Э.Бадар-Ууган Гэмтэл бэртэл гэж айхавтар зүйл боксчин хүнийг дагаж явдаг юм байна

оролцохгүй болсноо хэвлэлээр дамжуулан ард түмэндээ албан ёсоор дуулгасан билээ. Монгол түмний хайртай хүү, олимпийн аварга түүнд энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсан нь мэдээж. Гавьяат маань манай сониноор дамжуулан Би зодог тайлаагүй. Жилийн дараа ДАШТ-д ямар ч гэсэн оролцоно. Дараа нь мэдээж олон тэмцээн уралдаан мөн 2016 оны олимп байна хэмээн өгүүлсэн. 2008 оны Бээжингийн олимпийн аварга, 2007 оны ДАШТ-ийн мөнгөн медальт, Азийн аварга гээд амжилтыг нь жагсаахад нэг хуудас ч багадахаар. Гэвч тэрбээр өөрийн амьдрал бага нас, гэр бүл аав ээжийнхээ тухай хэвлэлийнхэнд тэр бүр яриад байдаггүй. Харин азаар ч гэх үү бидэнд нэг өдрийн турш аваргын аавынд өнжих завшаан тохиов. Улмаар аав Ж.Энхбат, ээж Д.Батцэрэн, гэргий Х.Аззаяа болон ярилцлагынхаа гол баатар Э.Бадар-Уугантай дотно яриа өрнүүлсэн юм. Энд нэг зүйлийг онцлоход манай сонины уншигчидтай олимпийн аваргыг уулзуулах боломжийг олгосон хүн нь Ш.Пүрэвсүрэн. Уншигчид маань Пүүжээ ахыг Ногоон загалмай нийгэмлэг ТББ-ыг санаачлан байгуулж, газрын наймаа, усны хомсдол, орчны бохирдолтой тэмцэх ажилд чин сэтгэлээсээ зүтгэж байгаль орчны салбарт өөрийн мэдлэг туршлагаа олон түмэнтэйгээ хуваалцаж ирсэн гэдгээр нь андахгүй. Пүүжээ ах Э.Бадар-Уугантай үеэл бөгөөд бид хамтдаа энэ ярилцлагыг хөтөлсөн билээ.

-Аваргын өвөөг лам хүн байсан гэж сонссон?

Ж.Энхбат Тиймээ, миний аав Төв аймгийн Баяндэлгэр суманд байсан хийдийн тэргүүн гавж Жигжид гэж нутаг усандаа нэр хүндтэй том лам байлаа. Гэвч 1937 оны их хэлмэгдүүлэлтэд өртөж, золтой алуулчхалгүй суллагдсан юм гэсэн. Шорон гянданд хоригдож тамлуулж байгаад суллагдмагцаа хар болж, сумандаа дөнгөж байгуулагдаад байсан артелийг ажиллуулсан юм билээ. Ээжтэй минь нэлээд хожуу гэр бүл болж таван хүүхэд төрүүлсний дундах нь би. Би хоёр эгчийнхээ араас аавынхаа 49-ний жил дээр гарсан хүү нь.

-Тэр үеийн сумын төвд өнгөрөөсөн бага насаа дурсахад сонин юм их байгаа даа?

-Ж.Энхбат Манайх сумын төвд байсан болохоор морь малтай ноцолдож явлаа гэж худлаа яриад яах вэ. Хэдий лам захтай дээлээ хүчээр тайлуулж хар болсон ч аав минь биднийг Хүн сайн харж бай гэж гэрээс хөөж гаргачхаад эрхээ бариад номоо уншаад суучихдаг тийм л хүн байсан. Бид аавыгаа баригдаад явчихна гэхээс үхтэлээ айдаг байсан тул гэрээсээ ер холдохгүй, тэрүүхэндээ тоглоод л явна. Тэгээд хүн ирж явах бараанаар ханын хэдрэг цохих, эсвэл хоолойгоо засах зэргээр дохио өгөхөөр аав ном судраа бушуухан далд хийгээд цагаан толгой гаргаж ирээд үсэглээд л суудагсан. Тэр үед шинэ үсэгт тайлагдсан хүн аавын үеийнхэн дотор тун цөөн байсан болохоор аав минь гэртээ бие даан бичиг үсэг сурч, бага ангийн боловсрол олсон. Тэр үед аавыг таньж мэдэх хүмүүс орой үдшээр манайд ирээд юм их асууна. Аав эхэндээ цааргалдаг ч зарим нэгэнд нь тэг ингэ гэж юм хэлж өгөх, дотны гэсэн заримд нь өглөө үдшийн цагаар ном уншиж өгдөг байлаа. Тагнуул туршуул маягаар хэсгийн төлөөлөгч манайх руу хааяа хүн явуулдаг байсныг бид андахгүй мэддэг байв.

