Outlaw удахгүй цөм авна

-Сайн байна уу. Танай хамтлагийнханд энэ өглөөний мэнд хүргэе.

-Баярлалаа. Юуны өмнө танай сонины уншигчдад хамтлагийнхаа зүгээс мөн энэ өглөөний мэнд хүргэе.

Сайхан зусч байгаа биз дээ?

-Сайхан.

-Хамтлагаар сонин сайхан их үү?

-Сониноос манай хамтлагийн Чинзо TҮ-5-aac зохион байгуулж байгаа Ододтой бүжиглэе тэмцээнд хамтлагаа төлөөлөн оролцож байгаа. Бид Чинзогоо их дэмжиж чадахаараа тусалж байгаа.

-Та нар сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?

-Миний хувьд хамтлагийн ажлын хажуугаар ‘Талын Монгол группт маркетингийн менежерээр ажиллаж байна. Уран бүтээлийн хувьд хоёр дахь цомгоо хэвлэлтэд явуулах гээд, бас үлдсэн дуугаа бичүүлэх гээд ажил ихтэй л байгаа.

-Шинэ цомог нь хэзээ гарах юм?

-Амжвал зургаан сардаа багтаагаад гаргахыг хичээж байна. Уран бүтээлийн хувьд гэвэл олон шинэ дуу хийсэн. Хамгийн сүүлд Хоёр мартана, Бүгдээрээ уйлж байгаа хэмээх дуунуудаа FM радиогоор болон телевизүүдээр цацуулж байна. Хоёр мартана дуу маань чатуудыг тэргүүлээд эхэлсэн. Маш их баяртай байна.

-Шинэ дуунууддаа клип хийлгэсэн үү?

-Эхннй дуундаа тун удахгүй клип хийлгэнэ. Дуусахаар нь шууд цацаж эхэлнэ дээ.

-Хамтлагуудыг дандаа л хайрын дуу дуулдаг гэж шүүмжлээд байх болсон. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энэ их өрөөсгөл ойлголт л доо. Бид хайрын дуудуулдаггүй гэж хэлэхгүй ээ. Янз бүрийн л дуу хийнэ шүү дээ. Жишээ нь манайх Бүгдээрээ уйлж байгаа дуугаа гол усаа хамгаалъя, хайрлая гэсэн санааг залуучууд болон дүү нарынхаа тархинд суулгах зорилгоор хийсэн.

-Та бүхнийг фэнүүд тань нэлээд хүлээж байгаа бололтой. Тоглолт хийхгүй юм уу?

-Удахгүй тоглолтоо хийнэ. Бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Манай хамтлагийг тоглолтоо хийгээч гэсэн санал, хүсэлт маш их ирдэг. Бүгдэд нь баярлалаа. Манайх удахгүй цөм авна аа.

Ч.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button