Авто тээврийн татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

дуусгавар болж, одоо хяналт шалгалтын ажил явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн татварын газрын татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболдоос тодрууллаа.

-Энэ оны авто тээврийн албан татварын ажил хэдэн хувьтай явагдаж дууссан бэ?

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг хураах нэгдсэн арга хэмжээ Нийслэлийн Засаг даргын 894 тоот захирамжаар нэгдүгээр сарын 2-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний хооронд явагдаж дууссан. Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар бол тээврийн хэрэгслийн эзэмшигчид дээрх хугацаанд албан татвар, агаарын татвараа төлөх учиртай байдаг. Тиймээс энэ ажил хуулийн хугацаандаа явагдаж дууссан. Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат даргаар ахлуулсан төв комисс ажилладаг. Дүүргүүдэд бол дүүргийн Засаг даргын орлогч нар ахалсан салбар комиссууд ажилласан. Мөн орон нутгийн удирдлага, татварын албадууд, оношлогооны төвүүд хамтран хуулийн дагуу татвараа төлж буй иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн. Гуравдугаар сарын 20-ныг хүртэл нийслэлийн хэмжээнд 13 цэгээр үйлчилж, түүнээс хойш 28 цэгээр үйлчилсэн.

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас төвлөрсөн хөрөнгө бүгд замын санд ордог юм уу?

-Тиймээ. Та бүхэн анзаарч байгаа байх, нийслэлийн олон чиглэлд зам засварын ажил явагдаж байгаа. Нийт татан цуглуулах ёстой төлөвлөгөө биелсэн гээд зогсохгүй. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлснөөр нийслэлийнхээ замын сүлжээг сайжруулахад тухайн хүн өөрийнхөө хувь нэмрийг оруулж байна гэж ойлгох ёстой. Ер нь манай тээврийн эзэмшигчид ч үүнийг нэлээд сайн мэддэг болсон. Тиймээс ч хуулийн хугацаанд багтан татвараа төлдөг болсон.

-Одоогоор замын санд хэчнээн төгрөгийг төвлөрүүлээд байгаа вэ?

-Нийслэлийн замын санд одоогоор 1.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа. Нийт татан төвлөрүүлэх төлөвлөгөө биелсэн гээд зогсохгүй. Тээврийн хэрэгсэл эзэмшигч болгон төлөх ёстой болохоор замын санд төвлөрөх мөнгө их, бага байх, давуулан биелүүлэх гэсэн ойлголт байхгүй. Хэд ч болж болно, 15 тэрбум төгрөг ч болж болно.

-Хуулийн хугацаанд татвараа төлөөгүй хүмүүс ямар арга хэмжээ авах вэ?

-Захиргааны хариуцлагын хуулиар арга хэмжээ авна. Татвараа төлөөгүй иргэнд хариуцлага хүлээлгэх хяналт шалгалтын ажлыг нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн газар, Нийслэлийн татварын газар, Улаанбаатар банк хамтарсан энэ сарын 11-нээс эхлэн 14 хоног явуулах болно. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 30 цэг дээр Замын цагдаагийн, нийслэлийн татварын албан хаагчид хамтран эргүүл гаргаж, шалгалт хийгдэж байгаа. Гурвалжин наалтгүй хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч, нэг ёсондоо татварыг албадан төлүүлэх болно.

-Жолооч нар хураагдсан бичиг баримтаа хаанаас очиж авах вэ?

-Хураагдсан бичиг баримт Офицеруудын ордны урд байрлах МОУИС дээр очно. Төвлөрсөн нэг цэг дээр хариуцлага тооцож байгаа.

-Тээврийн хэрэгслээ засч байгаа гээд татвараа төлөхгүй байх тохиолдол гардаг. Тэр тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Ер нь бол Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар чинь хөрөнгийн татвар юм. Нэг хэсэг нь төлсөн учраас төлөөгүй хэсгийг хүчээр төлүүлнэ гэсэн үг. Учир нь татвараа төлсөн хүний зам төлөөгүй хүний зам гэж тусдаа байхгүй биз дээ.

Ж.Отгонмягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button