Ш.Пүрэвсүрэн Энхбат гэдэг алаг нүдтэй залуу Доолиогийн маань хүргэн болох гээд надтай анх таарах үед ЗХУ-ын Орёл хотод сурдаг байсан бил үү?

-Ж.Энхбат Орёлын Автотехникийн дээд сургуульд оюутан байлаа. Тухайн үед манай сургууль соц гэгддэг бүх орны замын цагдаа нарыг бэлтгэдэг ганц газар нь байсан. Энэ том сургуульд орохын тулд замын цагдаагаар ажиллаж байсан хүмүүсээс сонгож явуулдаг гэхийг сонсоод аравдугаар анги төгсөнгүүтээ Замын цагдаад ажилд орсон. Тэр үед Замын цагдаагийн газрын орлогч дарга, хурандаа З.Бадрах гэдэг хүн намайг ажилд авч, Хэрэв сайн ажиллах юм бол жилийн дараа сургуульд явуулна гэсэн. Хурандаа ч хэлсэн үгэндээ хүрсэн. Гэхдээ нэг биш гурван жилийн дараа 15-уулаа сургуульд явж байлаа. 1983 онд юм.

-Ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчлөх үү. Ингэхэд Бадраа хэзээнээс боксоор хичээллэж эхэлсэн бэ?

Ж.Энхбат -Хүү маань багадаа нэлээд хөдөлгөөнтэй, дүрсгүй, юм л бол зодоон цохионы хэрэгт орооцолдчихоод бид хоёрын чихийг нэлээд халууцуулдаг байлаа. Манай гэр Шархаданд байсан юм. Хотын захын сургууль болсон хойно банди нар нь анги танхимаараа ялгараад атамануудын бүлэг хүртэл бий болчихсон байсан үе. Бадраа маань биеэр шавилхан болохоор хүүхдүүд дээрэлхэх гээд, хүү маань ч бууж өгөхгүй гэсэндээ байнга ийм асуудалд орооцолддог байсан. Сүүлдээ ахлах ангийн банди нар нь Бадраагийн бараанаар зугтдаг болсон байж билээ(инээв). Ингээд л хүүгээ хүргэн ах Дамдинбазарынхаа зөвлөснөөр одоогийн багш Д.Ганзоригийн /Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэс­ний шигшээ багийн ахлах дасгал­жуулагч/ секцэнд оруулж өгч билээ. Их хөгжилтэй. Тэр үед замын цагдаагийн бүтэн сарынхаа цалинг шавхан байж хүүдээ бэлтгэлийн хувцас, бээлий цүнх авч өгөөд явуулж байсан. Тэр чинь 1998 он буюу хүү маань 13 настай байсан юм.

-Ээж нь юм хэлээгүй юу?

Ж.Энхбат -Хүүхэд толгой руугаа цохиулсаар байгаад алсдаа тэнэг мангар болчихдог юм гэнэ билээ гээд дургүй л байсан.

-Хүүгийн тань хамгийн анхны амжилт гэвэл?

Ж.Энхбат -Боксын секцэнд орж байх үедээ миний хүү насаар хамгийн бага, биеэр жижиг ч үеийнхэнтэйгээ ана мана үздэг, заримд нь зодуулчхаад шарандаа уйлчихсан ирдэгсэн. Энэ тухай бид хоёр ээжээсээ тас нууна шүү дээ. Тэмцээн уралдаанд орох бүрт нь би алгасахгүй үзнэ. Анх өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнд амжилттай ороод байхаар нь урамшаад хүүгээ 17 нас хүрээгүй байхад нь нас, жинг нь нэмээд УАШТ-д оруулчихсан юм. Тэгсэн 48 кг-д урьд нь хэд хэдэн удаа улсын аварга болж байсан Наранбаатар гэж мундаг залуутай аваргын төлөө тоглохоор шалгараад үлдчихдэг юм байна. Би ч дотроо бөөн айдастай, бэлтгэлийн цамцных нь захыг мушгиад л. Гэтэл хүү маань тоглолтыг эхнээс нь гартаа авч бүтэн гурван үе хөөж нүдсээр тэмцээнийг дуусгаж билээ. Наранбаатар тэмцээний дараа бид хоёр дээр ирээд Энхбат ах аа, хүү чинь үнэхээр тасархай болжээ. Алс нь юм дуулгана даа, та сайн дэмжээрэй гэхэд бид хоёр дэлхийн аварга болчихсон аятай баярлаж билээ.

