Ц.Сэдваанчиг, Л.Гүндалай нар хөнжилдөө хөлөө жийлцэж эхэлжээ

УИХ-ын гишүүн Ц.Сэд­ваанчиг, Л.Гүндалай нар саяхнаас хөнжилдөө хөлөө жийлцэж эхэлжээ. АН-аас Хөвсгөлд аймагт нэр дэвшиж, хоёр мандатыг хосоор нь авч ирж өгөхөө намдаа амлаад мордсон тэд нэгнийхээ ар нуруунаас хутгалж эхэлсэн сурагтай.

Хоёр биенээ харахаараа Хамтдаа ялна хэмээн сайрхаж явдаг ч, мөнгөний төлөө амин хувиа хичээж заншсан тэд сонгуулийн үеэр ч энэ зангаа гээсэнгүй. Саяхан тэд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан аж. Учир нь тэд өөрсөдтэй нь өрсөлдөж байгаа нэр дэвшигчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан гүтгэлэг, илт гуйвуулсан мэдээлэл цацаж, нэр хүндэд нь ноцтой хохирол учруулсан гэж үзжээ.

Гэтэл бодит байдал дээр нэр төрд халдсан гүтгэлэг нь Ц.Сэдваанчиг, Л.Гүндалай нарын хооронд л өрнөжээ. Өөрөөр хэлбэл, нэгнийгээ жийхийн тулд ийм нууц ажиллагаа явуулсан болох нь тодорхой болсон байна. Иймээс тэдний гомдлыг шалгаж байгаа холбогдох байгууллагууд хоёр гишүүний тоглоомд дургүйцэн, хэргийн тухайд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан гэнэ.

Ийнхүү архины бизнес, луйврын аргаар хөрөнгөжиж, улстөрд орсон эрхэм гишүүд хоорондоо хагаралдаж эхлээд байна.

УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хувьд эрүүгийн гэмт хэрэгтний тоонд одоо ч тооцогдсон хэвээр буй. Эрүүл мэндийн сайд байхдаа төсвийн хөрөнгө шамшигдуулж, ах дүү, хамаатан садандаа бэлэглэсэн гэх хэрэг нь өнөөг хүртэл шийдэгдэлгүй, хар дансанд хадаастай яваа.

Харин УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг тухайд өмнө нь хэд хэдэн эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан бас л цуутай хүмүүсийн нэг. Говь ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа төрийн өмчит амралтын газрыг хувьдаа завшсан тэрбээр Хөвсгөл аймагт бүтээн байгуулалт хийх нь байтугай аймаг орон нутгийн өмчийг тоносон байдаг. Тухайлбал, Хөвсгөл аймаг дахь Говь ХК-ийн харьяа жуулчны баазыг нууцаар худалдан авч, өөрийн эзэмшил болгосон. Гэсэн ч хэрэг нь шийдэгдээгүй.

Ерөнхийдөө Ц.Сэдваанчиг төрийн өмчит Говь ХК-ийн өмч хөрөнгийг гарынхаа салаагаар урсгаж, нааш цааш нь хийсээр АН-аас нэр дэвших эрх худалдаж авах хэмжээний хөрөнгөтөн болсон гэдэг юм билээ.

Түүний үйлдсэн бас нэгэн эрүүгийн гэмт хэргийг цухас өгүүлье. Говь ХК нь 1998 онд АНУ-д Говь- АНУ нэртэй зуучлагч охин компани байгуулж, захирлаар нь Ч.Баатар гэдэг хүнийг томилон ажиллуулж байсан аж. Говь-АНУ компаниар дамжуулж АНУ-ын Сафико- АНУ компанид олон сая ам.долларын бараа нийлүүлж, багагүй ашиг олох байжээ. Гэвч гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Ц.Сэд­ваанчиг Сафико-АНУ компанийн удирдлагуудтай хуйвалдаж, Говь ХК-д орох ёстой 800 мянган ам.доллараас 500 мянган ам.долларыг хувьдаа завшсан байна. Тухайн үед түүний энэ хууль бус үйлдлийн талаар Монгол Улсаас НҮБ-д сууж асан байнгын төлөөлөгч Говь-АНУ компанийн захирал Ч.Баатар гэрчилж, Төрийн өмчийн хороонд албан бичиг ирүүлж бай­жээ. Хэргийг тагнуул, цагдаагийн байгууллагууд шалгаж байсан ч тэгсхийгээд замхарсан байдаг. Харин яагаад энэ хэрэг замхарсан бэ гэдэг ихээхэн анхаарал татсан хэвээр.

Энэ мэтээр төрийн өмчөөр халаасаа зузаалж улстөрийн карьераа эхэлсэн Ц.Сэдваанчиг дахин төсвийн хөрөнгөнөөс цохихоор нэр дэвшиж явна.

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button