Бан Ги Мүн Сирийн байдал даамжрах хандлагатайг анхааруулав

байдлаар 106 хүн амиа алдсаны 77 нь энгийн иргэд байсан хэмээн хэлж байна. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн нөхцөл байдал даамжрах хандлагатай байгааг анхааруулжээ. Ноён Бан өнгөрсөн даваа гарагт Нью Йорк хотноо Сирийн нөхцөл байдлын тухай мэдээлэл хийсэн байна. Олон улсын хамтын нийгэмлэг Сирийн Засгийн газрын арми, сөрөг хүчнийхний хооронд байлдаан улам ширүүсч, нөхцөл байдал бүр дордох хандлагатай байна хэмээн ихэд эмээж байгааг ноён Бан онцоллоо. Мөн тэрбээр тус улсад хүчирхийлэл газар авч байгаад аль аль талаасаа хариуцлагатай хандах ёстой бөгөөд хэлэлцээрийн ширээнд сууж, энэхүү нөхцөл байдлыг даван туулах шинэ арга замыг хайх хэрэгтэй байгааг хэлжээ.

Үүний хажуугаар ноён Бан НҮБ-ын ажиглагчдыг Хеффа хот руу очихыг шаардсан байна. Арабын Лигээс Сири руу илгээсэн элч Кофи Аннаны шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэнэ.

Туркийн хилийн ойролцоох 30 мянган оршин суугчидтай хот дахь Сөрөг хүчин рүү Засгийн газрын арми агаарын дайралтад өртөж, бүслэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Сирийн сөрөг хүчний үндэсний зөвлөл өнгөрсөн даваа гарагийн орой Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газрыг Сирийн ард түмний эсрэг улс төрийн алан хядах үйл ажиллагаа нэмэгдэж буйг хатуу шүүмжилжээ. Мөн тэд НҮБ-ын Аюулгүй албаны зөвлөл, нэн ялангуяа тус зөвлөлд хориг тавьсан Орос, Хятадын талыг хариуцлагаа хүлээж энгийн иргэдийг олноор нь хоморголон устгах гэмт хэргийг зогсоохыг шаарджээ. Орос, Хятадын талууд НҮБ-ын Сирид хэрэгжүүлэх журмыг эсэргүүцэж байгаа юм.

Б.УУГАНЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button