Анод-ын зээлдэгчид ард түмний мөнгөөр сонгуульд оролцох уу

Харамсалтай нь Ард түмний банк хэмээн сурталчилдаг байсан Анод-ыг дампуурсныг албан ёсоор зарлаад жил гаруйн нүүр үзэж байна. Энэ банк зээл, зээлийн хүү, активын төлбөр, үйл ажиллагааны зардал, хадгаламжийн хүү, эрсдэлийн сан зэргээ зөв тооцоолоогүйгээс хоромхон зуур алдагдалд орсон гэдэг. Анод’’-ын удирдлагууд их хэмжээний найдваргүй зээл олгож, улмаар банкаа дампуурангуут хариуцлагаас зугтаах гэж АНУ-ыг зорьж байсан билээ. Тухайлбал, Анод-ын захирал Д.Энхтөр тус улс дахь банкны төлөөлөгчийн газарт ажиллах нэрийдлээр нэг хэсэг гадаадад амьдарсан. Гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр АНУ-д улстөрийн орогнол хүссэн ч олон улсын цагдаагийн байгууллага түүнийг баривчилж Монгол уруу буцаасан юм.

Удирдлагууд нь ийнхүү учраа олохгүй бужигналдаж байх зуур Анод-ын үлдсэн захирлууд болох Э.Гүр-Аранз, Н.Даваа нар Энэ бол улстөрийн захиалгат хэрэг хэмээн шоудаж байлаа. Гэтэл өнөөдөр ард түмний мөнгийг залилж мэхэлсэн Анод-ын Н.Даваа нарын хүмүүс УИХ-д нэр дэвшин сурталчилгаа хийж явна. Анод банкийг дампууруулж, ард түмний мөнгийг салхинд хийлгэсэн Н.Даваа болон энэ банкийг дампууруулахад хувь нэмрээ оруулсан зарим бизнесмэн УИХ-д нэр дэвшиж байна. Тус банкны томоохон зээлдэгчээр Гачуурт-ын Чинбат, Мон- Уран-ы Б.Наранхүү, Монгол газар-ын Ц.Мянганбаяр, Алтан Дорнод Монгол- ын В.С.Паушок нарыг нэрлэж болно.

Өнөөдөр тэдний ихэнх нь УИХ-д нэр дэвшиж байна. Жишээ нь, Н.Даваа Иргэний хөдөлгөөний намын дарга болж, УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа. Мон-Уран-ы Б.Наранхүү Анод банкийг дампууруулах үйл ажиллагаанд яах аргагүй гар бие оролцсон хүмүүсийн нэг. Тэрбээр Анод банкинд 20 гаруй тэрбумын өртэй гэгддэг. Тийм хэдий ч Б.Наранхүү Ардчилсан намаас Дундговь аймагт нэр дэвшиж байна. Б.Наранхүү Хэрвээ өртэй бол УИХ-д нэр дэвшүүлэхгүй. Авсан юмыг өгөх ёстой. Энэ бол шударга зарчим. Би Анод-оос зээл авсан л өгөх ёстой гэсэн битүү утгатай тайлбарыг саяхан сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Үүнээс үзэхэд тэр зээл авснаа үгүйсгэсэнгүй, бас баталсангүй. Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн зээлдэгч Б.Гарамгайбаатар Анод- ыг дампууруулж, олон зуун хадгаламж эзэмшигчийг хохирооход гол нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг. Түүнийг авсан зээлээ төлж чадалгүй явсаар Анод банкийг сөхрүүлсэн гэдгийг хэнтийчүүд байтугай монголчууд андахгүй. Тэрбээр Анод банкнаас Мон роуд, Ар Пи Эм, Дээд цэг, Улбаа гэсэн дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлжээ.

Анод банкны хэргийг шалгах ажил дөрвөн жил үргэлжилж, хавтаст хэргүүд прокурор, мөрдөнгийн хооронд элэгдсээр саяхан л шүүх дээр очоод байна. Дээд шүүхээс энэ хэрэгт харьяалал тогтоож Баянзүрх дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Анод дампуурсны дараахан шинжээч томилж хадгаламж эзэмшигчдийн хохирлыг тогтоосны үндсэн дээр УИХ-аас хохирогчдын хохирлыг барагдуулахаар хууль баталж 120 гаруй тэрбум төгрөгийг хадгаламж эзэмшигчдэд олгосон. Өөрөөр хэлбэл, төр хохирлыг бүрэн даасан. Та, бидний татварын мөнгөөр цөөн хэдэн олигархийн зээлийн өрийг дарсан гэсэн үг. Гэтэл банк дампууруулагчдын олонхи нь УИХ-д нэр дэвшиж сонгогчдын өмнө шударга дүр эсгэн явж байна.

Ер нь банк өөрийн хөрөнгийн 20 хувиас илүүгүйг гаргах эрхгүй. Гэтэл Анод-ын удирдлагууд нийт хөрөнгөө зээл хэлбэрээр танил тал, ах дүү нартаа цацсан нь 30 гаруй салбар, 500 гаруй ажилтантай банк доголдох эхлэлийг тавьсан байдаг. Монголбанкны шалгалтаар Анод банкны удирдлагын зохистой зарчим алдагдаж, харилцах хадгаламжийн мөнгө харьцангуй их хэмжээгээр гадагшилсан, ялангуяа банкны удирдлага, гол хувьцаа эзэмшигч нарт холбогдох зээлийн багцын эргэн төлөлт удааширч, зээлийн чанар муудсан нь тогтоогдсон юм. Эл хэрэг илрэхийн өмнөхөн Анод банк нэг хэсэг хувьцаат компани болж үйл ажиллагаагаа явуулж, хувьцаа гаргаж аж ахуйн нэгж, иргэдэд их хэмжээгээр арилжсан. Олон улсын жишигт дүрмийн санг нэмэхийн тулд хувьцаа гаргах тогтолцоо бий. Гэвч иргэдэд зарсан хувьцаа нь ямар ч баталгаажилтгүй, цаас төдий л зүйл байсан нь илэрсэн билээ. Анод банкны удирдлагууд дампуурах хүртлээ ийнхүү цаг хожиж иргэдийг удаа дараа хуурсаар байсан нь өнөөдөр нэгэнт ил болжээ. Н.Даваа, Э.Гүр-Аранз нарын 16 хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүх тун удахгүй хэлэлцэх гэж байна. Гэтэл банк дампууруулж, ард түмний мөнгийг үгүй хийсэн хүмүүс сонгуульд нэр дэвшлээ. Тэд УИХ-ыг хариуцлагаас мултрах боломж хэмээн гэж үзжээ.

Д.Мягмаржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button