Цалин, тэтгэврээрээ сайхан амьдрах боломж

нь Оюутолгойн гэрээг үзэглэсэн байлаа. Энэ ордыг ашиглах гэрээг хөрөнгө оруулагчидтай хийх боломжийг УИХ-аас Засгийн газарт бүрэн нээж өгснөөр манай улс өнө эртнээс хөдөө аж ахуйн орон байсныг, хөрш гүрнүүдийн түүхий эдийн хавсарга улс байж ирснийг өөрчлөх таатай нөхцөл бүрдсэн тухай хэн хүнгүй мэдэх билээ. Товчхондоо Оюутолгой тэргүүтэй ашигт малтмалын ордуудыг эргэлтэд оруулснаар манай улс мал аж ахуйн орноос эрчимжсэн уул уурхайн орон болох гэгээтэй замыг нээсэн гэсэн үг. Уул уурхайн салбарыг хамгийн өндөр цалин хангамжтай хэмээн үзэж, оюутан сурагчдын багагүй хувь нь тоо бодож сууснаас тоосго өрж сурсан нь дээр гэж үздэг болсон энэ цаг үед монголчуудад ямархан хэмжээний ашиг орж ирэх вэ гэдэг тодорхой болсон. Эхнээсээ ч иргэн бүр Хүний хөгжил сангаар дамжуулан бэлэн мөнгө, хувьцаа хэлбэрээр 1,5 сая төгрөгийг хүртээд байгаа. Тэгэхээр бид хөгжих замаа нэгэнт олчихсон, үүнийгээ дагаад тун хариуцлагатай цаг үед тулж ирээд байгааг ч иргэн бүр ухамсарлаж байгаа. Ганцхан жишээ өгүүлэхэд л өнгөрсөн онд Английн бизнес мониторнг компани манай улсын уул уурхайд тулгуурлан 2015 хүртэлх судалгааг гаргасан нь бий.

Тэдний судалснаар уул уурхайн салбарын үйлдвэрлэл 11,5 тэрбум ам.доллараар өсөхийг тооцоолжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос даруй дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. Мөн судалгаанд гурван жилийн дараа гэхэд манай улсын нүүрсний үйлдвэрлэл жилд дунджаар 17 хувийн өсөлттэй байж, 27 сая тоннд хүрэх, алтны үйлдвэрлэл 791 мянган унц, зэсийнх 720 мянган тонн хүрэх төлөвтэй байгааг дурьдсан юм. Тэгэхээр Оюутолгой, Овоот толгой, Тавантолгой зэрэг уул уурхайн ажил голлон нөлөөлж, ирэх жилүүдэд дэлхийн уул уурхайн компаниуд манай орныг сонирхох нь улам ихэснэ.

Энэ их мөнгийг хэрхэн зарцуулах вэ

Бид байгалийн баялгаа түшиглэн хөгжлийн замаа нээж чадсан ард түмэн. Өнөөдөр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг төрийн эрх баригч нам 4000 ам.долларт хүргэж чадлаа. Энэ нь 2008 оноос хоёр дахин нэмэгдсэн гэсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хоёрт нь эдийн засгийн гүн хямралтай байсан гэхэд тун боломжийн өсөлт. Хөгжлийн энэхүү өсөлт дэвшилтийг олон улсын байгууллагууд, хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд хүртэл хүлээн зөвшөөрөөд байгаа. Өөрөөр хэлбэл, биднийг ирээдүйд биднийг ажилтай орлоготой, эх орондоо санаа амар амьдрах тийм таатай цаг үе хүлээж байгаа. Одооноос эхлээд уул уурхайгаас орж ирэх мөнгийг хэрхэн тэгш хуваарилах, юунд зарцуулах тухай парламентад суудалтай болоод төлөөлөлгүй намууд өөрсдийн арга ухааныг уралдуулж эхлээд байгаа.

Энэ нь чухамдаа малчин, тариачин, ажилтан, сэхээтэн хэн бүхэнд ямар хариуцлагатай цаг үе ирсэн болохыг өгүүлж байгаа хэлбэр хэмээн ойлгож болно. Тэгээд ч энэ сонгуулиар аль нам эвсэлд итгэхээс улс орны хөгжил болоод өрх айл бүрийн хувь заяа шийдэгдэх болоод байгаа. Бид ирэх жилүүдэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх, бизнесийнхээ таатай орчинг бүрдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг өндөр өртгөөр борлуулах, үр хүүхдээ чанартай боловсон хүчин болгох, ажилтай орлоготой, орон сууцтай байх, эрүүл саруул аж төрөх бололцоог бүрдүүлэх нь хүн бүрийн нэгж саналаас шууд хамааралтай болж байна гэсэн үг. Хэрэв буруу сонголт хийвэл ямар ирээдүй биднийг угтах нь ойлгомжтой. Улс орны, иргэн бүрийн хөгжил дэвшил биднээс шууд хамааралтай болохыг ч эдийн засагчид өгүүлж буй билээ. Тэдний үзэж буйгаар олон жилийн туршлагатай, хий багатай, ард түмэнтэйгээ ямар ч цаг үед хамт байж чаддаг тийм улстөрийн хүчин ирэх жилүүдэд хэрэгтэй байгааг ч нэг бус удаа онцолж байсан удаатай.

Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш

Монгол Ардын Нам өнгөрсөн сонгуулиар ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж чадсан учир нүүр бардам энэ сонгуульд өрсөлдөж байна. Монгол Улсын иргэн бүрт Эрдэнэс-Тавантолгой ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гарсан. Ийнхүү эх орны хишиг эзэндээ очиж, монгол хүн бүр хувьцаа эзэмшигчид болсноор зах зээлийн харилцаанд жинхэнэ оролцогч, хөрөнгийн зах зээлд тоглогч байх нөхцөл, бололцоо бүрдээд байгаа юм. 165,0 мянган төгрөгийн дундаж тэтгэврийн хэмжээ 222,4 мянган төгрөгт хүрч өнгөрсөн оны тэтгэвэртэй харьцуулахад 75 хувиар, энэ оны 4 дүгээр сарын 1-ний байдалтай харьцуулахад 35 хувиар, 2008 онтой харьцуулахад 2,3 дахин нэмэгдүүлсэн тухай бид мэднэ. Тэгвэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эцэст 5000 ам.долларт хүрэх боломжтой гэсэн тооцоог нарийн судалгааны үр дүнд гаргажээ. Үүгээр ч зогсохгүй мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, байгалийн баялгийг ашиглах, хуваарилах үндэсний зөвшилцлийг санаачилж, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн ойлголт, байр суурийг нэгтгэж, хөгжлийн тогтвортой байдлыг хангана хэмээн тусгасан байна.

Мөн урьд өмнө байгаагүй шинэ зүйл бол Үндэсний баялгийн хуримтлалын сан-тай болох явдал юм. Ингэснээр Хүний хөгжлийн сан-гийн бодлогыг зохистойгоор үргэлжлүүлэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, болзошгүй эрсдэлийг давах болон ирээдүйдээ нөөцлөх санхүүгийн бодитой эх үүсвэр бүрдэнэ гэсэн үг. Түүнчлэн тэтгэврийн сангийн эрх зүйн орчинг улам боловсронгуй болгож, санхүүгийн үр ашигтай эргэлтэд оруулах, жижиг хөрөнгө оруулагчид улс орны хөгжлийн бүтээн байгуулалтад оролцож, хөгжлийн үр шимийг хүртэх боломжийг бүрдүүлэх, стратегийн ордуудыг эзэмшигч компаниуд, үндэсний томоохон төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болохыг дэмжих, иргэн бүрт эх орны хишгийн хүрээнд олгогдож буй Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, үнэлгээг өсгөх зэрэг бидний амьдрал хэрэгтэй байгаа олон чухал зүйлийг тусгажээ.

Иргэн бүрийг ажилтай, орлоготой болгох хөтөлбөр

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын хөгжилд үсрэнгүй хөгжил авчирна гэдэгт тухай цөөнгүй эдийн засагч санал нэгдэж байгаагаа дуулгасан байна. Хэрэв иргэн бүр энэ мөрийн хөтөлбөрийг дэмжвэл монгол хүний сарын дундаж цалин 1.3 сая төгрөгт хүрч, тэтгэврийн дундаж хэмжээг одоогийнхоос гурав дахин нэмэгдэх төлөв бий. Тэгэхээр бид цалингаараа, тэтгэврээрээ эх орондоо сайхан амьдрах боломж бүрдэнэ гэсэн үг. Харин ингэж цалин, тэтгэвэр нэмэгдэх нь өргөн хэрэглээний барааны үнийг өсгөх үзүүлэлт болж магадгүй хэмээн эмээж болох юм. Өмнө нь ч өргөн хэрэглээний барааны үнэ зөвхөн энэ шалтгаанаас болж өсдөг байсан билээ. Харин Монгол Ардын Намын авч хэрэгжүүлж байгаа бодлогод хүнс, барааны үнэ цалингийн өсөлттэй уялдуулсан индексийг тогтоох замаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийг инфляцийн түвшинг бүрэн нөхөх хэмжээнд нэмэгдүүлэх бодлогыг тусгаснаар бүрэн хамгаалагдаж байгаа юм. Үүнээс гадна нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, нийгмийн халамжийн тэтгэвэр, бага тэтгэвэртэй ахмадууд нийгмийн суурь тэтгэвэр авна гэдэг том боломж.

Үнэндээ боломж гэхээсээ илүүтэй төрийн ивээлийг бүрэн дүүрэн хүртэж буйгийн илрэл юм. Мөн манай улс өнгөрсөн хугацаанд хавтгайрсан халамжийн үйлчилгээ явуулах нь хэр оновчтой болохыг судлаад үзчихсэн. Иймдээ ч ирэх жилүүдэд зөвхөн төрийн хайр халамж нэн шаардлагатай байгаа хэсэг, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэдэд Хүний хөгжил сан-гаар дамжуулан мөнгөн тусламж үзүүлж байх юм. Үүнд мөн 18 хүртэлх насны хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах нь тодорхой. Түүнчлэн уул уурхайн хөгжил, орон сууцжуулалтыг дагаад ажлын байр 300 мянгад хүрнэ гэдэг бол иргэн бүр, өрх айл бүр ажилтай орлоготой байж чадна. Энэ бүхэн уул уурхайн салбараас орж ирэх ашгийг иргэн бүртээ тэгш хуваарилах тус намын мэргэн санаа юм. Үүнээс гадна сургууль цэцэрлэг байгуулах, эмнэлгийн байгууллагын тоог нэмэгдүүлэх, шинэ тоног төхөөрөмж оруулж ирэх, мэргэжилтэн бэлтгэх зэргээс эхлээд урлаг спортын салбар үүнийгээ дагаад хөгжих нь гарцаагүй. Гэрэл гэгээтэй амьдралд хүрч, эх орондоо элэг бүтэн сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх эсэхийг хот хөдөө амьдарч байгаа, хол ойр суугаа гэлтгүй бид бүхэн хэдхэн хоногийн дараа шийдэх болоод байна.

Д.Ганбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button