-Бадраа олон ч жил тэмцээнд оролцсон. Эдгээрээс онцолж болохоор амжилтуудыг нь дурсвал?

Ж.Энхбат -За байз, ОХУ-ын Хабаровск хотод болсон олон улсын тэмцээнээс алт, мөнгө гэсэн хоёр медальтай ирэхэд нь их гайхсан. Яагаад нэг жинд тоглочхоод хоёр медаль авсан учрыг асуутал мань хүн шувтаргын тоглолтод тэр нутгаас гаралтай, ОХУ-ын шигшээ багийн мундаг залуутай тоглохоор шалгарч. Тоглолтын өмнө түүний дасгалжуулагчид нь Бадраагаас бууж өгөхийг гуйж, мөнгө бас бус юм амласан юм билээ. Тэгэхэд Бадраа уурлаж, рингэн дээр гарангуутаа өрсөлдөгч рүүгээ шууд довтлон улмаар гурван үеийн турш завсар зайгүй балбачихсан гэсэн. Цаг ч дуусч. Тэгэхэд шүүгч нь нөгөө нөхрийнх нь гарыг өргөж, зааланд байсан хүмүүс ч шүгэлдээд шүүгчдийг барьж авч зодох шахсан юм билээ. Тэмцээний дараа Бадрааг хувцсаа солиод зогсож байтал нөгөө залуу орж ирээд алтан медалиа хүзүүнд нь зүүж өгчхөөд гар барьчхаад яваад өгсөн гэсэн.

-Бадраагаас асууя. Боксоор хичээллэнэ гэдэг асар их тэвчээр хатуужил шаарддаг байх. Энэ ч утгаараа хэн бүхний хийгээд байдаг ажил биш болов уу?

Э.Бадар-Ууган Бокс бол ардаа орхисон амжилт, ялалтаа дүгнэж цэгнэж, ихээхэн зориг тэвчээр шаардаж, бие сэтгэлээ бүрэн зориулж чадсан хүний л хийх ажил гэж боддог. Хүн л болсон хойно тоглолтын үеэр алдаа гаргана. Үүнийхээ хариуг тэр дороо бие дээрээ амсана. Хүнд цохилт авч муужрах үе байлаа гэхэд тэвчээр гаргаад л тоглолтыг дуусгадаг. Тоглолтын дараа толгой тархи бүх бие хэд хоног янгинана шүү дээ. Энэ үед Одоо боливол яасан юм гэж найз нөхөд зөвлөнө. Өөрөө ч гэсэн эрүүл мэндээ бодоод больдог ч юм уу гэсэн бодол орж ирнэ. Гэвч хажууд сайхан аав ээж, үнэнч хань, үр хүүхэд минь хамт байдаг болохоор би асар их сэтгэлийн дэмийг байнга мэдэрдэг. 2007 оны ДАШТ, үргэлжлүүлээд олимпийн бэлтгэлд гарчихсан байх тэр үед надад гэр бүлтэйгээ бүтэн сар хамт байх хугацаа ч гараагүй. Гэхдээ бокс сайхан спорт. Тэмцээн дөхөөд ирэхээр хоолойгоор юм давахгүй, нойр ч олигтой хүрэхгүй, ядарсандаа болоод заримдаа сайхан унтах гэхээр тулалдаж байна гэж зүүдлээд давхийгээд цочоод сэрчихнэ (инээв).

Х.Аззаяа Тэмцээний өмнө хааяа гэртээ ирж хонохоороо Бадраа их зүүдэлдэг юм. Ид нойрон дунд давхийж сэрээд босоод суучихдаг. Ер нь бүх тамирчин тэгдэг байх.

