Ерөнхийлөгч Норвегийн Олон улсын харилцааны хүрээлэнд илтгэл тавив

лекц уншив.

Дэлхийд нэртэй тус хүрээлэнгийн захирал Улф Свердруп Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа албан ёсны зочдын нь хамтаар хүлээн авч хүрээлэнгийнхээ үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Стратегийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч тус хүрээлэнгийн судлаач эрдэмтэд болон олон улсын байгууллага, бие даасан институцийн эрдэмтэд, төлөөлөгчдөд Монгол орны нийгэм, эдийн засгийн байдал, 1990 оноос хойш Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт хийгээд түүний сорилт бэрхшээл, мөн бүс нутгийн асуудлаар лекц уншиж эрдэмтдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулав.

Эх сургууль president.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button