Манай газар нутгийн 90 гаруй хувь нь цөлжих эрсдэлтэй

Тэр тооны хүмүүсийн амьдралд цөлжилт ямар нэг байдлаар нөлөөлж таарна. Цөлжилт, газрын доройтол, гандуу бүс нутгийн үзүүлэлтүүд тэнд оршин суугаа ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдалд асар ихээр нөлөөлдөг. Тиймээс өнөөдөр цөлжилтөөс үүдсэн эдийн засгийн хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрэх болжээ. Харин Монголын бэлчээрийн 90 гаруй хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай бүс нутагт хамрагддаг. Эдгээр газар нутгийн таван хувь нь цөлжилтийн нэн хүчтэй, 18 хувь нь хүчтэй, 26 хувь нь дунд, 23 хувь нь сул зэрэглэлд хамрагджээ.

Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс, Их нууруудын хотгор, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутаг хамрагдах бөгөөд говь, хээрийн бүсийн 145 сумын төв, суурин газар элсний нүүдэлд өртөөд байна. Судалгаанаас үзвэл тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас хуурайшилт 3.2-10 хувиар нэмэгдсэн байна. Ойт хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгджээ. Говийн бүсэд шороон шуургатай өдрийн тоо 1960-аад онтой харьцуулахад 3-4 дахин өсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61-127 өдөрт нь шороон шуургатай байгааг тогтоожээ. Энэ нь элсний нүүдэл ихсэх, цөлжилтийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байгаа юм.

Үндэсний хөтөлбөртэй болсноор цөлжилтийг сааруулах боломж бүрджээ

Засгийн газрын 2010 оны тогтоолоор шинэчилсэн Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр-ийг хэрэгжүүлж эхэлснээр 13 аймагт дэд хөтөлбөр, төлөвлөгөөгөө ажил хэрэг болгожээ. Аймаг, орон нутаг, холбогдох яам, агентлагаас жил бүр хийсэн ажлын тайлангаа нэгтгэх болсон учраас цөлжилтийн байдал Монгол Улсын хэмжээнд ямаршуу байгаа талаарх баримтуудыг дээр өгүүлсэн хэрэг. Улмаар цөлжилттэй тэмцэх хууль эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх зорилгоор Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль баталсан байна. Хууль хэрэгжсэнээр цөлжилттэй тэмцэх ажлын хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж, иргэд олон нийт, аж ахуйн нэгжийг оролцуулан цөлжилттэй тэм­цэх боломж бүрдэж байгаа юм. Чухамдаа тэдний үүрэг, хариуцлага тодорхой болсон гэсэн үг.

НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хоёр жил тутамд цөлжилтийн талаар тайлан гаргаж байна. Зүүн хойд Азийн цөлжилт, шороон шуургыг сааруулахад бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа хамгийн чухал асуудал болсон өнөө үед БНСУ-ын Ойн яам, БНХАУ-ын Ойн яам, Монгол Улсын БОАЖЯ-ны хооронд Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээ байгуулах санамж бичигт нэгджээ. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан хөтөлбөрийг танилцуулах бүсчилсэн семинарыг Өмнөговь, Ховд, Төв, Орхон, Дархан-Уул аймагт зохион байгуулжээ. Энэ сургалт холбогдох албан тушаалтнуудад хөтөлбөрийн талаар ойлгуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгардаг салбар дундын ажлын уялдааг зохицуулах, цөлжилттэй тэмцэх ажлыг аймаг орон нутгийн төвшинд төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ. Мөн цөлжилттэй тэмцэхийн тулд шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх, уламжлалт болон шинэ технологийг бүртгэлжүүлэх, эрчимтэй судалгаа, шинжилгээ хийхийн тулд Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархайд Цөлжилтийн судалгааны төв нээгээд байгаа. Цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, цөлжилтийг сааруулах оновчтой арга зам тогтоох, хөрс, ус хамгаалах болон газрыг доройтлыг бууруулах дэвшилтэт тех­нологийг турших, үр дүнд хүрсэн аргуудыг олон нийтэд таниулж, сурталчлах ажлыг Элсэн тасархай дахь судалгааны төвд хийж байна.

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасны дагуу олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, сурталчилгааг эрчимжүүлэхийн тулд НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил хөтөлбөрийн үзэл санааг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулж, бага ангийн багш нарт зөвлөмж, гарын авлага боловсруулж хүргүүлэх, байгальд ээлтэй тусгай сургуулиудын үйл ажиллагааг дэмжиж байна.

Цөлжилтийн эсрэг хамтын ажиллагаа эрчимжив

Засгийн газраас цөлжил­тийг сааруулах, дасан зохицох арга хэмжээ авахын тулд олон улсын байгууллага, гадаад улс орнуудтай хамтран ажилладаг. Тухайлбап, НҮБ- ын Хөгжлийн хөтөлбөр, Голландын Засгийн газ­раас 4.1 сая ам.доллараар санхүүжүүлж буй Цөлжилт­тэй тэмцэх, газрын тогт­вортой менежмент төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй 13.2 сая франкийн санхүүжилттэй Цөлжилтийг сааруулах төсөл, БНСУ-ын Засгийн газрын дэмжлэг бүхий Ногоон хэрэм төслийг дурдаж болно. Эдгээр нь цөлжилттэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, бэлчээр, усны зүй зохистой, ашиглалт бий болгох, мод, ногоон байгууламж тарих мэтчилэн тулгамдсан асуудлыг хамарч байгаа юм.

Японы Засгийн газрын санхүүжилтээр Дундговь, Өвөрхангай аймагт Шар шороон шуурганы эх үүсвэртэй тэмцэх төслийг хэрэгжүүлж дуусгажээ. Энэ төсөл Өвөрхангай аймгийн Тарагт, Баруунбаян-Улаан суманд хэрэгжсэн. Энэ төслөөр иргэдэд бэлчээрийг зүй зохистой ашиглах, бэлчээрийг хаших, малчдын түлшний асуудлыг шийдэх, худаг засварлах, өрхийн аж ахуйг нэмэгдүүлэх зорилго бүхий сургалт явуулж, олон бодит ажил хийжээ. Зүүн хойд Азийн байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн газартай хамтран Дорноговь аймгийн Замын-Үүд суманд мод тарих жижиг төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд одоогоор Замын-Үүд суманд 12 мянга гаруй мод тарьжээ.

Б.Цэцэгдэлгэр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button