-Та Бээжин явахын өмнө олимпийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан уу?

Э.Бадар-Ууган Та наад асуултаа аав, ээж, Азаагаас маань эхлээд асуу даа (инээв).

Ж.Энхбат Хүү маань Аав аа би олимпийн үеэр эхлээд 2007 онд Оросын Сергей Водопьяновыг ялж, дэлхийн аварга болох байсан гэдгээ харуулна, дараа нь монголчуудаа урьд өмнө нь баярлуулж байгаагүйгээр баярлуулна, та хүүдээ итгэж болно шүү гэхэд нь нулимсаа арайхийж л барьж байлаа. Тэр үед би хөлөө хугалчхаад хэвтэрт байсан юм.

Х.Аззаяа Бадраа маань аварга болчхоод шууд залгаж Хайрт минь би чамд юу гэж амлалаа, Юу хэлсэн билээ.. гээд хашгираад байсан. Би хариуд нь юу ч хэлж чадахгүй уйлаад л… Ер нь манай гэр бүлийн хувьд хэзээ ч тохиож байгаагүй сайхан агшин байсан.

Д.Батцэрэн Би хүүгийнхээ аваргын төлөөх тоглолтыг харж чадаагүй. Гадаа зогсчхоод уйлаад л сүүгээ өргөөд байсан. Уйлахгүй гэж бодсон ч хоёр нүдийг нулимс бүрхчхээд. Дэмий л Одоо яаж байна гэж орилж асуучхаад дотроо болохоор Энэ үед аав ээж минь хүрээд ирдэг ч болоосой гэж бодогдоод Миний хүү дэлхийн аварга болно гэж ярьж байсан аавын минь үг чихэнд сонсогдоод (уйлав).

Э.Бадар-Ууган Би олимпийн аварга болчхоод дэвжээн дээр унаж хөрвөөснөө дараа нь бичлэгээ хараад л мэдсэн. Хүн гэнэт их хөөрөхөөрөө ухаан алдчихдаг юм байна билээ.

-Олимпоос ирсний дараа Бадраа маань нэг хэсэг амраагүй байх. Энд тэндгүй урилга заллага, шагнал урамшуулал, найр наадам гээд л…

Д.Батцэрэн Манайхан Шархад­ныхаа жижигхэн шавар байшинд багталцаж ядаж байтал Ерөнхийлөгчийн Хамгаалалтын албаныхан гээд том том биетэй залуучууд гэнэт ороод ирэхэд жигтэйхэн их балмагдсан.

Ж.Энхбат Би хөлөө шохой­дуулчихсан, хоёр суга таягтай бай­сан болохоор нэлээд хэлмэгдсэн дээ(инээв). Таягаа мартаад хаяж босчих гээд, дүү нараараа бас Ерөнхийлөгчийн Хамгаалалтын албаны залуусаар хүртэл сугадуулж машинд сууж аваад МҮОНРТ-ийн шууд ярилцлаганд орж байлаа.

Х.Аззаяа Бадраа маань олимпийн дараа энд тэндгүй уригдаж залагдаж, бүр хөдөө гадаагүй явсаар сүүлдээ бүр ядраад чих нь шуугидаг болчихсон байсан (инээлдэв).

-2008 онд олимпийн шилдэг боксчноор Украины Василий Ломаченко, дэлхийн шилдэг боксчноор та шалгарсан. 2008 оны олимпийн аварга 2009 оны дэлхийн аварга энэ залуутай урьд нь таарч байсан уу?

Э.Бадар-Ууган Үгүй. Би олимпийн дэвжээнд өрсөлдөгч бүрээ 10 онооны зөрүүгээр илэрхий давуу ялсан ч, Василий Ломаченко алтын төлөөх тоглолтод өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулган авсан гэдэг үзүүлэлтээр олимпийн шилдэг боксчин гэдэг сайхан цолыг авсан. Би тэр үед хөмсгөө задлуулчхаасаа айгаад олигтой довтолж чадаагүй, дээр нь багш нарынхаа зөвлөснөөр хамгаалж тоглосноос бус Кубын боксчныг гарангуут нүдчих боломж байсан л даа.

-Энэ өндөрлөгөөс анх бокст орж байсан үеэ эргэн харахад сонин байдаг байх?

