Ховдчууд Д.Батбаярыг хөөжээ

Тэрээр парламентад Сонгинохайрхан дүүргээс УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нэгэн. Харин энэ жил Ховдчуудын урилгаар төрсөн нутагтаа нэр дэвшиж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, сүр дуулиантайгаар Ховдыг зорьсон билээ. Гэвч түүнийг Ховдчууд таатай хүлээн аваагүй байна. Кёкүшюзан Д.Батбаярыг тойргийн сонгогчидтойгоо уулзалт хийх үеэр нь иргэд шүүмжлэлтэй хандсан байна.

Ховд нутгийн иргэд сонгогчид түүнийг Сонгинохайрхан дүүргээс сонгогдохдоо амласан ажлаа биелүүлээгүй байж, алслагдсан Ховд аймагт ирээд худлаа амлаж байна. Мэдлэг боловсрол муутай, УИХ-д суух эрхгүй хэмээн гоочилсон байна. Улмаар түүнийг иргэд сонгогчид уулзалтын үеэр хөөж туухдаа хүрсэн аж. Мөн Ховд нутгийн шүтээн болсон Буянт гол дууг түүний эхнэр Т.Баясгалан шинээр дуулж, Д.Батбаяр сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байгааг иргэд сайнаар хүлээн аваагүй байна.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button