Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт яагаад танд мэдэгдэхгүй байна вэ

албаныхан баярхаж байгаа.

Энэ онд гэхэд одоо байгаагаас хоёр дахин өсч, нэг хүнд 5000 ам.долларын ДНБ ногдох төлөвтэй байна. Гэхдээ энэ их өсөлтийн хажуугаар ард түмэн яагаад ядуураад байна вэ гэх асуулт гарч ирдэг. Уг нь ДНБ өсөхийн хэрээр ард түмний амьд­рал өсөн дэвжиж үйлдвэрлэл хөг­жиж байх ёстой. Харин м­а­най нөх­цөлд одоохондоо яг л урвуу ха­­­мааралтай байна. Өөрөөр хэл­­­бэл, ДНБ өслөө гэдэг ч ард түм­­ний цалин орлого улам л муудаж байна гэх нь бий. Нөх­цөл байдал яагаад ийм байна вэ. Яагаад ДНБ өссөн мөртлөө ард тү­мэнд тэр нь мэдэгдэхгүй бай­на вэ. Зарим хүмүүс ДНБ өссөн гэдэг нь угаасаа худал мэдээлэл гэж үздэг. Гэхдээ бас статистик судалгаагаар гарч ирсэн тоог шууд худлаа гэж хэлж бо­лох­гүй. Харин статистик дүн яагаад амьдралаас шал өөр гараад бай­на вэ гэдэг нь асуу­дал юм. Хэд хэдэн учир шалт­гаан байна.

Нэг Тэгш бус хуваарилалт

Баялгийн тэгш бус хуваа­рилалт хэт газар авсны шинж. Өөрөөр хэлбэл, Мон­гол Улсад бү­тээг­дэж буй баялгийн дий­лэнх хэс­гийг цөөн хэдхэн хүн хийж бай­на. Үндэсний хүчирхэг ком­паниудыг энд дурьдаж болно. Тэд улсад төлөгдөж байгаа татварын 70-аас илүү хувийг дангаараа бүрдүүлж байгаа. МҮХАҮТ-аас шилдэг татвар төлөгч 150 аж ахуйн нэгжийг шалгаруулсан. Шил­дэг 150-хан аж ахуйн нэгж улсын төсвийн нийт тат­варын орлогын 70 гаруй хувийг бүрдүүлсэн гэж баярхан хэлж байсан. Үүгээрээ бараг бахархах аястай. Гэтэл Монголд 60 гаруй мянган аж ахуйн нэгж албан ёсоор бүртгэлтэй байдаг. Тэдгээрээс ердөө 150 аж ахуйн нэгж хамгийн өндөр татвар төлдөг гэсэн үг. Үлдсэн 59 мянга гаруй аж ахуйн нэгж нь татвар төлдөггүй, эсвэл төлсөн ч нийт дүнгийнхээ ердөө 30 гаруй хувийг л бүрдүүлдэг байна. Цөөн хүмүүс хэт баяжиж, олонхи нь ядуу, эсвэл дундаж төвш­ний бизнес эрхэлж байгаагийн гол нотолгоо нь энэ юм. Нөгөөтэйгүүр үндэс­ний нийт баялгийн 95-аас илүү хувийг 10 хүрэхгүй гэр бүл эзэмшдэг гэх мэдээлэл ч байдаг билээ.

Хоёр Үйлдвэрлэл бус үйлчилгээний салбар өсөлттэй

-ДНБ өснө гэдгийг энгийнээр тайлбарлавал Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд, иргэд нэг жилийн хугацаанд шинээр хийсэн бүх бүтээг­дэхүүн, үйлчилгээг дав­­хар­­дуулалгүйгээр тоо­цож, бүх бүтээгдэхүүний үнийг нэмж гаргаж ирэхийг хэл­нэ. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүд нэг жилд ямар нэгэн байдлаар хийж, бүтээсэн ажлыг мөнгөн дүнгээр илэрхийлж байгаа хэрэг. Зүй нь бол ДНБ-ний өсөлтийн ихэнх хувийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ цэнэ бүрдүүлж байх ёстой. Тэгж байж, өсөлт жинхэнэ утгаараа иргэдийн амьдралд үр өгөөжөө өгч, хүн бүрийн орлого нэмэгдэх учиртай. Харин манай нөхцөлд бол ДНБ-ний ихэнх хувийг худалдаа, үйлчилгээний салбар эзэлж байгаа юм. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болох Номин, БСБ худалдааны салбарт ажиллаж байна. Үүнээс гадна аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарууд байна. Үндсэндээ түүхийгээрээ. Аялал жуулчлал ч яах вэ, цэвэр үйлчилгээний салбар бол уул уурхай, хөдөө ахуй уг нь үйлдвэрлэлийнх байх ёстой баймаар. Гэтэл өнөөдөр бүх нүүрс, зэс, алт, төмрийн хүдэрээ түүхийгээр нь экспортолж байна. Хөдөө аж ахуйн салбарт үндэсний цөөн хэдхэн компани ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байгаа ч түү­хийгээр нь ноос, ноолуур гаргадаг байдал арилахгүй байгаа билээ.

