Л.Мөнхтөрийн Жаргалын найман морь үүрслээ

Түүний сүүлийн гуч шахам жил бичиж туурвисан бүтээлийн чуулган нь энэ ажээ. Сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөрийг монгол түмэн ‘‘Зөөлөн зөөлөн замбуулин дуугаар нь андахгүй. Эл найман ботид яруу найргийн хоёр боть орсон бол дууны шүлэг, өгүүллэг, уран зохиолын шүүмж ажиглалт, Монгол адууны зүс шинж заасан үгсийн утга бүтэц хэрэглээ докторын бүтээл, сэтгүүл зүй, хөрөг найруулал нь тус бүр нэг боть болон багтжээ. Түүний уг бүтээлийг хазаарлан авбаас олон талын, олон сэдвийн бүтээлийг нэг дороос унших боломжтой юм байна.

Төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр түүний бүтээлийг үнэлж Даяаршил, хотжилт мэдээллийн эрин зууны үед нүүдэлч малчин монголчуудын ахуй амьдрал, зан суртахууны мартагдан алдарч байгаа хүн ёсны эрхэм нандин чанарыг баримт сэлттэй шударга үнэнээр өгүүлнэ гэдэг бол эрхмээс эрхэм зүйл. Энэ талыг нь авч үзвэл энэ ном зөвхөн Монголд бус хүн төрөлхтний соёлд оруулж байгаа хувь нэмэр юм хэмээсэн байна. Харин Болор цом-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж Уран бүтээл бол алдах онох, эрэх олохын чөлөөт жим. Гагцхүү энэ жимээс олсон олз, ухаарал бясалгалын уянга урлалын хишиг түгээж байх эрхэм үүрэгтэй. Тэгвэл уг ном тэр эрхэм үүргээ гүнээ ухамсарлажээ гэсэн байна. Шүүмж судлаач доктор Ц.Магсар Уран зохиолын шүүмжийг хэн хүссэн нь бичээд байдаггүй. Зохиолч, яруу найрагчид ерөнхийдөө зай барьдаг. Зориглон бичсэн нэг нь өөрийн гэсэн гоо зүй, уран сайхны үзэл баримтлалтай болсноо бараг л тунхаглан харуулах маягаар эмзэг нарийн объект уруу хөл тавьдаг жамтай. Тэгвэл Л.Мөнхтөр маань бичжээ. Бичих бичихдээ ажиглалт, судалгаандаа хэн нэгний анхааралдаа аваагүй чиглэлийг барьж, туурвилын болон үнэлгээний өөрийн гэсэн арга маягийг баримталжээ гэжээ.

Хүүхдийн зохиолч О.Сундуй Жирийн нэг бут сондуул байж л харагддаг. Гэтэл бүжин туулай хярсан бут юутай их нөмөртэй санагдана вэ. Эгэл юмсын эгэлгүй сайхныг нээх гэдэг энэ буюу. Тод дүр дүрслэлээр дамжуулж гэгээн үг хэлэх гэдэг бас тэр буюу гэхчлэн олон уран бүтээлч, эрдэмтэн доктор, судлаачид Л.Мөнхтөрийн бүтээлийг үнэлжээ.

М.Болд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button