Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга тамгаа хүлээн авав
байгууллагын тамгыг хүлээлгэн өгчээ.
Монгол Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэн зохион байгуулагдсантай холбоотойгоор хуучнаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар татан буугдаж Эрүүл мэндийн сайдын 2012 оны 320 тоот тушаалын дагуу эрүүл мэндийн ажилтны мэдлэг, мэргэжил, мэргэшил болон ур чадварын хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, шинэ мэдээлэл, мэдлэг үйлдвэрлэх замаар эрүүл мэндийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Эрүүл мэндийн хөгжлийн төвийг байгуулсан юм.
Мөн энэ үеэр нүүдлийн эмнэлгүүдийг бичиг баримтгүй иргэдэд үнэ, төлбөргүй үйлчлэх ажиллагааг зохион явуулах талаар яригджээ.