Жуулчдыг хүлээн авахад бэлэн

Ази тив рүү шилжсэн гэнэ. Тиймээс аялал жуулчлалын хөгжлийг дэлхийн жишигт ойртуулбал эдийн засагт уул уурхайгаас ч дутахгүй мөнгө авчрах боломж ойрхон байна. Манай улсыг гадныхан албан ажил, хувийн, дамжин өнгөрөх, жуучлал гэх мэт олон зорилгоор зорин ирдэг аж. 2011 оны статистик мэдээллээс харахад бизнесийн зорилгоор аялагчдын тоо өнгөрсөн оноос 14.1, жуулчдын тоо 14.7 хувиар өсчээ. Энэ жил 500 мянган жуулчин авчрах зорилготой ажиллаж байгаа бөгөөд жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан гэж Аялал жуучлалын үндэсний төвийн дэд захирал Н.Молор ярилаа.

Манай аялал жуулчлалын салбарынхан Шанхайд болсон үзэсгэлэнд саяхан оролцоод иржээ. Тэр үеэр бүх улс орны аялал жуулчлалын салбарынхан танилцуулга, вэб сайтаа хятад хэл дээр бэлтгэсэн байсан гэнэ. Сүүлийн үеийн судалгаагаар манай улсад жуулчлах хятад иргэдийн тоо өсчээ. Гэхдээ урд хөршийн иргэдийг татах бодлого бусад орноос илт дутагдаж байгааг албаны хүмүүс гадаадад хийсэн айлчлалын үеэр олж харжээ.

Иймд удахгүй хятад хэл дээр танилцуулга, вэб сайт бэлтгэхээр ажиллаж байгаа аж. Манай улсад зочилж буй жуулчдын 60-аас дээш хувь нь Улаанбаатар, Тэрэлж, Сонгино, Сөгнөгөр, Ёлын ам, Хужирт, Хархорин, Улаан цутгалан, Хөвсгөлөөр аялах сонирхолтой байдаг. Өнгөрөгч онд манай улсын хувьд орос, хятад жуулчид голлож, Япон, АНУ, Герман, Франц, Их Британи, Казакстан, Австралиас 467 мянган жуулчин иржээ. Харин давхардсан тоогоор нэг сая 600 мянган монгол иргэн гадаадад зорчсон байна.

Ч.Буянжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button