Боловсролгүй монгол хүн улсын мөхөл

Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж ар, өврийн хаалгаар танил тал хайж гүйдэг жишиг манай улсын хөрсөнд хэдийнэ нутагшжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ тааруу байдлаас өдөрт гурван ээлжээр, нэг ширээнд гурван хүүхэд тохой нийлүүлэн суух болсон нь ч энгийн жишээ. Ингэж суралцсаны эцэст замбараагүй олон их, дээд сургуулийн аль нэгэнд нь мөнгө цацаж орно. Их, дээд сургуулиудын хувьд жилийн жилд аль болох элсэлт авахыг чухалчлан шалгалтын босго оноог доошлуулах, эсвэл шалгалтын хамгийн хөнгөн хэлбэр болох тестийн аргыг ашиглах болсон нь үүний баталгаа. Иймд мөнгө л байвал их, дээд сургуулийн босго алхах тун амархан. Цаашлаад сурсан, сураагүйгээсээ илүүтэй ирцээ бүртгүүлж явсаар нэг л мэдэхэд дөрвөн жил ард хоцорч, диплом өвөртөлнө. Эцсийн бүтээгдэхүүн нь ажилгүйчүүд. Өнөөдөр Монгол Улсаар дүүрэн дипломоо тэвэрсэн ажилгүйчүүд бий. Эс бөгөөс үйлчлэгч, баарны зөөгч хийх болсон нь амьдралын үнэн. Түүнчлэн багш нарынх нь мэргэжил боловсрол ч гологдох болсон билээ. Товчхондоо, Монгол Улсын боловсролын салбар шоконд орж, зогсонги байдалтай болжээ.

Манай улсын хүн амын бараг тал орчим хувь нь 25-аас доош насныхан байна. Ингээд харахаар тэдний ирээдүй ямар байх, цаашид ямар хүн болж төлөвших нь боловсролын салбарын бодлогоос шууд хамааралтай. Харамсалтай нь, боловсролын чанар жинхэнэ утгаараа асуудал болж, улсын хөгжлийг чөдөрлөх боллоо. Тухайлбал, чанаргүй боловсрол эзэмшиж, төгссөн багш нар ЕБС, их, дээд сургуульд багшилж, дутмаг мэдлэгтээ тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Уг нь хөгжилд хүрэх гарц нь ганц уул уурхайгаас илүүтэй эрдэм боловсролтой Монгол хүн. Харамсалтай нь, ирээдүйгээ биш өнөөдрөө харсан эрх баригчид уул уурхайгаа шүтэж, орж ирсэн хөрөнгөөр нь барилга байгууламж барихад голлон анхаарах боллоо. Бидэнд Оюутолгой,

Тавантолгойгоос илүүтэй Монгол хүний толгой илүү чухал гэдэг ч хачир дээрээ хийгдсэн ажил хуруу дарам.

Хэрэв бид өнөөдөр боловсролын салбартаа шинэчлэл хийж чадахгүй бол харанхуй нийгэм рүү хөтлөгдөнө. Бичиг үсэг мэдэхээс цаашгүй хоосон толгойтнууд хотоор дүүрч, хөдөөгүүр баялхах биз. Суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар нь өнөөгийн нийгмийн шаардлага, эрэлт хэрэгцээг хангахгүй байгааг одоогийн Боловсролын яамныхан толгой дохин хүлээн зөвшөөрдөг. Энэ нь сурагчдын оюуны болон бие бялдрын хөгжил сул, техник сэтгэлгээ төлөвшөөгүй, эрүүл аж төрөх ёсны зөв дадал хангалтгүй байна гэсэн үг. Мөн бие даан амьдарч хөдөлмөрлөх, техник технологи, инженерийн чиглэлийг дэмжих, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдалд хүрснийг мэргэжлийн байгууллагынхан дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Энэ бүхнээс гарах арга замыг нь төрөөс бодлогоор хаасан байдалтай. Энэ нь боловсролын салбарын бүтэц учир дутагдалтай, нийгэмд хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг. Иймээс оновчтой бодлого явуулж, тогтвортой хэрэгжих нөхцөл, бололцоог нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр, багшийн нийгэм дэх байр суурь үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, багш бэлтгэх бодлогыг өөрчлөх зэрэг асуудлыг тусгасан төрийн тусгай бодлого, цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Хэрвээ бид энэ чигээрээ яваад байвал ямар ч боловсролгүй тэгсэн атлаа боловсролын үнэмлэхтэй сул боловсон хүчнээр ирээдүйгээ мөхөөх нь. Им бодлого барьж байгаа эрх баригчдад хариуцлага тооцсон ч багадна. Тиймээс одоо л энэ чигээрээ байх уу эсвэл огт өөрөөр амьдрах уу гэдгээ шийдэх цаг болжээ.

