БҮТ-өөс зөрчил арилгах ажлын хэсэг байгуулагджээ

Боловсролын үнэлгээний төвөөс энэ сарын 15-ны өдрийг хүртэл шалгалтын талаар санал гомдлыг хүлээн авах юм байна. Бүр зөрчлийг шалгах комисс байгуулагдаад байгаа гэнэ. Харин элсэлтийн ерөнхий шалгалтад 43087 шалгуулагч бүртгүүлснээс шалгуулагчдын 3,5 хувь нь бичиг баримтын зөрчилтэй, зарим нь хоцорсон шалтгаанаар шалгалтаа өгч чадаагүй байна.

Тэдний ихэнх нь буюу 200 гаруй нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сурагчид байсан аж. Шалгалтын материалын зөв хариуг энэ сарын 17-ны 09.00 цагаас Боловсролын үнэлгээний төвөөс олон нийтэд зарлах бөгөөд оноог нь ирэх сарын нэгэнд нэгдсэн журмаар цахим хуудсанд байрлуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button