Газрын тосны компаниудын ашиг орлого сүүлийн таван сарынхаасаа өслөө

еврогийн тусламж хүссэн. Энэ нь газрын тосны эрэлт өсөх үндсэн шалтгаан болж буй аж. Испанийн Сангийн сайд Луйс Де Гуйнос Манайх Европын холбооноос нийтдээ 100 тэрбум евро буюу 125 тэрбум долларын тусламж авч байгаа гэж мэдэгджээ.

Blooberg-HM шинжээчдийн үзэж буйгаар энэхүү хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд газрын тосны ханш гурван хувиар өссөн байна. Энэ сарын 10-ны байдлаар брент маркийн газрын тос­ны үнэ 96 ам.доллар/баррель болтлоо уналаа. Газ­рын тосны үнэ хэт өсөх нь инфляцийг хөөргөдөх аюултай ч эсрэгээр хэт буурах нь эдийн засаг ихээхэн уналттай байгаагийн урьдач дохио болдог. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэхүү дохио арилах хандлагатай болж эхэлжээ.

Харин АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ өнөөдөр 85.2 ам.доллар/ баррелийн үнэтэй байна. Түүнчлэн ОХУ-ын Урале маркийн газрын тосны үнэ харьцангуй буугаад байгаа бөгөөд энэ сарын эхний байдлаар 100 ам.доллар/ баррельд үнэ нь хэлбэлзэж буй юм.

Мөн ОХУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр хэрвээ тус улс Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсвэл ирэх онд улсын төсөв 310 тэрбум рублиэр багасах аж. Москва Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийн тулд импортын барааны татварыг бууруулах шийдвэр гаргаад байна. Одоо Төрийн Дум энэ шийдвэрийг хэлэлцэх юм байна. Нефтийн үнэ буурч буйн бас нэг шалтгааныг АНУ- ын долларын ханш унаж байгаатай холбоотой хэ­мээн Reuters агентлаг мэдээллээ.

Нөгөөтэйгүүр Европын холбоо Ирантай шинээр тохиролцоо хийхээр зэхэж байна. Хэдхэн хоногийн өмнө Израил улс Иран руу дайрч болзошгүй гэсэн мэ­дээлэл тараад байсан билээ. Хэлэлцээр хийж, тодорхой хэмжээгээр Ирантай зөвшилцөлд хүрч байгаа нь дэлхийн газрын тосны хэрэгцээний 30 хувийг хангадаг Ойрх Дорнодод нүүрлэж болзошгүй дайны аюулыг намжаах зорилготой юм.

Европын холбооны Гадаад бодлогын дарга Кэйтрин /Эштон АНУ, Их Британи, Франц, Герман, ОХУ, Хятад зэрэг их гүрнүүд Ираны эсрэг хийж байгаа хориг арга хэмжээний талаар дахин ярилцана хэмээн мэдэгджээ.

Хэлэлцээр хийхийг санал болгосноос хойш цагийн дараа Ираны Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама руу утсаар ярьсан байна. Тэрээр Иран болон бусад улсуудын харилцан хориг болон дипломат харилцааны асуудлыг шийдвэрлэхэд багагүй цаг хугацаа шаардагдана гэжээ.

Эрчим хүчний шинжээч Phil Flynn Газрын тос маш тогтворгүй байдалд байсан ч үнийг барьж, чадахаар боллоо гэсэн ,, бол Чикагогийн PFGBest- ийн шинжээчид Европын холбоо Ирантай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа нь үнийг бууруулахад нөлөөлнө. Гэрээ байгуулагдах сургаар үнэ тодорхой хэмжээгээр буурчхаад байна хэмээн тэмдэглэв.

О.Батбилэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button