Боловсролтой Монгол хүн улсын ирээдүй

Ардчилсан нам боловсролтой Монгол хүний тухай бодлого гаргах талаараа мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 21 аймаг, сум, дүүрэг, хороогоор өртөөлөн иргэдийн санаа бодлыг сонсч, санал санаачилгыг нь бодлого болгон дээрх хөтөлбөртөө шигтгэж өгсөн тул цоо шинэ зүйл биш юм. Мөн энэ салбарын эрдэмтэн багш нар, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн бэрхшээлээс гарах гарцыг нь эрэлхийлсэн. Гол нь энэ бүхэн хоосон амлалт биш ажил хэрэг болох алхмаа хийгээд эхэлсэнд байгаа юм. Нийгэмд хэрэгцээгүй мэргэжлээс илүүтэй захиалгатай, эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг бэлтгэн нийлүүлэхээс эхлээд агаарт биш хөрсөнд буусан олон заалт бий. Жишээ болгох тайлбарлахад, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед гаднаас мэргэжилтэн импортлохыг зогсоож, дотооддоо бэлтгэн нийлүүлэх нь нэн тэргүүний хийгдэх ажил. Цаашлаад баар, цэнгээний газрын тоог олшруулахаас илүүтэй сургууль, цэцэрлэгийн барилгажилтыг барьж байгуулах ажлыг ч тусгажээ.

Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчинг бүрдүүлнэ.

Эх оронч сэтгэлгээ, ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн Зөв Монгол Хүүхэд хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан Монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих бүх нөхцлийг агуулсан хичээлийн стандарттай болно.

Эцэг эхийн зөвлөл болон цэцэрлэг, сургуулийн захиргааны хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллах дүрэм журам, арга зүйн зөвлөмжтэй болгоно.

Гэр цэцэрлэгийг шаардлагатай багт байгуулах ажлыг зохион байгуулж сургуулийн өмнөх боловсролын хамрах сургалтыг нэмэгдүүлнэ.

Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмжсэн эрүүл хүнсээр хангах асуудлыг стандартчилж, хангамж, хамрах хүрээг нэмэгдүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх хоолны газрыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлж, баталгаатай хоол хүнсээр үйлчлэх бүх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ, хоол зүйч багш нарыг тусгайлан бэлтгэнэ.

Сургуулийн бие засах газар, гар угаалтуурын нөхцлийг сайжруулж, сумдын сургуулийг орчин үеийн нийтийн халуун усны газартай, дотуур байрыг утасгүй интернэтээр хангаж, хичээл давтах тусгай техник хэрэгсэлтэй танхим, номын сантай болгоно.

Боловсролын байгууллагын менежментийн мэдээллийн системийг байгуулж, түүн дээр тулгуурлан багшлах боловсон хүчин мэргэжлээрээ нэгдэж, харилцан мэдээлэл туршлага солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээг байгуулна.

Ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөж, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлсэн Багш хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Алслагдсан аймаг сумдад багшилж байгаа багш нарын цалин урамшуулал, орон сууцны нөхцлийг сайжруулахад чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлнэ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулж, элсэгчдийг ажил олгогчийн гэрээ, захиалга дээр тулгуурлан элсүүлж, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцлийг бүрдүүлнэ.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа сурагчдын сургалтын тэтгэлгийг бууруулалгүйгээр суралцах сонирхлыг дэмжиж ажиллана.

Чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж, дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулж, түүндээ өндөр технологийн компанийг бойжуулж, зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжинэ.

Инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэгээс доошгүй салбарыг байгуулахыг дэмжинэ.

Их сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэнэ.

Багш, эмч, инженер бэлтгэх асуудал дээр онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжинэ.

Шинжлэх ухааны бүтээлийг дэмжих, чанарыг сайжруулах, зах зээлд нэвтрүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологийн сангаас жил бүр хуваарилдаг төсвийг их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар хуваарилдаг болно.

Үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах замаар Монгол үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой нийцүүлэн хөгжүүлнэ.

Монгол үндэстэн, угсаатан, үндэсний цөөнхийн өв соёл, түүх, ёс заншлыг тэгш хүндэтгэн, өвлүүлэн хөгжүүлнэ.

Соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн тэгш оролцоог хангана.

Соёлын үнэт зүйлсийг бүтээн туурвигч, соёлын үнэт биет бус өвийг өвлөн уламжлагчийг төрийн анхаарал халамжид байлгана.

Соёлын байгууллагын барилга байгууламжийн стандартыг бий болгож шаардлагатай музей, театрын барилгыг шинэчилнэ.

Түүх, палентологи, архелогийн олдворыг нэгдсэн бүртгэлд оруулж, хадгалж хамгаалах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, тэдний авъяас, хөдөлмөр бүтээлийг дэмжинэ.

Монгол хүн бэлтгэдэг бага ангийн тогтолцоог бүрдүүлж хүүхдийг эх хэл, бичиг үсэг, түүхээ бүрэн төгс эзэмших, үндэсний соёлын мэдрэмж, мэдлэг, хүмүүжилтэй болгох ажлыг хийнэ.

Дэлхийн Монгол соёл судлалын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь төрөөс тусгайлан дэмжинэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button