С.Мөнгөнцэцэг нартай танилцсан Сергей Молчанов Танай Монголын дуучид их сайн дуулдаг юм байна. Дараа ирэхдээ надад сонсгоорой гэсэн гэдэг. Ингээд Галина Вишневскаягийн уралдаанд оролцоод буцахдаа дахин уулзсан аж.

Энэ үед Сергей Молчанов Э.Амартүвшинг олж харж, хамтарч ажиллах санал тавьжээ. Тэр цагаас эхлэн өнөөг хүртэл Э.Амартүвшингийн амжилт, алдааг хамт хуваалцаж яваа гэнэ. Түүнийг БНХАУ уруу явахад нь менежерийн үүргээ биелүүлэхээр хамт явсан байна. Э.Амартүвшин Бээжин хотын Шувууны үүр цэнгэлдэхэд болсон дуурийн алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын уралдаанд оролцож, шилдгийн шилдэг хэмээх эрхэм алдрыг хүртсэнээс гадна 30 мянган ам.долларын шагналын эзэн болжээ.

Дэлхийн сонгодог урлагийн алтан тайзнаа хоолойныхоо цар хүрээ, авьяас билгээрээ манлайлсан тэрбээр хэдхэн хоногийн дараа эх орондоо ирнэ. Монгол Улсын төр засаг Э.Амартүвшинг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцоод ирэхэд нь Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдар цолоор энгэрийг нь мялаасан. Тэгвэл энэ удаад түүний алдар гавьяаг хэрхэн үнэлж энгэрт нь ямархан одон зүүж өгөхийг зон олон нь догдлон хүлээж байна. Дуулж буй уран бүтээлдээ эзэн болж дуурсагдах алдар гавьяагаа хөдөлмөрийнхөө үр шим, авьяас билгээрээ хүртэж яваа 25-хан настай залуу дуучныг ирээдүйд олон шагнал хүлээж буй. Тэрхүү олон улсаас хүртэх шагнал бүхний өмнө Монгол хэмээх дэлхийд ганцхан эх орны минь нэр дуурсагдаж, төрийн дуулал эгшиглэх нь эгэл түмний минь шагнал билээ.

В.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button