Сан-Франциско хотод Exit-Poll хийгдлээ

санал хураалтаа явуулж 800 pm цагт дуусаад дүнгээ гаргалаа. Санал хураалтад оролцохоор урьдчилан бүртгүүлсэн Сан-Франциско Бэй Аэриа орчмын 108 иргэдээс 65 хүн (нийт бүртгүүлсэн сонгогчдын 60.2 %.) биечлэн ирж саналаа өгөв. Тус хэсэг дээр Ардчилсан намаас томилогдсон ажиглагч Ю.Ариунзаяат, олон нийтийн төлөөллөөр Бэй Аэриагийн Монголчуудын Холбоон тэргүүн Ц.Хишигбаяр, тэргүүлэгч Д.Цэрэндорж нар ажиллав.

Санал хураалтын явцад буруу тэмдэглэгдэн хүчингүй болсон хуудас гараагүй бөгөөд саналын хайрцгийг ЕКГ-ын ажилтан, ажиглагч, олон нийтийн төлөөллийн өмнө нээн саналаа тэмдэглэн битүүмжилсэн нийт дугтуйг тоолж Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирүүлсэн тусгай уутанд савлан санал хураалт амжилттай явагдаж дууссаныг мэдэгдэв.

Ирүүлсэн удирдамжийн дагуу томилон ажиллуулсан 2 хүн хариулахыг зөвшөөрсөн нийт Сан Франциско хотын 50 сонгогчоос EXIT POLL судалгаа авахад АН 29 (58%), МАН 10 (20%), ИЗНН 7, (14%), МАХН 4 (8%) -ыг тус тус дэмжсэнээ мэдэгдэн бусад нам эвслийг дэмжсэн сонгогч гараагүй болно. (Санал авсан 2 оюутны фотог хавсаргав)

Санал хураалтад оролцохоор заагдсан хугацаандаа багтан (5 сарын 30-ны өдрийн 600 pm цагаас өмнө) бүртгүүлэхээр имэйл шуудангаар хүсэлт гарган паспортын хуулбараа хавсарган явуулсан гэр бүлийн 7 гишүүдийн материал ЕКГ-ын хүлээн авагч имэйл хаяг дээр заагдсан хугацаанаас хоцорч ирсэн гэдэг шалтгаанаар санал хураалтад оролцож чадаагүй болно. Мөн сонгуульд оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх тухай тодорхой мэдээлэл аваагүй иргэд энэ өдөр олноор ирж саналаа өгөх боломжгүй болсондоо харамсаж байсан болно. Миний бие ийм шалтгаанаар буцаж байгаа 5 залуугаас аль нам эвслийг дэмжихээр ирсэн талаар асуухад 4 нь АН-ыг дэмжих саналтай байсан талаар мэдэгдэж байв.

Гадаадад суугаа монгол иргэд УИХ-ын сонгуулийн санал хураалтад оролцсон ирц тааруухан байгаа тухай мэдээ ирсээр байна. Сонгуульд оролцох дүрэм журам цаг хугацааны хувьд нилээд тулгамдуу гарсны дээр зарим иргэд өөрсдөө идэвх санаачилга гарган иргэний эрхээ эдлэн үүргээ биелүүлэх талаар хангалтгүй хандсандаа дүгнэлт хийж байгаа бизээ. Мөн намуудын гаргасан мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж судлан хийх сонголтондоо хариуцлагатай хандан эртлэн ирж саналаа өгч байгаа сонгогчид бас олон байсан юм. Ийнхүү Америкийн баруун эрэгт төрийн төлөөлөл болсон консулын байран дээрээ хүрэлцэн ирж ирэх 4 жилд эх орноо удирдан залах УИХ-ын сонгуульдаа иргэд саналаа өгөх анхны ажиллагаа амжилттай явагдаж өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button