Э.Бадар-Ууган -Би 1998 онд 13-хан настайдаа анх рингэнд гарч байсан юм. Түүнээс хойш 14 жил өнгөрсөн байна. Тэр үед би биеэр жижигхэн 32 кг жинтэй байсан боловч ямар ч бэлтгэлийн үеэр ямар ч том хүүхэдтэй гараад л үзэлцчихдэг, нэг хожигдсон хүнээ дараа нь заавал ялж байж салдаг их шартай байж. Эхний үед туршлага муутай, биеэ их задгай авч явдаг, өрсөлдөгч рүүгээ байдгаараа дайрдгаасаа болж нүүр, толгой, цээжиндээ олон цохиулдаг, гэхдээ хэзээ ч бууж өгдөггүй, тоглолт дуусан дуустал нүдэлцдэг байсан.

-Хавдартай хүмүүст туслах буяны үйлст таныг нэлээд хувь нэмрээ оруулж, олон клипэнд орсон, бас Английн BBC теле­визийнхэн ирж баримтат кино хийсэн гэж сонссон?

Э.Бадар-Ууган -Нэлээд олон клип гарсан. Хавдар сүүлийн үед монголчуудын дунд тун түгээмэл болоод байгаад эмзэглэдэг. Цаашдаа ч энэ талаар олон ажил хийхээр төлөвлөсөн.

-Аваргын ээжээс асуух зүйл байна. Сая Пүүжээ ах бид хоёр ярьж байлаа. Та хоёр эгч дүүсийн хүүхэд гэсэн. Пүүжээ ах хойно сурч байхдаа таны ээжээр тарваганы арьсан дээл, илүү гарснаар нь малгай оёулаад түүнийгээ хилээр нууж авч гарах гэж бөөн л юм болдог байсан гэсэн?

Д.Батцэрэн Ээж маань Сан­сарын үйлчилгээний төвд насаараа оёдолчин хийсэн маш уран хүн байсан. Тэр үед бэлэн хувцас ховор, үнэтэй ч байж. Ганцхан ах гэлтгүй манай ах дүүс бүгд ирж ээжээр хувцас оёулдаг байсан. Ээж маань дарга нарын тийм ч захиалга, ийм ч ажилтай гээд өглөө эрт босоод явчихна. Үдэш биднийг унтахаар ээж хөл машинаа тачигнуулаад л бидний хувцас хунарыг оёно шүү дээ. Одоо бодоход ядрахаа мэддэггүй, төмөр шиг биетэй хүн байж дээ.

-Ингэхэд аваргын аав ээж хоёр яаж танилцсан бэ?

Д.Батцэрэн -Энхбаттайгаа танил­цах үед аравдугаар ангид сурдаг байсан. Манай хүн чинь тэр үед Замын цагдаад ажилладаг. Би Бадраагаа 19 настайдаа гаргаж байлаа шүү дээ.

-Бадрааг тэмцээнд оролцох бүрт эх хүний хувьд санаа байнга зовдог байх даа?

Д.Батцэрэн -Тэгэлгүй яах вэ. 2006 онд Дохагийн Азийн наадмаас хүрэл медаль авч ирэхдээ гар нь тохойгоороо хугарчихсан, 2007 онд дэлхийн аваргаас мөнгөн медаль авч ирэхдээ хөмсгөө зад цохиулчихсан байсан. Бокс гэдэг зориг тэвчээр заасан хатуу тоглоом. Бэр бид хоёр араас нь байнга санаа зовж залбирч явдаг юм. Олимпийн өмнөхөн би Утай, Гүмбэнг зорьж хүүгийнхээ төлөө залбирч мөргөсөн.

-Азаа маань хаана, ямар сургууль төгссөн билээ?

Х.Аззаяа Би Японд дунд сургуульд сурч байгаад эх орондоо ирж, 23 дугаар сургуулийг дүүр­гээд дараа нь Хүмүүнлэгийн ухаа­ны их сургуулийг компьютер программч­лалын мэргэжлээр төгссөн.

-Хүнд хэцүү үед гэр бүлийн­хэнтэйгээ байхад бүхнийг мар­тана биз?

