Ардын нам тоо хэлж, Ардчилсан нам тоймлож амлав

Улстөрчдөөс ам асуухдаа ч энэ сэдвийг голчилж байгаа. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үнийн дарамт бүхэлдээ шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн болохоор арга ч үгүй. Москва найтаахад Монголд ханиалгана гэгчээр Орос шатахууныхаа экспортын татвар хийгээд үнийг нэмэхэд Монголд үнийн өсөлтийг чөдөрлөх боломж хаагддаг болохоор тэр. Талх, мах, гурил, бараа бүтээгдэхүүн гээд өсөхгүй үнэ гэж байхгүй. Ийм ч учраас энэ удаагийн УИХ-ын сонгуулиар улс төрийн намууд Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт хийгээд нийлүүлэлтийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуултад тодорхой хариулт өгч буй юм. Гэхдээ сонгогчдын зүгээс Газрын тосны бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэнэ. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн хоёрхон өгүүлбэрээр амлалт өгөх нь сонгогчдын хувьд хангалтгүй байгаа аж. Харин тодорхой тоон үзүүлэлт, хуанлийн тэмдэглэгээ бүхий бүтээн байгуулалтын амлалтыг илүүд үзэж буйгаа илэрхийлж байна.

Тухайлбал, Ардын нам хийгээд Ардчилсан нам хоёрын аль аль нь Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн амлалтыг Мөрийн хөтөлбөртөө оруулсан. Үүнийгээ С.Батболд даргатай Ардын нам ч тэр, Н.Алтанхуяг даргатай Ардчилсан нам ч тэр Газрын тосоо дотоодоосоо хангана хэмээн тодорхойлсон.

Гэхдээ Ардчилсан намын мөрийн хөтөлбөр ердөө дээрх үгээр хязгаарлагдаж байгаа. Тус намын Монгол хүн хөтөлбөрт дараах заалт бий.

-Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж, Дорнод, Зүүнбаян зэрэг газруудад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна.

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг бий болгох зорилгоор улсын нөөцийн хэмжээг нэмэгдүүлнэ.

-Метан хий, шатдаг занар болон бусад эх үүсвэрийн талаарх судалгааг эрчимжүүлж, ашиглалт олборлолтын асуудлаар бодлого боловсруулан эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Харин Ардын намын Миний Монголын хөтөлбөр-т илүү тодорхой буюу тоон зорилт бүхий амлалтууд орсон байгаа.

-Монголын шинэ цахилгаанжуулалт хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, эрчим хүчний импортын өнөөгийн хараат байдлаас ангижирч экспортлогч орон болгоно.

-Газрын тосны хайгуул, судалгааны ажлыг өргөжүүлж, олборлолтыг 7,5 сая баррельд хүргэж, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг Монгол орны төв /Дархан/, өмнөд /Сайншанд/, баруун /Ховд/ болон зүүн /Чойбалсан/ бүсэд ашиглалтад оруулж, дотоод хэрэгцээгээ үндсэнд нь бүрэн хангана.

-Газрын тосны салбарт хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгоно.

-Газрын тосны хайгуул, олборлолтод хөрөнгө оруулах үндэсний компаниудыг дэмжинэ.

Эндээс улсын хэмжээнд Ардын намын амлалтын дагуу жилдээ 7,6 сая тонн газрын тос олборлолоо гэхэд шууд утгаараа боловсруулах үйлдвэр барих боломжтой болох юм. Дэлхийн жишиг нь өөрөө жилдээ дор хаяад нэг сая тонн газрын тос олборлож байж боловсруулах үйлдвэрийг хэвийн ажиллуулах боломжтой гэж үздэг. Манай улсын хувьд боломж нь нээлттэй гэдгийг Ардын намын амлалт илэрхийлж буй.

Учир нь Монгол Улсын төсөвт 2009 онд газрын тос олборлолт, экспортоос 2009 онд 30 тэрбум, 2010 онд 57.2 тэрбум, 2011 онд 71.36 тэрбум төгрөг орсон байгаа. Мөн Тамсагийн сав газар дахь Тосон-Уул талбайд түүхий тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих, буулгах ил байгууламж барьсан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон. Түүнчлэн Дарханд жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах Дорнод газрын тос төрийн өмчийн оролцоотой үйлдвэр байгуулахаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Зүүнбаян болон Сонгинохайрхан дүүргийн Рашаант өртөөнд жилд тус бүр 300 мянган тонн, Говьсүмбэрийн Баянталд жилдээ 1.2 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлөө аван ажлаа эхлүүлсэн. Энэ нь Ардын намын Засгийн газрын үед хэрэгжиж эхэлсэн газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо хангах эхний алхам тавигдсаны баталгаа.

Үндсэндээ С.Батболдын Засгийн газар 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийнхөө эхлэлийг өнгөрсөн онуудад хэрэгжүүлж эхэлсэн гэсэн үг. Харин цаашид жилдээ 7.6 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахын тулд тэд УИХ-ын сонгуульд өөрсдийн мөрийн хөтөлбөртөө дээрх тодорхой заалтыг оруулж өгсөн нь энэ. Тэгэхээр эндээс барагцаалсан тойм бүхий амлалт, бодит тоон үзүүлэлт хийгээд он тоолол бүхий хариуцлагатай амлалт хоёрын ялгаа тодоос тод харагдаж байгаа нь ойлгомжтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button