Гурав 2100 ам.долларын 50-иас илүү хувь нь гадаадынх

-Магадгүй хатуухан хэлэхэд 50-аас ч илүү хувь нь байж болно. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт асар хурдацтай нэмэгдэж байна. Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр гадаад худалдааны алдагдал түүхэндээ анх удаа нэг тэрбум ам.доллараас давсан. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад ойролцоогоор хоёр дахин өссөн үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж буй билээ. Импортын дийлэнх нь уул уурхайн салбарын техник, тоног төхөөрөмж, машин механизмууд байдаг. Харин эдгээр техникүүдийг оруулж ирж байгаа компаниудын хувьд ихэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэдэг билээ. Хятад компаниуд хамгийн зэвүүн нь импор­толж оруулж ирсэн машин, механизмаа өөрсдөө гарахдаа буцаагаад аваад явчихдаг гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Хятадаас нэг том оврын машин орж ирлээ гэхэд жилийн хугацаатайгаар гаа­лийн татвар төлөөд, жилийн дараа буцаж гарахдаа тат­вараа буцааж аваад гардаг гэсэн. Эргээд үндсэн сэдэвтээ ороход, манай улсын ДНБ нэг хүнд ногдох нь 2100 ам.доллар гээд байгаа ч үүний дийлэнх нь түр хугацааных бөгөөд гадаадынхны оруулж ирсэн техник, тоног төхөөрөмжүүд, импортоос бүрдэж байна гэсэн үг. Монгол Улсад түр хугацаагаар орж ирээд, буцаад гараад явж байгаа энэхүү импортын урсгал ч бас ДНБ-ний статистикт багтаж байгаа. Энэ тохиол­долд зөвхөн мон­голчууд үйлдвэрлэж байгаа ДНБ-ний хэмжээ хэд байна вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Монголчууд үйлдвэрлэж чадах­гүй, ердөө худалдаалж байгаа гэдгийг дээр дурьдсан билээ.

Дөрөв Дотоодын бус үндэсний нийт бүтээгдэхүүнээ судалъя

-Дотоодын нийт бүтээг­дэхүүн буюу англиар GDP гэж нэрлэдэг. Энэ бол нийт компани, аж ахуйн нэгжүүд, иргэдийн бий болгож, бүтээж байгаа орлого гэдгийг дээр дурьдсан. Гэхдээ GDP гэдгээс гадна GNP буюу үндэсний нийт бүтээгдэхүүн гэх ойлголт бий. Эдийн засгийн оно­лоор бол Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь тухайн орны оршин суугчдын хөдөлмөр болон хөрөнгөөр нэг жилийн хуга­цаанд үйлд­вэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэрийг хэл­дэг. Өөрөөр хэлбэл, GDP харьцангуй хийсвэр байдаг бол GNP яг иргэн бүрт хэдэн төгрөг бодитойгоор ногдож байна вэ гэдгийг судална. Иргэдийн бодит орлого ямар байна вэ, иргэн бүр хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө эдийн засагт нийлүүлж, үйлдвэрлэл, үйл­чилгээ явуулж байна вэ гэдгийг GNP-гээр хэмжиж болно.

Харамсалтай нь манай улс өнөөг хүртэл GNP гэдгээ судалдаггүй. Үндэс­ний статистикийн хорооныхон тодорхой тоо гаргадаг байх. Гэхдээ олон нийтэд мэдээлдэггүй билээ. Магад­гүй улстөрчдийн хэлээд байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр дахин өсөлт гарсан гэдгээс тэс өөр өнгө харагдах учраас зориуд дардаг байж ч болох юм. Гэхдээ тэр тоо заавал ил тод байх, эсэх нь гол биш л дээ. Гагцхүү нэг хүнд ногдох GNP-г нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна. Үүний тулд яах ёстой вэ. Нэмүү өртөг шин­гэсэн бүтээгдэхүүний үйлд­вэрлэлийг нэмэгдүүлэх, аж­лын байрыг нэмэгдүүлэх, санхүү, хөрөнгийн зах зээлийн зөв менежмент хэрэг­лэх гээд дурьдаж болно. Сүүлийн жилүүдэд манайхан үйлдвэрлэлийг дэмжье, ажлын байрыг нэмэгдүүлье гэж өч төчнөөн ярьж байгаа ч бодитой үр дүн төдийлөн харагдахгүй байгаа билээ.

Л.Энхдэлгэр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button