Э.Бадар-Ууган Тэгэлгүй яах вэ. Зарим үед сэтгэлээр унаад явж байхад Азаа маань дэм өгнө. Ер нь тамирчин хүний амжилтын 50-иас дээш хувь нь гэр бүлийн хүний үүрэг оролцоо байдаг гэж би боддог. Манай хүн хүүхдүүдээ хооллож ундалж, гэрийнхээ ажил төрлийг бүгдийг нь зохицуулаад, намайг аль болох амрааж, гэр орныхоо гадна дотно бүх ажлыг амжуулдаг. Хүнд хэцүү үед урам хайрлан, дэмжиж байдаг ханьдаа хязгааргүй баярлаж явдаг.

-Хүн алдар нэртэй болох нэг талаас сайхан ч нөгөө талаас хэл ам, атаа жөтөө дагуулдаг. Энэ ч гэсэн та хоёрын амьдралыг тойроогүй байх?

Х.Аззаяа Өө тэр чинь ёстой хэцүү юм билээ. Урьд нь Бадраа бид хоёр хүүхдээ хөтлөөд гадуур чөлөөтэй явдаг байлаа. Бээжингийн олимпоос ирсэн өдрөөс эхлэн энэ эрх чөлөө маань бараг үгүй болсон. Хаана л явна, бөөн хүн дагачихна, зургаа хамт авахуулна гэж гуйна. Мэдээж үргэлж За гээд зогсоод байх хэцүү, үгүй гээд зугтах бүр ч хэцүү.

-Хар, цагаан хэл ам гэж монголчууд ярьдаг даа. Ер нь олимпийн наадмаас хойш томоохон тэмцээнд бэртлээсээ болоод бараг орсонгүй юу даа?

Э.Бадар-Ууган Хар цагаан хэл ам гэхээсээ илүүтэй гэмтэл бэртэл гэж айхавтар зүйл боксчин хүнийг дагаж явдаг юм байна. Секундыг арав хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд алдаа гаргахад л үүнийхээ хариуг бие дээрээ шууд амсдаг хатуу спорт. 2008 оны олимпийн 100 метрийн гүйлтийн аварга секундын аравны нэгтэй тэнцэх хугацаанд 10 гаруй метр зайг туулсан шүү дээ. Тэгвэл сайн бэлтгэлтэй боксчин энэ хугацаанд нэг метрийн зайнаас арван ч удаа цохиж амжина гэсэн үг.

-Гэмтлээ сайн эмчлүүлж чаддаг уу?

Э.Бадар-Ууган -Би 2006 онд Казахстанд болсон оюутны ДАШТ-ий үеэр анх хүнд гэмтсэн. Тэгэхэд шигшээ тоглолтын үеэр өрсөлдөгч маань миний гарыг сугандаа хавчуулангуутаа хөшөөд татчихсан чинь тас хийтэл дуугараад баруун гар маань хөдлөхөө больчихсон. Тэмцээний дараа үзүүлсэн чинь тохойны углуурга яс сэтэрсэн гэж оношилсон. Олимп болох гэж байсан тул тоогоогүй, бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Тэр үед нэг их өвдөлт байгаагүй ч хий цохиод савахаар их янгинадаг байлаа. Гэвч түүнийгээ ч олигтой эмчлүүлж амжилгүй жилийн дараа Химийн цом тэмцээний үеэр чихэндээ хүчтэй цохиулаад хэнгэргээ хагалуулчихсан. Хэд хоног явж байгаад гайгүй болчих шиг санасан чинь худлаа юм билээ. Хэнгэрэгэн дотор байдаг тэнцвэрийн эрхтэн нь үрэвсээд, тэр нь мэдрэлээ дагаад нурууныхаа судсанд нөлөөлчхөж. Тэрнийг нь би мэдэхгүй нуруундаа эмчилгээ хийлгээд л яваад байсан юм билээ. Өнгөрсөн жил БНСУ-д очиж оношлуулж эмчлүүлээд одоо овоо сайжирч байгаа ч бүрэн эдгээгүй л байна. Уг нь олимпийн дараа хэсэгхэн амраад бэлтгэлдээ гарсан боловч, нөгөө тохойны бэртэл бүр сэдэрчихсэн байсан учраас Тайваньд очиж мэс засал хийлгэсэн. Ер нь олон жил цохилт авсан болоод ч тэр үү, нэг хэсэг толгой тархиар хатгаж, нойр хоолондоо тааруухан болсон. Гэсэн ч гадаад, дотоодын өрсөлдөгч нартаа муугаа үзүүлэхийг хүсээгүй. Олон түмэнд ч энэ тухай хэлээгүй, хүний нүднээс далд бэлтгэл сургуулилалтаа аажим аажмаар хийсээр л байсан. Энэ хооронд харин Монгол орныхоо хөдөө талаар ялангуяа аав ээжийнхээ төрсөн газруудаар явж, ямар гайхалтай нутагт төрж өссөнөө мэдэрсэн. 2010 оноос бэлтгэлээ нэлээд эрчимтэй хийж эхэлсэн боловч жаахан ачаалал нэмчхээр л хуучин бэртэл сэдрээд болж өгдөггүй. Ер нь өнгөрсөн хоёр гурван жил миний хувьд хүнд үе байлаа. Сүүлдээ сэтгэлээр унаад, их спортоо орхидог ч юм уу гэж бодох үе ч байсан. Сая оны өмнөхөн Казахстанд тэмцээнд ороод олимпоос хойшхи анхны алтаа авсан чинь сэтгэл санаа жаахан уужирсан.

