Мексикчүүд Э.П.Ниетог эсэргүүцэж байна

нэр дэвшиж байгаа бөгөөд түүнийг эсэргүүцэж хэдэн мянган Мексикчүүд жагсч байна. Учир нь Э.П.Ниетогийн Хувьсгалт нам 2000 оныг эс тооцвол 70 жилийн турш сонгуульд ялж байгаа аж. Үүнээс болж 90 гаруй мянган иргэд ахин будлиантай сонгууль болох вий хэмээн гудамжинд гарч жагсч байгаа гэнэ. Гэвч урьдчилсан санал асуулгаар Э.П.Нието 43 хувийн саналаар бусад өрсөлдөгчдөөс илүүрхэж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах өндәр магадлалтай байна.

Харин зүүний талыг баримтлагч (PRD) Ардчилсан Хувьсгалт намын нэр дэвшигч Андриос Маниуель Люпес Обрадор 29 хувийн саналаар хоёрдугаар байранд бичигджээ. Засгийн газрын (PAN) намын нэр дэвшигч Жосефина Вүцкүез Mora 25 хувийн саналаар удаалж байна. 2006 оноос хойш тус намаас гарсан Фелипе Калдерин Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа ч энэ удаагийн сонгуулиар түүнд дахих магадлал тун бага байгаа юм.

Өнгөрсөн ням гарагт Э.П.Нието болон Люпез Обрадор нэр дэвшигчид телевизийн нэвтрүүлэгт хамт оролцож, багагүй мэтгэлзээд авчээ. Тэд хоёул улс орныхоо ядууралтай тэмцэж, эдийн засгийн өсөлтийг хурдасгана хэмээн тус нэвтрүүлгээр амлалт өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button