Монгол Улс хятад хямралд хамгийн их өртөнө

Судалгаанаас харахад Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн индекс сарын дотор 0.4 хувиар буурч, 7.2 хувьтай болжээ. Энэ нь Хятадын эдийн засгийн уналттай шууд холбоотой бөгөөд БНСУ, Япон, Индонез зэрэг өндөр хөгжилтэй ор­нууд ч энэ хямралд өртсөн байна.

Түүнчлэн энэ хямрал Хя­тад руу экспортлогч ор­нуудад бүр ч хүнд тусах төлөвтэй байгаа гэнэ. Эдгээр азгүй экспортлогчдыг Мон­гол Улс тэргүүлсэн байх бөгөөд Лаос, Зүүн Тимор, Фижи, Папуа Шинэ Гвиней улс үүнд багтсан байх юм.

Гэтэл Малайз, Таиланд, Филиппин, Вьетнамын эдийн засаг эсрэгээрээ өссөн байна. Энэ нь Хятадын экмпорт багассантай холбоотой аж. Тодруулбал, Хятадын ний­лүүлэлт багассан нь эдгээр улсын үйлдвэрлэлийг тэт­гэж, экспортыг нь нэмэх гол хөшүүрэг болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button