-Казахстанд ямар тэмцээн болов. Тоглоход хүндрэл гарсан уу?

Э.Бадар-Ууган -15 орны тамир­чин ирсэн сайхан тэмцээн болсон. Миний хувьд ойрын үед том тэмцээнд ороогүй, тэгээд жин өгсөж тоглосон болохоор эхэндээ эвгүй байсан. Гэхдээ рингэнд гараад ирэхээр сандарч тэвдсэн юм байгаагүй ээ. Харин алтан медалиа авахдаа нэлээд сэтгэл догдолсон.

-Залуу, эрч хүч ид байгаа хүний хувьд энэ зун болох олимпийн наадамд оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргахад хэцүү байсан байх?

-Маш хүнд байсан. Өнгөрсөн гуравдугаар сард манай боксынхон Германд 21 хоногийн бэлтгэл хийх үед нурууны бэртэл дахиад сэдэрч, Германы тамирчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн бүрэн үзлэгт орсон. Гэтэл эмч нар нь Хэрэв энэ байдлаараа гам барихгүй, бэлтгэлээ үргэлжлүүлээд явбал нуруу чинь тун удахгүй хөдлөхгүй болно гэж хатуу анхааруулга өгсөн. Тэгээд багш, тамирчидтайгаа ярьж, зөвлөж байгаад энэ шийдвэрийг гаргасан юм. Мэдээж хүүхэд ахуйгаасаа эхлэн олон жил энэ спорттой хувь заяагаа холбосны хувьд ийм шийдвэр гаргахад тун хэцүү байсан.

-Аав, ээж гэр бүлийнхэн тань энэ шийдвэрийг яаж хүлээж авсан бэ?

Э.Бадар-Ууган -Энэ тухайгаа би аав ээж, хань руугаа Германаас ярьсан. Ээж ч анхнаасаа л Биеэ бод гэдэг байсан. Ээждээ эрүүл саруул л харагдаж үзээрэй гэдэг. Ээж намайг рингэн дээр гараад ирэхээр зурагтаа ч үзэж чаддаггүй, гараад явчихдаг гэсэн. Азаа маань надад эрүүл мэндээ бод гэж хэлэх нь мэдээж. Миний ямар байдалтай байгааг дэргэдээс байнга харж байгаа болохоор санаа нь үргэлж зовдог хүн. Тэр маань сая намайг Герман явахын өмнө Гурван хүүхдийн аав минь өөрийгөө л бодож үзээрэй гэсэн. Нээрээ л ингэж явж байгаад гэнэт нэг өдөр нуруу татаад, хөдөлж чадахгүй хүн болчихвол яах билээ гэж бодохоор аймаар санагддаг юм.

-Аавынхаа гараас хөтлөөд боксын секцэнд орж байсан жаахан хүү олимпийн аварга боллоо. Өнгөрсөн хугацаанд хувийн амьдралд тань ямар өөрчлөлт гарав?

Х.Аззаяа Олимпоос хойш манайх бүл нэмж, охинтой болсон. Том охин тавтай, бага охин хоёр ой хүрэх гэж байна. Харин сая хүүтэй болоод. Жаахаан, хэдхэн сартай.

Л.Оюунгэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button