Мөлхөө сурталчилгаа

энэ сонгуульд өргөн хэрэглэгдэж байна. Намууд ийм сурталчилгааг мөлхөө сурталчилгаа гэж нэрлэдэг аж. Ягаан тор барьсан Сүлжээний авгай гоо сайхны бүтээгдэхүүнийг танд шахдаг бол ухуулгын материал барьсан Шууд сурталчилгааны багийн гишүүн танд өндөг шиг өөгүй нэр дэвшигчийг санал болгодог. Яг ч өөгүй биш л дээ. Тэр хүмүүс нь хурц өргөстэй кактус шиг нөхдүүд байх нь элбэг. Харин таны толгойд өргөст кактус гэж санагдаж байгаа нөхдийг өндөг шиг өөгүй болгож харагдуулах нь тэдний гол зорилго. Ингэхийн тулд иргэнд хамгийн ойр, ойлгогдохоор жишээ татах шаардлага гарна аа даа. Сүлжээнийхэн жишээ нь, Швед бол гоо сайхны бүтээгдэхүүн хийдгээрээ алдартай.

Тэндхийн ард түмэн монголчууд малын сүүгээрээ тараг, ааруул хийдэг шиг ургамал, ногоогоороо гоо сайхны тос, түрхлэгүүд хийдэг хэмээн швед тосыг монголжуу болгоод явчихдагийг Сургалт гэж нэрлэдэг тархи угаалтад нь сууж үзсэн хүмүүс мэдэх л байлгүй. Яг түүн шиг шууд сурталчилгааны багийнхан Энэ нэр дэвшигч чинь манай хамаатан байгаа юм шүү дээ гээд эхэлж байгаа юм. Ингээд ямар холбоотой, аавынх нь ах дүүгийн хүүхэд эсвэл ээжийнх нь элэнц эмээгээс гарсан эцэг өөртэй хүүхэд мөнчгөрөөрөө зүтгэсэн энэ сонгуульд гэнэт цойлсон талаар ярьж өгнө. Ингээд харилцагчийнхаа нүд рүү хараад итгэсэн шинж илрэхгүй байвал Чи итгэхгүй л дээ гээд гараад явчихна. Ингээд мань хүнийг дараа, дараагийн ухуулагчдаа захиж үлдээх бөгөөд өндөг шиг өөгүй нөхдийн өрсөлдөгчид нь ямархан луйварчид болох тухай, тэднээс болоод ах дүү хамаатан саднаараа хэрхэн хохирч, өрөнд орж, зарим нь амь насаа алдсан тухай мэдээллээр тархийг нь угааж гардаг байна. Ингээд болдог бол үлдсэн ганц өөгүй нэгэнд саналаа өгөөд дуусмаар байна санж. Гэтэл нэр дэвшигч болгон иймэрхүү ухуулагчдын багтай болоод авсныг яалтай. 76 эргүү тэнэгийг сонгосон гэдэг яриа ч энэнээс эхтэй болов уу гэж бодогдоно.

Сурталчлаад Хэнийг сонгохоо өөрөө мэд гээд явчихдаг бол яая гэх вэ. Гэтэл тэгэхгүй шүү. За даа, наад хүнийг чинь дэмжмээр юм байна даа гээд хэлчихвэл өнгөрлөө л гэсэн үг. Саяхны нэг өдөр сонгуульд хэн санал өгөх, хэн өгөхгүй талаар нарийвчилсан судалгаа хийж яваа залуутай таарлаа. Эхлээд Та сонгуульд санал өгөх үү үгүй юу гэж асуугаад эргэлзэж байгааг минь мэдмэгц Та хэнийг дэмжих вэ, регистрийн дугаараа гэрийн хаягтайгаа өгчих тэгэх үү болоод явчихдаг юм байна. Өмнө нь зүс муухан таньдаг юм болохоор Ямар учиртай юм бэ гээд баахан шалгаалаа. Манай эхнэр Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа ….-ийн сонгуулийн штабт ажиллаж байгаа юм аа. Тэгээд л… судалгаа авч байгаа юм гэнэ лээ. Хэрэгтэй гэсэн… гэж авдаг юм. Урьд нь муугүй явсан болохоороо Яасан, яг яах гэж байгаа юм бэ гээд хэрэндээ үг алдуулах гэсэн боловч За, би явъя гээд цааш одлоо.

Энэ бас их сонин санагдлаа. Нэр дэвшигчдийн чансааг тогтоох зорилгоор санал асуулга явуулж байгаа бол регистрийн дугаарыг мэдэх ямар шаардлага байна. Урьд өмнөх сонгуулиудаар Хэнд санал өгөх гэж байгааг нь урьдчилж мэдээд будлиулдаг луйвар явагдаж байсан тухай санаад үр хөврөлд нь явж л байгаа юм биш үү гэж бодлоо. Нэр дэвшигчийн зурагтай самбар ачаад тойрог гороолох, урьж залаагүй байхад хоймор эзэгнэчхээд цэнхэр дэлгэцээр хэдэн цаг чалчих зэрэг нь Шууд сурталчилгаа-ны багийнхнаас хамаагүй бага хүндрэл учруулдаг ажээ. Хаалгаа тайлж өгөхөд ээжийн чинь танил ч юм уу, эсвэл байрны чинь авгай ээж, аавыг чинь сураглаад зогсч байвал Шууд сурталчилгаа танай гэрт зочилж байгаа нь тэр. Сурталчилгааны мөлхөө арга аа, гэж…

Х.БАТСАЙХАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button